Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БОРДООГОО БУСДААС ГУЙХГҮЙ

2026-9-02
0
ЖИРГЭХ

COP17 хүнс, хөрс хоёрыг онцлов

Хүн эрүүл энх байж, урт удаан амьдаръя гэвэл экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Бидний хэрэглэдэг мах, ногоо, гурил, будаа гээд бүх хүнс газрын шимээр бий болдог. Тиймээс хөрсний үржил шим хамгийн чухал. Үүнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн хамгийн ойрын жишээ нь хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн цөлжилтийн эсрэг НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурал (COP17) юм. Энэхүү бага хурлын 11 дэх өдөр бүхэлдээ “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрс” гэсэн агуулгад зориулагдаж, энэ сэдвийн хүрээнд олон арван уулзалт, хэлэлцүүлэг өрнөсөн.

Тухайлбал, COP16-д эхлүүлсэн Global Flagship Initiative for Food Security буюу Хүнсний аюулгүй байдлын дэлхийн тэргүүлэх санаачилгын хэрэгжилт, цаашдын зорилтыг хэлэлцсэн. Уг санаачилгад өдгөө 140 гаруй гишүүн нэгдэж, 20 орчим төсөл, санаачилгыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд цаашид 120 сая гаруй фермерийг дэмжиж, 10 тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татах зорилт тавьсан гэдгээс харахад хүн төрөлхтөн хүнсний аюулгүй байдал, хөрсний аюулгүй байдал хоёр салшгүй холбоотой гэдгийг ухаарч, ойлгож, үүний төлөө нэгдэж, хамтран ажиллаж эхэлжээ гэж болно. Хөрснөөс хүнс, бэлчээрээс мал аж ахуй, нөхөн сэргээлтээс тогтвортой үйлдвэрлэл хүртэлх харилцан уялдаатай асуудлуудад олон улс орон анхаарлаа хандуулж байна. .

Одоо биш бол оройтно

Хөрсний доройтлыг бууруулахын зэрэгцээ хөдөө аж ахуйн бүтээмжийг хэрхэн тогтвортой хадгалах вэ. Үүнд хариулт болох дэлхийн улс орнуудын сайн жишээ цөөнгүй. Бразил Улс 2010 оноос нүүрстөрөгчийн ялгарал багатай, уур амьсгалд ухаалаг хөдөө аж ахуйн бодлого хэрэгжүүлж, сүүлийн 15 жилд 37 сая гаруй га газрыг нөхөн сэргээж чаджээ. Харин Гватемал улс газрын доройтолтой тэмцэхэд шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл, нэгдсэн өгөгдөл, бодлогын уялдааг хангаснаар үр дүнд хүрсэн байна. Энэ мэт агроэкологийн шийдлүүдийг тоочвол тун олон.

Монгол Улс өөрийн онцлогтой, байгаль, цаг агаарын эрс тэс нөхцөлтэй. Бэлчээрийн даац хэтэрч, хөрсний доройтол нэмэгдэж байгаа нь мал аж ахуй, газар тариалангийн салбарын аль алинд нь сорилт болж байна. Тиймээс одоо л хариу арга хэмжээ авахгүй бол оройтно. Малчид ч, газар тариалан эрхлэгчид ч үүнийг ойлгож, дор бүрнээ анхаарал хандуулах болжээ.

Салбарын яамнаас бэлчээрийг хамгаалах, сэргээх, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр оновчтой бодлого баримталж, бодитой санаачилгууд хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, “Нутагтаа эзэн 100:1000” төсөл энэ жил 17 аймгийн 25 суманд хэрэгжиж эхэлжээ. Цаашид улсын хэмжээнд 1000 багт, өөрөөр хэлбэл бараг бүх сум, багт хэрэгжүүлэх юм билээ. Баг бүр малчдадаа 100 га газрыг эзэмшүүлэн, ногоон тэжээл тариалуулах энэ төсөл хэрэгжсэнээр малчид байгаль, цаг уурын бэрхшээлд барьц алдахгүй, отор нүүдэл хийхгүйгээр нутагтаа өнтэй өвөлжиж хаваржин, малаа тарга тэвээрэг авахуулах боломж бүрдэнэ. Энэ нь малын чанар, малчдын амьжиргаа, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, ашиг орлого гээд олон асуудлыг эерэгээр шийдэхээс гадна бэлчээрийн даац хэтэрч талхлагдахаас сэргийлнэ.

Бордооны импортыг экспортоор солино

Яамнаас хэрэгжүүлж байгаа өөр нэг бодлогыг онцлох ёстой. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнгөрсөн хаврын тариалалтын үеэр хөрсний доройтол, бордооны асуудлыг сөхөн ярьж, малын гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн бордоог газар тариалангийн салбарт ашиглахыг дэмжих, бордооны урамшуулал олгох тухай сэдэв хөндөж байв. Энэ яриа хий хоосон байсангүй. Сайдын санаачилгаар Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ХХААХҮЯ-ны захиалгаар үндэсний үйлдвэрлэгч 6 компанийн органик бордоог улаанбуудайн тариаланд ашиглаж туршжээ.  

Малын яс, ноос болон нүүрсийг ашиглан дотооддоо үйлдвэрлэсэн бордооны ургац, хөрсний үржил шимд нөлөөлөх байдлын туршилт, судалгааны ажлын эхний үр дүн гарсан байна. Тухайн бордоонууд ургамалд өсөлт, хөгжилтөд хэрхэн нөлөөлөв, хөрсний үржил шимийг хэр тэтгэв гэх мэтээр нарийвчилсан судалгааг хийж байгаа аж. Энэхүү эрдэм шинжилгээ, туршилтын ажлын үр дүнд тулгуурлан үндэсний үйлдвэрийн бордоог газар тариалангийн салбарын хэрэглээнд нэвтрүүлэх, дотоодын бордоо үйлдвэрлэгчдэд бодлогын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдэгджээ.

Жилдээ 15 мянган тонн бордоог хоёр хөршөөсөө импортоор авч хэрэглэдэг манай улсын хувьд үндэсний үйлдвэрлэлийн органик бордоог газар тариалангийн салбартаа хэрэглэх нь олон давуу талтай. Бордоо үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих юм бол жилд 15 мянган тонныг хэд дахин давуулсан хэмжээгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх хүчин чадалтай юм билээ. Тиймээс дотоодын хэрэгцээгээ хангаад илүү гарсан бордоогоо экспортолно гэсэн үг. Малын яс, мах, ноос зэрэг түүхий эд ийнхүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болж дэлхийн зах зээл дээр үнэд хүрнэ. Малчид, үйлдвэрлэгчдэд орлогын нэг эх үүсвэр нэмэгдэнэ. Товчхондоо бид бордоогоо бусдаас гуйхгүй болно.

Том зургаар нь харвал хөрсийг хамгаалах, сэргээх, шим тэжээлийг нь нэмэгдүүлэх том зорилго биелнэ.

Г.Асралт

0
ЖИРГЭХ
Санал болгох
А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE (15.204.166.120)
    HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
    2026 оны 09 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    49 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    1 цаг 28 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    2 цаг 25 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    2 цаг 46 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    3 цаг 16 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    3 цаг 26 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    3 цаг 34 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    3 цаг 41 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    3 цаг 48 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 53 мин
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
    4 цаг 3 мин
  • УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
    4 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
    4 цаг 14 мин
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    5 цаг 17 мин
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
    5 цаг 17 мин
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    19 цаг 27 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    20 цаг 17 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    21 цаг 11 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    21 цаг 56 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    22 цаг 18 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК