Үндэсний хувцас, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой "Дээлтэй Монгол" өдөрлөг өнөөдөр Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Өдөрлөгийн хүрээнд үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, ардын уламжлалт тоглоом, дээл урлаачдын үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээ болох юм.
















































































