зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Отгонбагана: 80 бага сургуулийг дөрвөн жилийн хугацаанд барина

2013-5-15
0
ЖИРГЭХ
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганатай ярилцлаа.


отгонбагана   Нийслэлийн хэмжээний цэцэрлэг ЕБС-иуд 2013-2014 оны хичээлийн жилд зөвхөн хамран сургах тойргийн хүүхдүүдээ авахаар болсон.  Үүнтэй холбоотой ойлголтын зөрүү ч гарах болжээ. Хамран сургах тойрог тогтоосноор хуучин явж байсан хүүхдүүдийг гаргах гээд байна гэсэн асуудал цэцэрлэгүүд дээр гарч байгаа юм. Зарим эцэг эх манайх хамран сургах тойрогт ороогүй болохоор манай хүүхдэд элсэх сургууль алга гэж гомдоллож ч байна. Тиймээс олон эцэг эхчүүдийн хэрэгтэй сэдэв болсон сургууль, цэцэрлэгийн элсэлт тойрсон асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганатай ярилцлаа.

-Хамран сургах тойрог тогтоочихсонтой холбоотой зарим эцэг эх хүүхдүүдээ тойргийнх нь сургууль руу заавал шилжүүлэх юм уу гэж асуух болсон байна.  Тэгэхээр хамран сургах тойрог бүх насны ангиудад хамаатай юу?

-Хамран сургах тойргийг Нийслэлийн ЕБС болон цэцэрлэгүүдийн хувьд шинэчлэн тогтоосон. Өөрөөр хэлбэл, сургууль цэцэрлэгүүдийн ачааллыг тэнцүүлэх зорилготой. Учир нь шинээр баригдсан орон сууцнууд болон зарим хорооны хэсэг, гудамж хамран сурах тойроггүй байна. Хамран сургах тойрог тогтоосныг зарим нэг сургууль, цэцэрлэгүүд буруу ойлгосон шиг байна. Ялангуяа цэцэрлэг дээр ийм асуудал гарсаныг  бид таслан зогсоосон. Хамран сургах тойрог зөвхөн шинээр элсч байгаа хүүхдүүдэд хамаатай. Харин цэцэрлэг, сургуульд хүмүүжиж, сурч байгаа хүүхдүүдэд хамаарахгүй. Одоо суралцаж байгаа хүүхэд нь хамран сургах тойргийн бус байсан ч гэсэн дараагийн хичээлийн жилд явж байсан сургууль, цэцэрлэгтээ л үргэлжлүүлээд сураад явна.

-Энэ жил хэчнээн хүүхэд шинээр сургуульд элсч байгааг нарийвчлан гаргасан уу ?


- Өмнөх жилүүдийнхээс 3000-аар өссөн үзүүлэлтэйгээр 22 мянга гаруй хүүхэд сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцана. Учир нь төрөлт хамгийн их байсан жил буюу одоогоос зургаан жилийн өмнөх алтан гахай жилд төрсөн хүүхдүүд сургуульд орж байгаа юм.

-Зарим эцэг эх хүссэн сургуульдаа хүүхдээ сургахыг боомиллоо. Зөвхөн хамран сургах тойргоор хүүхдээ өг гэлээ гэх мэтээр дургүйцлээ илэрхийлж байна?


-Энэ жил нэгдүгээр ангийн элсэлтийг тавдугаар сарын 1-15-ны хооронд төрийн, төрийн бус сургууль гэсэн ялгаагүйгээр нэгэн зэрэг зохион байгуулж байна.Тэгэхээр өнөөдөр элсэлт дуусах юм. Нийслэлийн сургуулиудын барилгын хүчин чадлын ашиглалтын коэффициент 1.6 байгаа. Өөрөөр хэлбэл 100 хүүхэд сурах сургууль дээр 160 хүүхэд сурч байгаа гэсэн үг. Төвийн нэлээн олон сургууль болох нэгдүгээр сургууль, 23 дугаар сургууль дээр анги дүүргэлт 52 хүртэл байна. 17 сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа. Эдгээр зөрчлүүд нь тойргийн бус хүүхдүүд авдагаас шалгаалж буй хэрэг юм. Нэгэнт сургуулиудын хүчин чадал хүрэхгүй байгаа болохоор хамран сургах тойргийг хатуу тогтоосон. Тухайн сургууль зөвхөн шинээр элсэлт авахдаа хамран сургах тойргийнхоо хүүхдийг авна. Ингэж сургуулиудын хүчин чадлыг тэнцүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг эцэг, эхчүүд маань ойлгох байх.  

-Хэдий гэр хороололд, хотын захад амьдардаг ч хүүхдээ хотын төвийн сургуульд явуулах хүсэлтэй эцэг, эх олон байдаг. Эдгээр иргэдийн саналыг хүлээж авах уу?


-Боломжгүй. Сургууль, цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн хүүхдүүдээ л элсүүл гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Олон эцэг эх хүүхдээ нэгдүгээр сургууль, тавдугаар, 84 дүгээр, 14 дүгээр, 33 дугаар гэсэн  сургалт нь сайн гэгддэг сургуульд сургамаар байна гэдэг. Мэдээж энэ зөв л дөө. Хэн ч гэсэн хүүхдээ аль сайн сургуульд сургаж, сайн боловсрол, мэдлэгтэй болгохыг хүснэ. Гэхдээ НБГ-аас бүх сургуулийн сургалтыг сайжруулах бодлого барьж байгаа. Сайн сургууль гээд хэдэн сургууль байдаг, бусад нь хотын захын ч юм уу, сургалт муутай гэдэг яриа, ялгааг арилгах чиглэлээр ажиллаж байна. Үүнээс болоод хэт ачаалал үүсдэг хандлагаас татгалзах чухал.  Ялангуяа бага боловсрол дээр анхаарч байгаа. Энэ жил дөрвөн сургууль дээр хүүхэд бүрийг хөгжүүлдэг туршлагыг туршилтаар нэвтрүүлсэн. Ирэх жил ийм сургуулийн тоо 10-20 болно. Мөн бага ангийн багш нарыг чанартай бэлтгэхэд анхаарч байна. Хамран сургах тойргийг тогтоож байгаагийн бас нэг шалтгаан хүүхдийг аль болохоор гэрийн ойр сургах бодлогод нийцүүлж байгаа юм. Хаа байсан хотын зүүн, баруун захаас хотын төв ордог хүүхдүүд бий. Тэдгээр хүүхдүүд хичнээн цаг автобусанд явах вэ, дээр нь автобусны мөнгө төлнө, хол газар явж сургуульд хүрнэ гэдэг бас эрсдэл дагуулна. Тиймээс бид хүүхэд 500 метр дотор гүйгээд л сургуульдаа хүрчихдэг болгох гээд байгаа юм. Автобус машины тусламжгүй. Хол газар хүүхэд өдөр бүр явна гэдэг наанадаж ядрана, залхана. Хичээлдээ дургүй болно. Өвөл бол бүр чанга.

-Яригдаад байгаа 80 бага сургуулийг барьчихвал ингэж хамран сургах тойрог ч тогтоох хэрэг байхгүй. Сургуулиуд хангалттай хүрнэ биз дээ?


-80 бага сургуулийн байршил нь батлагдсан. Одоо 80 сургууль барих санхүүжилтийн асуудал байна. Мэдээж бага сургуулиудыг олон барьснаар одоогийн сургуулиудын ачаалал буурна. Тухайлбал зарим сургуулийн ачаалал 54 хувь хүртэл буурахаар байна. Харин энэ жил таван сургууль, хоёр л цэцэрлэг ашиглалтад орохоор байгаа.

-Хамран сургах тойрог тогтоочихоор анги дүүргэлт хэр байх бол. Ийм судалгаа хийсэн үү?


-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд Бага сургуулиудын хувьд анги дүүргэлт 30.8 хувьтай байгаа. Харин эрэлттэй найман сургуулийн анги дүүргэлт 52 хүртэл байна. Эдгээр сургуулиуд зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдийг авна гэвэл 50 хүрэхгүй. Анги дүүргэлт хэвийн хэмжээнд байх бололцоотой байгаа юм. Сайдын тушаалаар бол нэг ангид 30-35 хүүхэд сурах нормтой. Эцэг эхчүүд хамран сургах тойргийнхоо сургуульд л хүүхдээ сургавал энэ хэмжээнд барих боломжтой.

Тэр тусмаа Сонгинохайрхан дүүргийн оршин суугчид их байгаа болохоор СХД-ийн 65, 67, 105, 104 гэх мэт зургаан сургууль зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдийг аваад гурван ээлжээр хичээллэх болчихоод байна. Бид нэгдүгээр ангид элсч байгаа хүүхдүүдийг заавал авна. Үнэхээр сургуульгүй хаягдчих гээд байгаа хүүхэд байвал тухайн дүүргийнхээ элсэлтийн комисст хандаач ээ, шаардагатай бол манай Боловсролын газарт ч хандсан болно гэж хэлмээр байна.

-Хавар элсэлт зохион байгуулахаар намар нь бас элсүүлье гэсэн асуудал гардаг. Зун нь шилжээд ирсэн ч юм уу асуудалтай айл нэгээр тогтохгүй нэлээн хэд гарч ирэх л байх?

-Намар элсэлт авахгүй. Хавар элсэлт зохион байгуулж байгаа гурван учир шалтгаан байна. Сургуулиуд хүүхдийнхээ тоогоор санхүүждэг. Тэгэхээр бид хавар элсэлтээ зохион байгуулаад хүүхдийнхээ тоог гаргачихаар санхүүгийнхээ тооцоог давхар хийчих гээд байгаа юм. Энэ хэрээрээ 2014 оны төсөвт хэдэн төгрөг суулгахаа төлөвлөчихнө. Мөн хүүхдийн дүрэмт хувцас, сурах бичгийн асуудлыг сургуулиар нь дамжуулж зохион байгуулна. Бага сургуулийн хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс эхэлж нэгдсэн дүрэмт хувцастай болно. Дүрэмт хувцасны захиалгыг сургуулиар нь дамжуулж авч байгаа. Ийм болохоор хүүхдийн тоо гарсан байх учиртай байгаа юм.

-Цэцэрлэгийн бүртгэл одоог хүртэл хийгдээгүй байгаа. Уг нь хавар бүртгэнэ гэж зарласан. Ямар журмаар хэзээ бүртгэх гээд байгаа юм бэ?

-БШУ-ны сайдын цэцэрлэгийн хүүхдүүдийг тавдугаар сард багтааж бүртгэ гэсэн албан даалгавар гарсан. Цэцэрлэг дээр ч ялгаагүй хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон байгаа. Нэгдүгээр ангийн хүүхдийг бид нэг ч хүүхэд үлдээлгүй бүртгэж сургуульд сургах бүрэн бололцоотой. Харин цэцэрлэгийн барилгын хүчин чадлыг 1.5-2 дахин нэмэгдүүлж байгаа хэрнээ авах ёстой хүүхдийнхээ дөнгөж 60 хувийг хамруулж чадаж байгаа. Өөрөөр хэлбэл 100 хүүхдээс 40 хүүхдийг авах ямар ч боломж бололцоо байхгүй. Байдал ийм байгаа болохоор тухайн цэцэрлэгт хамран сургах тойргоос явбал зохих хэдэн хүүхэд байна, хэдэн хүүхэд авах хүчин чадалтай юм, давуулж авбал хэд хүргэх бололцоотой юм гэхчлэн судалгааг гаргаад дуусч байна. Нэгтгээд дууссаны дараагаар бүртгэлийн асуудлаа шийдэх нэгдсэн зөвлөмж гаргана. Тиймээс Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн элсэлтийн зөвлөмж гаргатал нэг ч цэцэрлэг бүртгэл хийхгүй.

-Цэцэрлэгийн элсэлтийн үеэр ээж, аавууд гадна нь дугаарлаж,  хонодог болоод байгаа. Тэгвэл энэ жил ч давтагдахгүй гэх үндэслэл байхгүй гэж ойлгож болох уу?


-Давтуулахгүй байх арга хэмжээг л аль болохоор авч байна. Өмнөх жилүүдэд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн төлөө цэцэрлэгийн гадаа хонож байсан ч тохиолдол бий. Хамран сургах тойргийг нь тогтоогоод, элсэлт авах өдрийг нь товлочихоор арай ч гадаа хонотлоо дугаарлахгүй байх. Дээр нь хүүхдийнх нь шээсний, цагаан хорхойн шинжилгээг эцэг эхчүүдээс нэхдэг байсан. Харин энэ жил энэ шинжилгээнүүдийг нэгдсэн байдлаар зохион байгуулж өгүүлнэ. Зардал чирэгдэл гарахгүй.

                                                                                                                                        /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    9 цаг 6 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    13 цаг 23 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    13 цаг 34 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    14 цаг 3 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 цаг 22 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    14 цаг 37 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Уржигдар 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Уржигдар 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    2025-07-18
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    2025-07-18
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    2025-07-18
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    2025-07-18
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-18
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    2025-07-18
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    2025-07-18
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-18
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    2025-07-18
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    2025-07-18
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК