Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-7-27
0
ЖИРГЭХ

Хонь

Хамт олонтойгоо хэт хувийн асуудлаа хуваалцах хэрэггүй. Хэт их баярлах, зугаацаж наргиж болохгүй. Шинэ ажил хэргийн холбоо байгуулах талаар эртнээс судалж төлөвлөгөө гарга. Ажил амралт хэрхэн зөв хослуулахаа судлахад тохиромжтой. Аль болох бага ярьж, ихийг хийх хэрэгтэй. Од эрхсийн нөлөөгөөр ажил хэрэгт тодорхойгүй байдал үүснэ. Өөрийн мэдлэг чадварт итгэлгүй байх үед таагүй явдал гарч мэднэ. Бусадтай бүтээлчээр хамтран ажиллах чадвар хэрэгтэй байна. Хамтран ажиллах, түнш тогтоох нь урт хугацаандаа үр дүнтэй байх болно. Хайрын харилцаанд аз жаргалтай үе тохионо. Өөртөө цаг гаргаж, эрүүл мэнд гадаад төрх зэрэгтээ анхаарал тавь. Хүнс хоолныхоо чанарыг анхаарч, орой үдэш хэт их идэх хэрэггүй. Архи болоод хийжүүлсэн ундааны хэрэгцээгээ багасга. Сул талуудаа олж харж, түүнтэй тэмцэх төлөвлөгөө боловсруул.

Үхэр

Уран бүтээлтэй холбоотой ямар ч үйл ажиллагаа таатай байна. Мөн худалдаа наймааны ажил ч амжилттай сайн байх магадлалтай. Од эрхсийн нөлөөгөөр таны санхүүгийн асуудал таатай байх болно. Чухал гэрээ хэлэлцээ байгуулах, алдар нэр олох төлөвлөгөө зохиоход тохиромжтой үе. Тохиолдлын хүмүүстэй харилцаа холбоо бүү тогтоо. Хэрэв таагүй нөхцөл байдлаа өөрчлөхөд хүнд байвал хувь заяандаа бүү гутар. Санаа бодлоо бүгдийг гүйцэлдүүлэх гэж хэт хичээх хэрэггүй. Санаандгүй байдлаар мөнгөн зарлага гарах бололтой. Бүх зүйлд бэлэн бай. Сэтгэл санаа тогтворгүй байгаа үед бусдын урхинд амархан орох магадлалтай. Өөртөө л итгэ. Ойр дотнын болон хайртай хүмүүсийн харилцаа сайн байна. Хувийн амьдралаасаа ташаал ав. Бусдад бэлэг өгөх, буяны үйлсэд оролцох зэрэгт сайн үе.

Ихэр

Ганц бие хүмүүс хайр дурлалын харилцаанд амжилт олох болно. Ашигтай мэдээлэл олж авч, цаг алдалгүй өвөрмөц шийдвэр гарга. Та өөрөө ч гайхахаар ухаалаг шийдвэр гаргаснаар боломжийн орлого олно. Олон хүнтэй уулзах бөгөөд хувийн амьдралд нааштай өөрчлөлт гарна. Та аль болох хүмүүсийг өөртөө татах хэрэгтэй. Шаардлагатай үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийж эхлэхгүй бол амжилт танаас өөр хүнд шилжиж болно. Хайр дурлалын харилцаанд үүссэн асуудлаа шийдэх боломж гарна. Гэхдээ хэн хэн нь харилцаагаа сайжруулах хүсэлтэй байх ёстой. Бүх зүйл аяндаа сайн сайхан болно гэж бодох хэрэгтэй. Таагүй нөхцөл байдлыг эцэс болгох нь таны сэтгэл санааг өндөрт өргөнө. Гэр ахуйн засч сэлбэх зэрэг ажил хийхэд сайн үе байна. Найз нөхдийн хамт эсвэл ганцаар байх эсэхээ сонгох шаардлага гарна. Бусдын санал бодлыг үгүйсгэх, өөрийнйхөө зөв гэж батлахыг оролдох бололтой. Хэт бардам зангаа аль болох хязгаарла.

Мэлхий

Үр бүтээл гаргахад тохиромжтой цаг. Байр суурь өсөн нэмэгдэж алдар нэрийг олно. Ирж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаарай. Өөрийнхөө нийгэмд эзлэх байр сууриа тодорхойл. Гэрээ хэлэлцээрүүд маш амжилттай болно. Хамтрагч талууд хэл амаа түргэн ололцоно. Долоо хоногийн сүүл рүү элдэв уур уцаар төрж, тогтворгүй байдал үүснэ. Өөрийгөө хэт хүчлэхээргүй ажиллах хэрэгтэй. Санамсаргүй байдлаар эвгүй байдалд орж мэднэ. Бусдын нөлөөнд хэт орж болзошгүй. Дотнын хүнийхээ ч үгэнд хэт авталгүй, өөрийнхөө зүрх сэтгэлийг сайн сонс. Хуучны танилууд болон найзтайгаа харилцаа холбоогоо сэргээх бололтой. Хайртай хосууд зөрчилдөх юм бол дотоод сэтгэлээ хэрхэн илэрхийлж ойлгуулахаа мэдэхгүй байх талтай. Цагийг хайртай хүнтэйгээ романтик орчинд өнгөрүүлэхийг хичээ. Хайрын харьцаагаа сайн байлгаж, сэтгэлийн дэмжлэг ав. Өмнөх хайр сэтгэлийн холбооны дурсамж сайхан санагдаж магадгүй.

Арслан

Олон нийтийн үйл ажиллагаа эргэн тойронд өрнөнө. Бусдаас ялгарах хүсэл тэмүүлэл бий болох магадлалтай. Гэхдээ өөрийн үзэл бодлыг зөв илэрхийлэх цаг үе. Бусдын эрх ашгийг хөндөх байдал нэлээд гарна. Дотоод бодол санаагаа хүн бүрд ил гаргахаас зайлсхий. Амгалан тайван байдал, сайн сайхан давамгайлах хандлагатай. Бусдыг өөртөө татах чадвар ч өндөр байна. Уран бүтээл туурвихад таатай үе. Таны гаргасан аливаа санал санаачилга сайн дэмжигдэнэ. Харилцаа холбоо тогтоох тал дээр тааламжтай байх болно. Хуучны танилуудтайгаа холбоогоо сэргээнэ. Хүндрэлтэй байгаа ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд нээгдэнэ. Харин гаргах зардлаа танах шаардлага байгаа тул үүнд ихээхэн цагийг зарцуулна.

Охин

Хэн нэгэн хүний явуулга хорон санаа нөлөөлж байж болно. Асуудалд хэт нэг өнцгөөс хандахгүй, уужуу тайван байхыг хичээ. Ажил хэргийн ахиц зогсонги байдалд орж ч мэднэ. Энэ бүхэн аж ахуйн асуудалд хэт их анхаарснаас ч улбаатай байх. Санхүүгийн асуудлаа хурдтай бөгөөд зоригтой шийд. Харин хайр сэтгэлийн асуудал дээр та зөөлөн, ухаалаг байх хэрэгтэй. Хоосон айдас гай зовлон дууддагийг санаж яв. Бүх зүйл сайн сайхан болно бүтнэ гэдэгт итгэ. Хувь заяандаа гомдох ямар ч хэрэггүй гэдгийг танд зөвлөе. Уран бүтээлч хүмүүс олз омогтой байх болно. Биеийн хүчний ажил хийхээс зайлсхий. Архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Биеэ чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн хий. Таны илэн далангүй, энгийн байдал асуудлыг амжилттай даван гарахад тусална. Хамгийн гол нь та сэтгэл зүйн хувьд уян хатан байх хэрэгтэй.

Жинлүүр

Шаардлагатай бол төлөвлөгөөгөө өөрчил. Энэ нь танд ачаалал нэмэх ч ирээдүйд амжилт авчирна. Олны анхааралд өртөх зарим нэг үйл явдал болж магадгүй. Бусад хүмүүс таны авьяас чадварыг шагшин гайхна. Гэхдээ сайшаал магтаалд хамаагүй хөөрч болохгүй. Бичиг баримт цэгцлэх, гарын үсэг зурах ажилтай холбоотой хүмүүс үйл ажиллагааныхаа утга учир, үр дүнг сайн тооцоол. Долоо хоногийн сүүл рүү бусдын үйлдэлд таарсан хариу барихгүй бол хэн нэгнээс хараат байдалд орно. Өөрийгөө зөв илэрхийл. Зан ааш тань муудаж магадгүй байна. Та аливаа зүйлд шударга хандахыг хүссэн ч, таны үг үйлдлийг хүмүүс эсрэгээр нь хүлээн авна. Ажил дээр уур амьсгал тааруухан байвал хувийн ажлаа хөөцөлдөх нь дээр байх.

Хилэнц

Залуу хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байх тул гэнэтийн хайр дурлалтай учирч мэднэ. Санамсаргүй эсвэл удаан уулзаагүй зочин ирвэл гайхах хэрэггүй. Бусдыг өөрийн ур чадвараар гайхуулах боломж гарч ирнэ. Хувийн харилцаа илүү мэдрэмжтэй бөгөөд уян хатан байхыг шаардаж мэднэ. Өөрийгөө хөгжүүлэх боломжоо хэрхэн ашиглахаас хамаарч дотоод нөөц бололцоогоо өдөөж чадна. Зарим үед ганцаараа байж, амьдралд чинь чухал нөлөө, өөрчлөлт өгдөг зүйлийг судал. Энэ үед та санамсаргүй зүйлээс шинэ нээлт хийх ур чадвартай байна. Хайртай хүнтэйгээ болзоход тааламжтай. Шинэхэн харилцаа цаашид улам гүнзгийрч бат бөх болох магадлалтай. Бүхий л харилцаа холбоонд таатай. Санхүүгийн амжилтад хүрэх сайхан боломж олдоно. Бусдын тусламжаас бүү татгалз. Чухал гэж бодсон бүх зүйлээ хийхэд яг тохирсон цаг. Хэрвээ боломж гарвал санаачилгыг гартаа ав.

Нум

Гэрээ хэлэлцээ байгуулах болон харилцаа холбоо тогтооход тааламжтай мөч тохионо. Дарга удирдлагуудтайгаа хэл амаа олж чадна. Удахгүй албан тушаал ахих боломжтой. Өөрийгөө бусдад мэдрүүлэх гэж буй бол энэ үеийг ашигла. Нарийн бодож, эргэлзэж байсан шийдвэрээ гаргахад алдах зүйлгүй. Гэнэтийн учралд бэлэн байх хэрэгтэй. Үгүй бол та эвгүй байдалд орно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэж магадгүй. Эмх замбараагүй байдал сайнаар төгсөх боловч таныг зорилгоос тань хөндийрүүлж, ажил хэргийг зогсонги байдалд оруулна. Түр зуур аргацаасан арга хэмжээ хожим төвөг уддагийг та ойлгоно. Ажил хэрэг ердийн байдлаас ер бусын огцом өөрчлөлт рүү шилжинэ. Та энэ бүхэнд бэлэн байж, тайван хүлээж ав. Гэнэтийн асуудалд санаа зоволгүй, ямар ч нөхцөл байдалтай зохицох үе.

Матар

Эргэн тойрондоо аль болох эерэг уур амьсгал түгээхийг хичээ. Ганцхан болгоомжгүй үг гамшиг тарьж болохыг санаарай. Эргэн тойрондоо таагүй харьцаа бүү үүсгэ. Таны зөв үйлдлийг шүүмжилсэн ч хариуг нь өгөх гэж яарах хэрэггүй. Өөрийн санаа бодлоо бүү тулга. Амьдралд аз жаргал бий болгох үйл явдал болно. Мэдлэг боловсролоо шинэчлэхэд анхаар. Ухаалаг бөгөөд өндөр боловсролтой найз нөхөдтэйгээ уулз. Илэн далангүй ярилцаж, шинэлэг хөгжил дэвшлийн талаар өөртөө баримжаа олж ав. Хайр сэтгэлийн харилцаанд гарсан ан цав таныг хэвийн бус байдалд оруулна. Сэтгэл санааны хямрал бүх ажилд саад болно. Иймд өөрийгөө хэт зовоох хэрэггүй. Олон хүн бужигнасан газраас хол бай. Муу нөлөөнд автаж магадгүй. Амьдрал дээр эерэг хандлагатай бөгөөд хатуужилтай байвал гэр бүлийн харилцаагаа хамгаалж чадна.

Хумх

Хянуур тооцоотой, тодорхой хэмжээнд хямралтай эвлэрч зохицох хэрэгтэйг цаг үргэлж сана. Гадаад нөхцөл байдлыг сайн судал. Үлгэр жишээ болохуйц амжилттай хүмүүсээс үргэлж суралцахыг хичээ. Сонирхолтой мэдээлэл олж авах боломж гарна. Арилжаа наймаа бүтэмжтэй байж, хүссэн үр дүнг өгнө. Аливаа саналыг ойрын үед хүлээж авах талаар сайн бодож үз. Зөвхөн өнөөдрийн олз бус ирээдүйн өсөлт дэвшилтэд анхаарлаа хандуул. Өөрийн гол зорилго чиглэлээ тодорхойл. Боломжийн хэмжээнд санхүүгийн байдлаа дээшлүүлэх магадлалтай. Энэ үед хэрүүл маргаан гарвал гэр бүлийн харилцаанд аюулд учруулж болзошгүй. Та сайн муу янз бүрийн харилцааны хооронд шилжсээр байна. Эрүүл мэнд, мэдрэлийн тогтолцоогоо бэхжүүлэх талаар бод.

Загас

Уран бүтээлч хүмүүст алдар хүнд ирэх бололтой. Мөн албан тушаал ахих ч магадлал нэмэгдэнэ. Бүх нөхцөл байдалд тэвчээртэй байх нь зөвдөнө. Ямар ч ажил эхлэх байсан дүн шинжилгээ хийж, баримтуудыг харьцуулах нь тохиромжтой. Хувийн ур чадвар сайтай хүмүүстэй хамтарч байх хэрэгтэй. Олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан зохион байгуулбал амжилттай болно. Шинэ санаагаа хэрэгжүүлбэл амжилт олох магадлал өндөр байна. Гэхдээ олон ажил зэрэг барьж авахад таагүй байна. Зарим асуудлаар хүмүүстэй муудалцах магадлалтай. Энэ нь таны ажил хэрэгт саад болно. Иймд ялихгүй зүйлст бүү санаа зов. Уян хатан байгаарай. Цаг зав гарган найз нөхөдтэйгээ уулзаж хөгжилдөх эсвэл ажил хэргийн түнштэйгээ сайхан ярилцахад тохиромжтой. Хууч өвчтэй хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй. Амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтнээ гаднын хортой нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй. Сэтгэл санаа ч эмзэг байх бөгөөд найз нөхөдтэйгээ харилан итгэлцлийн яриаг илэн далангүй өрнүүл.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
Өглөөний аяга кофе нь хүний өөртөө төлөвшүүлж болох САЙН дадал уу?
Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    5 цаг 31 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    6 цаг 57 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    7 цаг 4 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    7 цаг 52 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    8 цаг 25 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    8 цаг 33 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    9 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    9 цаг 57 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    10 цаг 51 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    11 цаг 36 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    11 цаг 46 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    11 цаг 50 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    12 цаг 27 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    12 цаг 38 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    12 цаг 44 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    12 цаг 45 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    12 цаг 52 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    13 цаг 4 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    13 цаг 18 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    13 цаг 45 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК