Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...

2026-9-16
0
ЖИРГЭХ

​​​​​​МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох 10 эшлэлийг онцолж байна.

Энэ нь түүний анхы тууж юм. Тэрбээр 2008 онд “Чимээгүй хот”, 2012 онд “Эмгэнэлийн үр хөврөл”, 2015 онд “Чөлөөт шувуу”, 2018 онд “Тэнцвэр”, 2023 онд “Жазз гараг дээрх Жон Колтрейний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал”, 2024 онд “Шазууртай уянгын шүлгүүд” яруу найргийн номоо тус тус хэвлүүлсэн. Мөн 2015 онд “Бүслэлт” өгүүллэгийн түүврээ уншигчдын хүртээл болгож байв.

Түүнчлэн 2018 онд УДЭТ-т тоглогдсон “Надтай үлдээч” драмын жүжиг,  2023 онд Өмнөговь аймгийн ХДТ-т тоглогдсон “Галбарваас модны навч” хүүхдийн жүжиг,  2024 онд Хөвсгөл аймгийн ХДТ-т тоглогдсон Ц.Ням-Осорын зохиол “Хайрын булингар” драмын жүжгийн шинэчилсэн хувилбар,  2025 онд Хөвсгөл аймгийн ХДТ-т тоглогдсон “Хөх баавгай” хүүхдийн жүжиг,  2025 онд Хөвсгөл аймгийн ХДТ-т тоглогдсон “Эрдэнэдүүрэгч ван” дуулалт жүжгийн зохиолыг тус тус бичсэн.


 “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох 10 эшлэл 

1. Үүрийн гэгээ зуун ирсэн шувуудын үлдээсэн мөр тэнгэрээс арилаагүй байхад, өнөөх аварга хэдийн сэрчихсэн багахан толгодыг өргөөд шидчихмээр бахим гараа алдлан суниалаа.

 

2. Энэ нутагт би уул нь нэг сайхан хийд босгож өгөх гэж их олон жил хүссэн юм сан.  Даанч миний нас хүрэхгүй бололтой. Хүн алтанд шунаж болно. Харин алтыг шүтэж болохгүй юм. Бурханыг л шүтэх учиртай. Ямар бурхан байх нь хамаагүй. Бүх бурхны хүсэл зорилго хүний эрхэм дээд чанарт тэмүүлж байдаг болохоор...ялгаагүй. Бурханыг шүтнэ гэдэг оюун ухааныг шүтэж буй хэрэг юм шүү дээ

 

3. Хүмүүний залбирал элдэв дээвэр тэргүүтнээр хязгаарлагдахгүй, огт оргүй хоосон хийгээд орой үгүй эрдмийн зүг тэмүүлэх их хүслийг илэрхийлнэ. Өдрийн цагаар нарны алтан шаргал туяа тусаж, шөнийн цагаар түм түмэн оддын дор залбирал үйлдэх энэ орон зай, хүмүүний энэрэл, тэнгэрийн нигүүлсэл огтлолцох цэг болжээ.

 

4. Өнгөрсөн дурсамжууд гашуун ч гэлээ, үелзэн урсах цаг хугацаа бүхнийг цагаатгах ажээ.

 

5. Дорно этгээдээс харанхуйн хөшиг алгуурхан сөхөгдөж, тэнгэрийн хаяа улаа бутран мишээнэ. Алсад улалзан харагдах элсэн толгод агшнаа өнгө хувьсан сүүдэртэхэд амьдралд тохиож болох хагацал, ганцаардал, цөхрөлийн алин боловч, адил хуучнаараа үргэлжлэх гашуун үнэнийг сануулах мэт. Өглөө гэдэг хорвоо дэлхий нойрноосоо сэрэх агшин бус харин дурсамжаар гагнагдсан өөр нэг хүнд өдөр эхлэх төдий хуучин үзэгдэл юм.

 

6. Хүний ёсноос хэтийдсэн эмгэнэлт явдлын дараа тэрээр энэ сууринд амьдарч чадахаа болив. Нэгэн өглөө Сувд гэрээсээ гарч хаалга зүгийг чиглэн алхаж байсныг цөөн хүн гэрчлэх бөгөөд тэр цагаас хойш түүнийг хэн ч олж хараагүй билээ. Ингэж л Тулт суурин шунал хүсэл, шаргал алт, үнс нурмын дунд үгүйрч хоосров.

 

7. “Хүнийг хайрлана гэдэг чухамдаа өөрийгөө хайрлаж байгаа хэрэг биш гэж үү? Үнэхээр хайртай л бол тэр хүнийг дураар чөлөөтэй явуулж болохгүй юм гэж үү? Хайр яагаад заавал айдсын сүүдэр чирч явах ёстой гэж. Өөрийнх нь зам мөр, хувь тавиланг өөрт нь үлдээгээд хайрлаж болохгүй юм гэж үү?”

 

8. Хөг алдарсан хөгжмийн зэмсэг, өнгө алдсан хөгжимчнийг андахгүй. Гэвч дуу чимээ, хөг эгшгийг ингэж сайн сонсдог шиг ээ өөрийнхөө сэтгэл зүрхийг сонсохдоо “таг дүлий”.

 

9. Тэр үедээ харанхуйд ганцаар суугаад хөгжим сонсоно. Хөгжмийн хэмнэл түүний зүрхийг тайтгаруулж, амьсгалыг нь тогтворжуулдаг аж. Хөгжим түүний орон гэр, хөгжим түүний хоргодох байр болжээ.

 

10. Хараа тээглэх өндөр оргилгүй өргөн говьд хүмүүний гуниг талын энгээр таран сарниад танын толгой,  загсгалын цэцэгт уусан шингэх аж. Тиймээс л уужим говийн ихэнх ургамалд ужгийг анагаах увдис оршдог биз.

Л.Баяр 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
"Багш" найраглал БҮРЭН эхээрээ
2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
    2 цаг 57 мин
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
    3 цаг 28 мин
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
    5 цаг 1 мин
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
    5 цаг 55 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Ний Куайе-Кумаг хүлээн авч уулзлаа
    6 цаг 18 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
    6 цаг 49 мин
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
    6 цаг 59 мин
  • Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
    7 цаг 47 мин
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
    8 цаг 38 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багийн төлөөх хамгийн сүүлчийн тоглолтоо хийлээ
    9 цаг 21 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
    9 цаг 39 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-ий ЗУРГААН жингийн медальтнууд
    9 цаг 42 мин
  • Бельги-Америкийн иргэн 82 настай Фрэнсис Халзен физикийн салбарын 2026 оны Нобелийн шагнал хүртлээ
    10 цаг 10 мин
  • Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
    10 цаг 26 мин
  • Монголчууд энэ удаагийн ДАШТ-ээс медаль авах, үгүйгээ өнөөдөр шийднэ
    10 цаг 35 мин
  • Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
    10 цаг 36 мин
  • Үйл явдал: Эпштейний хэргийн сонсгол өнөөдөр болно
    11 цаг 0 мин
  • Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
    11 цаг 3 мин
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
    11 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ
    11 цаг 18 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК