зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Сөрөг хүчин чангахан дуугарах ёстой юм байна

2013-5-08
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
баасанхүүУИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Та шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайдтай хоёр хоног хамт явлаа. Сөрөг хүчний хувьд, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй ханддаг хүний нэг нь. Яг хамт яваад ажиглаж байхад өөрт тань юу бодогдож байх юм?

- Бүх зүйлд бодитой үр дүн хэрэгтэй. Бид хангалттай ярилаа. Нэг сайн ярьдаг Ерөнхийлөгчтэй. 20 жил сайхан ярилаа. Одоо ч ярьж байна. Хойшдоо ч хэдэн жил ярих юм шиг байна. Ингэж их ярьчихаад газар дээрээ үр дүн ямар байна гэдгийг харахын тулд Ерөнхий сайдтай хоёр хоног явж байна. Ард түмэн юу хүсч байна, эрх баригчдын сайхан амлалт яг хөрс шороон дээрээ аль хэр наалдацтай бууж байна гэдгийг харах гэж Н.Алтанхуяг гэдэг хүнтэй хамт явж байна.

-Таны хүссэн үр дүн харагдаж байна уу. Одоо бидний танилцаж байгаа Булган аймгийн Хишиг- Өндөр сумын Номгон багийн хувьд гурилын үйлдвэр нээж энэ алслагдсан нутагт шинэ бүтээн байгуулалт хийсэн нь нүдэн дээр харагдаж л байна л даа?


Энд Засгийн газрын оролцоо байхгүй. Энэ хүмүүс шинийг сэтгээд, зоригтой сайхан ажиллаж байна. Тодорхой амжилтад ч хүрсэн байна. Та сая сонссон байх. Хийсэн гурилаа борлуулах зах зээл, тээврийн хүндрэл байдаг юм байна. Харин төр энд ямар туслалцаа, дэмжлэг үзүүлж болох вэ гэдгийг шийдэх ёстой. Хишиг-Өндөр сумын хувьд  улсын хил дээр байрладаг алслагдсан сум. Ямар дэмжлэг, туслалцаа байж болох вэ гэдгийг УИХ дээр тодорхой ярихаар төлөвлөөд байгаа.

-Булганы Хишиг-Өндөр сумын Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэлд баригдах 88 км-ын замын ажилтай танилцлаа. Замын ажил гайгүй явагдаж байгаа юм биш үү?


"Кувейтийн Сан"-ийн зээлийн хөрөнгөөр баригдаж байгаа энэ замын ажил бол чухал ач холбогдолтой. Захиалагчийн хувьд Зам Тээврийн яам гайгүй хяналт хийж байгаа юм байна гэж ойлголоо. Гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Солонгосын "Ваек Sеок Конструкшн" гэдэг компани нь цэргийн хүмүүс ихэвчлэн байдаг юм болов уу гэж санагдлаа. Би урьд нь өмгөөлөгч байсны хувьд замын маргаан, ер нь замын ажлыг гайгүй сайн мэднэ. Энэ замын тухайд бэлтгэл ажил дутуу л байна гэж харагдаж байна. Санхүүжилтээ бүрэн аваагүй юм байна. Арваннэгдүгээр сард дуусна гэсэн итгэл миний л хувьд төрсөнгүй. Сайхан амлалт өгч болно. Харин ажил хэрэг болгоно  гэдэг нь өөр ойлголт шүү дээ. Хамгийн гол нь бидэнд үр дүн л хэрэгтэй байна. Сая Ерөнхий сайд "Баасанхүү гишүүн ээ та шүүмжлээд л явах юм" гэж байна. Миний шүүмжлэл харин ч багадаж байна гэж бодож байгаа. 20 жил гоё ярьцгаалаа. Одоо жаахан ажил хийе л дээ.

-51 хувийг нь "Кувейтийн Сан" санхүүжүүлсэн энэ 88 км замын санхүүжилт яагаад одоо болтол бүрэн хийгдээгүй байгаа юм бол?


Хариуцлага, санхүүгийн хяналт л сул байгаагийн тодорхой үзүүлэлт гэж бодож байна. Дээр нь замын бэлтгэл ажил хангалтгүй байна гэж дүгнэж байна. Одоо та биднийг дагаад давхиж байгаа 20 гаруй жийпэнд суугаа дарга нар юу хийж, улсаас цалин авч байна. Төрийн ажилтны хүлээх хариуцлага, ёс зүйтэй хатуухан ярилцах хэрэгтэй гэдэг нь энд харагдаж байна.

-Төсөв, санхүүгийн чиглэл өгдөг хамгийн том байгууллагын хувьд УИХ энд хариуцлага хүлээх ёстой бус уу?


-УИХ-ын гишүүд иймэрхүү томоохон бүтээн байгуулалтын ажил дээр биечлэн очоод танилцах хэрэгтэй байна. Гол гол төслүүдтэй заавал газар дээр нь очиж танилцах ёстой юм байна. Улсын төсөв мөнгөнд УИХ-ын гишүүд ихээхэн анхааралтай хандаж, хяналт шалгалт хийж баймаар байна. Саяхан Татварын Ерөнхий газрын нэг хэлтсийн дарга нөхөр л гэртээ арван хэдэн тэрбумаар нь бидний татварын мөнгийг хулгайлаад нуучихсан нь илэрлээ шүү дээ. Ингэхээр хаа хаана аа хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэй байна. Энэ талаар хуулийн төсөл санаачилна.

-Таныг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс эхлээд гоочлох хүмүүс мунддаггүй. Тойроггүй гишүүн, «шинэков» гээд л?

Тойрогтой гишүүн нь тэгээд хэн байгаа юм. УИХ- ын дарга, Х.Тэмүүжин сайд өөрөө ч тойроггүй шүү дээ. Өнөөдөр хамт явж байгаа Н.Алтанхуяг сайд ч тойроггүй. МАН-ын Ө.Энхтүвшин дарга ч тойроггүй гээд бүгдээрээ маниасаа илүү гараад байх юм байхгүй шүү дээ. Тэртэй тэргүй ард түмэн, сонгогчид харж байгаа. Хэн нь хэн бэ гэдгийг. Тойрогтой, тойроггүй гэж ярьж байхаасаа илүүтэй ард түмний өмнө тулгамдаад байгаа ямар асуудлыг шийдэв, шийдэх гэж явж байна гэдгийг л харах хэрэгтэй.

-Та сая Сэтгүүлчдийн эрх чөлөөний өдрийг марталгүй санаж, урам зориг бадраасан богинохон ч гэсэн сайхан үг хэллээ. Ер нь энд яваа сэтгүүлчид танд ам сайтай байна шүү?

За баярлалаа. Ардчилсан нийгмийн хамгийн гол давуу тал нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө юм шүү дээ. Би хуульч, өмгөөлөгч хүний хувьд сэтгүүлчидтэй аль болохоор ойр байхыг боддог. Хамгийн хүнд хүчир ажлын нэгэнд сэтгүүлчийн ажил багтдаг юм байна лээ. Тийм болохоор та бүхнийг би хүндэлж, аль болохоор ажилд нь тус нэмэр болохыг бодож явдаг юм даа. Хоёр хоног сайхан хамт явлаа. Та ч, би ч ялгаагүй тус тусынхаа ажилд чин сэтгэл гаргаж үнэнчээр зүтгэх л хэрэгтэй юм даа. Би ингэж л боддог хүн.
Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (67.175.216.187)
    Mundag zaluu
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (180.235.178.17)
    za yamaqa daa enhbayariin toloo duugarahaa bagasgaad sorog huchin bolj huchtei duugarval ch bas yay gehev bolj l bna gehdee ih har energitei gutrangui hun yumaa zailuul
    2013 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    sain baina huchtei baigaarai. amjilt husei
    2013 оны 05 сарын 09 | Хариулах
  • nnnnn amjilt (182.160.1.135)
    shudarga zaluu uragshaa,amjilt husie.
    2013 оны 05 сарын 09 | Хариулах
  • Zovhin (122.201.18.209)
    Chi chini tegeed surug huchin bish yumuu? Duugaraach tegeed
    2013 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.160.55.130)
    tegeed hiigeechdee...tanai darga enhbayar 20 jil mongoliin hogjliig hoish ni tatlaa. enhbayar herev baigaagui...ee burhan min
    2013 оны 05 сарын 08 | Хариулах
  • J.B (182.160.33.64)
    Sain baina. Amjilt husye
    2013 оны 05 сарын 08 | Хариулах
  • zochin (202.70.41.218)
    Enkhbayariig dagaj guij baij ih hurliin gishuun bolchihood ene hun er ni hen be. Mongoloo gej duugarch bsaniig sanahgui yum odoo bolohoor neg ih shudraga dur esgeed odoo uls turjihuu bolildoo chi urdah ajliin sain hiih heregtei sh dee duu mini yugaach medehgui ih hurald suuhaa bolio chi
    2013 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.47.131)
    Ped ped hiisen hachin zoligdoo.Oirdoo harin nuguu Enkhbayar gej yilan dyygardagni gaigui boltsiimy.
    2013 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    9 цаг 10 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    13 цаг 27 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    13 цаг 38 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    14 цаг 7 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 цаг 26 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    14 цаг 41 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Уржигдар 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Уржигдар 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    2025-07-18
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    2025-07-18
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    2025-07-18
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    2025-07-18
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-18
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    2025-07-18
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    2025-07-18
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-18
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    2025-07-18
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    2025-07-18
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК