
-М.Маргад-Эрдэнэ одоо хэд хүрч байна. Хаана төрж өссөн бэ?
-Би Хэнтий аймагт төрж, өссөн. 10 жилдээ Хэнтий аймгийн “Тэмүүжин” цогцолбор гээд сургуулийг төгссөн. Одоо 21 настай. 2009 онд арван жилээ төгссөн. Тэгээд нэг жил завсарлаад СУИС-д орсон. Одоо СУИС-ын страдын дуулаачийн нэгдүгээр курс. Тэрний өмнө СУИС-ын хөгжмийн зохиомжийн ангид сурч байгаад страдын дуулаачийн ангид орсон.
-Хэдэн настайгаасаа дуулж эхэлж байв. Их л багаасаа байх?
-Анх нэгдүгээр ангиасаа эхэлж дуулсан. Тэгээд уралдаан тэмцээнд их ордог байсан. “Би эстрадын дуучин” гээд тэмцээнд хүртэл орж байсан юм байна. Миний хамгийн анхны дуу бол “Анхны хайр” дуу байгаа. Харин дараагийнх нь Бяцхан мисс тэмцээний дуу болох “Аз жаргалын дуу” гээд дуу юм. Үүнээс хойш олон дуутай болсон.
-Хүн бүр л төрсөн нутгаараа бахархадаг. Тэгэхээр чи ч бас нутгаараа бахархадаг байх. Хэнтий аймгийнхаа тухай ярихгүй юу?
-Хэнтий нутаг их сайхан. Хүн болгон л мэдэх байх. Хамгийн сүүлд Л.Балхаа ах бид нар миний “Анхны хайр” дууны клипийг манай аймгийн Дадал сумын Гурван нуурын амралтан дээр хийсэн. Амрангаа, клипээ ч хийгээд сайхан байсан. Би Хэнтий аймгийн төвд өссөн болохоор нутгийнхаа байгалийн дурсгалт газруудаар тэр бүр явж үзээгүй байсан. Харин клипээ хийлгэх үедээ үзсэн. Өмнө харж үзээгүй олон зүйл байсан даа.

-2007 онд Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ? Тэмцээнд, мөн тэр ондоо “New star” тэмцээнд оролцож байсан. Энэ үеэс хойш уран бүтээл хийж эхэлсэн. Гэхдээ энэхүү тэмцээнүүдээс өмнө олон уралдаан тэмцээнд орсон. Л.Балхжавын ахын тэмцээнд түрүүлж байх тухайн үеийн сэтгэгдлийг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байсан.
-Энэ тэмцээнд оролцсоноос хойш охидууд их мессеж бичсэн гэж байсан?
-Охидууд мессеж бичдэг. Яаж ч яваад утасны дугаар олчихдог юм бүү мэд. Маргад-Эрдэнэ мөн үү гээд их л олон мессеж ирдэг байсан. Гэхдээ би найз охинтой.
-Өөрийг чинь “Up music” продакшнтай хамтарч цомгоо хийж байгаа гэж байсан. Тэр цомгоо дууссан уу?
-Цомог маанд дуусч байгаа. Энэ сардаа багтаагаад CD гээ хэвлэлтэндээ явуулах гэж байна. “Anemone” хамтлагийн CD-тэй хамт миний CD хэвлэлтэнд явах гээд бүх ажил нь ерөнхийдөө дуусчихаад байж байна. Мөн “Anemone” хамтлагтай хамтарч дуулсан “Бэхэн цэнхэр өдрүүд” гээд дуундаа клип хийлгэж байгаа. Үүний дараагаар өөрийнхөө CD-нд орж байгаа дуунуудаасаа клип хийлгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Маш олон уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаа.
- Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Найзуудтайгаа нийлээд клуб байгуулсан. Тиймээс клубынхантай цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг. Мөн гадаадын дуучдын тоглолт их үздэг. "Харанга", "Камертон" хамтлагийн тоглолтын дуунуудыг мөн зав чөлөө гарвал л сонсодог.
-Залуу хүн учир уран бүтээл дээрээ нийгэмд болж сайн, муу зүйлийг тусгаж өгөхийг боддог байх. Тэгвэл эмзэглэж явдаг зүйлийнхээ талаар ярихгүй юу?
-Залуучууд архи, тамхи их хэрэглэдэг болсон. Түүнд эмзэглэж явдаг. Хэн нэгнийг муу зүйл дээр нь дуурайхдаа гол нь биш. Өөрийн гэсэн бодолтой байж архи, тамхи гэх муу зуршлуудаас аль болох хол байхыг залуучууддаа уриалж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)