зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхболд: Цөөнхийн зөөлөнд биш олонхийн балмадад л асуудал байгаа юм

2013-6-03
0
ЖИРГЭХ
Өнгө, мөнгө, эрх мэдэл гурваар сонгуульд ялдаг цаг холдож байна
энхболдӨнгө, мөнгө, эрх мэдэл гурваар сонгуульд ялдаг цаг холдож байна

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой Ерөнхийлөгчийн сонгууль хийгээд бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголчууд бид тав дахь Ерөнхийлөгчөө тодруулах чухал сонголтын өмнө ирээд байна. Тэгэхээр нэр дэвшигчдийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, явуулж байгаа сурталчилгаанаас ямар дүгнэлт хийж болохоор байна вэ? 

-Манай намын хувьд төрийн тэргүүн Үндсэн хууль болон бусад хуулиар ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ гэдэгт нийцүүлэн нэр дэвшигчтэйгээ хамтран мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Хуулиар хориглосон бэлэн мөнгө амлах, нийгмийн аль нэг хэсэгт давуу байдал олгох биш нийгмийн амьдралд тулгамдаад байгаа чухал асуудлууд дээр Ерөнхийлөгч юу хийж болох вэ гэсэн зүйлүүдийг тусгасан. Нэр дэвшигч маань үүнийхээ хүрээнд л сурталчилгааны ажлаа явуулж байгаа. Гэтэл одоогийн бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч түүний ард байгаа намын сурталчилгаагаа явуулж буй үйл ажиллагаанаас өөр зүйл харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны явцад хориглосон зүйлсийг зөрчиж Засгийн газар болон намуудын санаачлан хийж байгаа ажлуудыг нэр дэвшигчдээ нял­зааж, Ерөнхийлөгч хийж байгаа мэт харагдуулан далд сурталчилгаа хийгээд байгаа юм. Тухайлбал, оюутны цалинг нэмэгдүүлэх, хүүхэд төрүүлсэн эхчүүдэд мөнгө өгнө гэх мэтээр бэлэн мөнгө амлаж байна. Хэрэв сонгуульд оролцож байгаа намууд үүнийг болно гэж үзэж байгаа бол бидэнд ч гэсэн тийм бололцоо бий. Энэ талаар бид бүлэг дээрээ ярина гэж бодож байна. Ер нь төрийн тэргүүн бол гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хүн биш шүү дээ. Засгийн газар, УИХ-тай хамтраад тодорхой арга хэмжээнүүд авч болох ч сонгуулийн хуулийн зүйл заалтуудад нийцсэн арга хэлбэрээр л олон нийтэд хүргэх ёстой. 


-Энэ жилийн сонгууль хууль эрх­зүйн орчин, сонгууль явуулах арга тех­нологийн хувьд өнгөрсөн дөрвөн сон­гуулиас ялгаатай. Өнөөх хар хайр­цагтай холбоотой эргэлзээ ч олон нийтэд байсаар байгаа шүү дээ?

-Сонгуулийн санал хураах, тоолох ажлыг автомат машинаар хийхээр хуульчлагдсан. Бид үүнийг хоёр ч сонгуульд хэрэглээд явж байна. Гэтэл олон нийтэд эргэлзээ төрүүлсэн олон зүйл байсаар байгаа. Өнгөрсөн хоёр сонгуулийн хувьд ойрхон хугацаанд болж өнгөрсөн болохоор олон нийт, зарим улс төрийн хүчнүүдийн эргэлзээ, тээнэгэлзээг тайлах нарийн судалгаа, үндэслэлтэй дүгнэлт гарсангүй. Ялангуяа төвлөрсөн хот суурин газрууд, аймгийн төвүүдэд сонгуулийн өмнө болон явцад гарч байсан зөрчлүүд, тодорхой машинууд дээр саналын тоо зөрсөн олон баримт байгаа. Үүнийг шүүх хяналтын байгууллагуудад шалгуулсан ч тодорхой үр дүн гарсан юм алга. Тиймээс УИХ-аар энэ асуудлыг ярьж Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоол гарсан. Уг тогтоолд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сон­гуульд хэрэглэх автомат машинуудын өгөгдлийн программуудыг боловс­руулахаас хлээд туршилт хийх, батал­гаажуулах бүх процесст нь хяналт тавьж ажиллах ажлын хэсэг гаргахаар тусгасан юм. 


-Ажлын хэсгийг хэрхэн бүрдүүлэх юм бэ? 

-Бүрэлдэхүүнд СЕХ, ТЕГ, сонгуульд оролцож буй улс төрийн намуудын төлөөлөл, мэргэжлийн хүмүүс орох юм. Энэ бол аль нэг улс төрийн хүчний шахалт шаардлага, эрх ашгийн төлөө бус сонгуулийн дараа ямар нэгэн үл ойлголцол, эргэлзээ бий болох тэр чинээгээр олон нийт сонгуулийн үр дүнд үл итгэх байдал бий болгохгүй байхын төлөө л хийж байгаа ажил. Сонгуулийг нэг удаа хэл ам багатай явуулаад өнгөрүүлэхийн төлөө гэж ойлгоод өнөөх л эргэлзээ, бухимдлаа хэвээр үлдээвэл төр иргэний уялдаа холбоо суларч, төрд итгэх итгэл алдагдаж түүнээсээ болж өмнөх муу алдаагаа давтаж мэднэ. Урьд нь бид нэг хэсэг нь ура хашгирч турхирснаас болж долдугаар сарын 1-ний эмгэнэлт байдалд хүрсэн. Одоо ажлын хэсэг гарч хяналт тавьж ажиллах явц нь ямар байх, эргэлзээ тээнэгэлзээнд хүргэх асуудал гарах тухай бүрт бид хэлж залруулж явна. Хамгийн гол нь сонгуулийн санал хураалт явах, дүн гарахаас нь өмнө олон нийтэд итгэл үнэмшил төрүүлчихвэл дараа нь будилаан, маргаан гараад байхгүй болов уу гэж найдаж байгаа. 


-Энэ удаагийн сонгуулийг өнгөц харсан нэг нь бөх, анхны эмэгтэй нэр дэвшигч, дахин Ерөнхийлөгч болохыг горилж буй зэргээр нь өвөрмөц сонгууль гэж тодорхойлж байна. Гэтэл үүний цаана нэг намд төрийн эрхийг бүхэлд нь атгуулах эсэх асуудал энэ сонгуулиар шийдэгдэнэ гэдэг нь илүү чухал биз дээ?

-Сонгуульд ямар ч хүн нэр дэвшиж болно. Анхны эмэгтэй нэр дэвшигч, бөх, сэтгүүлч нэр дэвшсэн нь энэ сонгуулийг сонирхолтой болгож байгаа хэрэг биш. Сонирхолтой болгож байгаа хамгийн гол зүйл нь өнөөдрийн нийгэм ямар байна вэ, шинээр сонгогдох төрийн тэргүүнээс ард түмэн юу хүлээж байна вэ, түүнийг хэрэгжүүлж чадах хүнээ сонгох уу, үгүй юу гэдэгт гол нь байгаа юм. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш надаар хэлүүлэлтүй олон нийт, хэвлэл мэдээллийнхэн хамгийн сайн мэдэж байгаа зүйл бол тэнцвэртэй биш байдал. МАН-ын хувьд урьд нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газраа бүгдийг нь толгойлоод явж байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг нөхцөл байдлыг огт үүсгэж байгаагүй юм. Үүнээс бидний баримталдаг үзэл санаа, ажлаа явуулдаг арга барил өнөөдрийн эрх баригчдаас өөр нь харагдаж байгаа юм. 2008 оны сонгуулийн дараа манай нам үнэмлэхүй олонхи болсон хэрнээ цөөнхтэйгөө хамтран төрийн ажлаа явуулж байсан. 


-Та бүхний энэ шийдвэр байр суурийг алдаа гэж харах хүн цөөнгүй байдаг шүү дээ?

-Бид чадахгүйдээ тэгсэн юм биш. Урьд нь нийгмийн хуваагдал талцал, бие биеийнхээ ажилд саад хийдэг арга барилаас болж эдийн засгийн хөгжил урагшлахгүй дөрөв таван жилийг сул алдсан. Тийм байдлыг давтахгүйн тулд бид цөөхөн монголчууд бие биетэйгээ ойлголцож, зөвийг дэмжиж, бурууг шүүмжилж явах нь зүйтэй юм гэдэг үүднээс тийм алхам хийсэн. Хүмүүс одоо шүүмжилдэг л юм. Цөөнхдөө эрх мэдэл өгч, өсч өндийхөд нь тусалсан гэж. Би харин эсрэгээр нь эв нэгдлээ эрхэмлэн бие биенээ бүрэн гүйцэд ойлгодоггүй юм аа гэхэд ойлгохыг хичээгээд явсны дүнд олон зүйл дээр урагшилсан дөрвөн жил өнгөрсөн гэж боддог юм. 2004-2008, 2008-2012 оны найман жилийн хугацаанд манайх улс төрийн тогтолцооны хувьд жинхэнэ ардчилсан, хөгжиж болохоор орны хэмжээнд хэлбэр талаасаа хүрч чадсан. Гэхдээ агуулга талаасаа улстөржсөн, талцсан байдал улс төрийн хувьд саад болох нөхцөл байдал руу орсон. Тэр гацааг гаргах л гэж 2008 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулж байсан. Гэтэл өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа бид эргээд хэт улстөржсөн, намчирхсан, нэг талыг барьсан тал руугаа орлоо. 


-Танай намаас нэр дэвшигч ялбал энэ байдлыг бага ч гэсэн хазаарлана гэж хэлэх гээд байна уу, та?

-Хувийн хэвшлийн бизнесийг дэмжихдээ хүртэл нэг талыг барьж, үзэл баримтлал, хууль журамдаа дэндүү бүдүүлэг ханддаг жишиг тогтоод байна. Эндээс л манай хоёр намын үзэл баримтлал, арга барилын ялгаа харагдаж байгаа юм. Үүнийг засах, бие биедээ хяналт тавьдаг байдал зайлшгүй хэрэгтэй болоод байна. Урьд нь хариуцлага суларлаа, хяналт байхгүй боллоо гэх шүүмжлэл гарч байсан. Тэглээ гээд арай ч ийм түвшинд хүрч байгаагүй юм. Энэ л өнөөдрийн сонгуулийн гол онцлог. Тиймээс туулж ирсэн замнал, хувь хүний зан чанарыг харгалзан үзэж тэнцвэртэй байдал, улс орны эв нэгдлийг хангах итгэл үнэмшилтэй хүн гэж Б.Бат-Эрдэнэ гишүүний нэрийг дэвшүүлсэн. Нийгмийн амьдралыг зөв голдирол руу нь оруулах, уур амьсгалыг зөв болгох, монголчууд хоорондоо ойлголцдог механизмыг дахин сэргээх нь чухал байгааг сайн бодох хэрэгтэй. Тиймээс манай намаас нэр дэвшигч намынхаа эрх ашиг гэхээсээ улс орон, ард түмний том эрх ашгийн үүднээс заавал ялах ёстой гэсэн бодолтой байгаа. 


-Хэдийгээр бараг хагас жилийн өмнөөс монголчууд Ц.Элбэгдорж Ерөн­­хий­лөгчөөр амьсгалж, намынх нь зүгээс ялна гэдэгтээ бүрэн итгэл­тэй­гээ зарлаж буй ч сонгуулийн үр дүн хаашаа ч эргэж мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг юм. Нэг ёсондоо 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг давтахгүй гэх аргагүй гээд байна?

-Одоогийн Ерөнхийлөгч алба хашиж байгаа давуу талаа ашиглаад сонгуулийн сурталчилгаагаа далд хэлбэрээр түрүүлж эхлүүлээд, эсвэл ажлаа хийж байгаа маягаар Засгийн газар, УИХ-аас хийсэн ажлыг өөртөө хамаатуулж далд сурталчилгаа явуулснаараа давуу байдал олж авна гэвэл дутуу бодож буй хэрэг. Монголчууд бас ч гэж арав гаруй удаа сонгууль өгчихлөө. Хууль журам нь цэгцэрснээс мөнгө тараадаг гэх мэт асуудал харьцангуй бага болсон. Хууль биелүүлэхийг бүрэн итгэл үнэмшил болгоогүй биш бол наад захын юмыг бодож үздэг хариуцлагатай хүн ийм байдлаар огт хандахаа больсон. Яах вэ, эрх барьж буй нам, цөөнх хоёрын хооронд санхүүгийн хувьд их ялгаа бий ч өнгө, мөнгө, эрх мэдэл гурваар сонгуульд ялдаг цаг алхам алхмаар холдож байна. Тиймээс харин ч манай нэр дэвшигч нийгэмд байгаа нөхцөл байдлыг өөрчлөх, шинэчлэх тал дээр хүмүүсийн итгэлийг илүү авах болов уу гэсэн бодолтой байгаа. 


-Одоогийн Ерөнхийлөгчийн тухайд Үндсэн хуулийн зарчмаа ойлгодоггүй, томилгоо, тохирол­цоонд хүртэл орол­цож, нэг намд ил тод үйлчилдэг гэд­гийг хэлэх хүн цөөнгүй бий?

-Манайхаас сонгогдож Ерөнхийлөгч болж байсан хүмүүс намынхнаасаа “Ерөнхийлөгч болж сонгогдчихоод намаа сонсохгүй, хайхрахгүй байна” гэдэг шүүмжлэл их сонсдог байсан. Нийгмийн хөгжлийн үе шат ч, хүмүүс нь ч тийм үзэл бодолтой байсан байх. Үүнийг том утгаар нь аваад үзвэл магадгүй МАН-д ашиггүй ч, нийгмийг бүхэлд нь зөв зам руу, хөгжлийн зөв хандалага руу нь оруулахад хэрэгтэй байсан байх. Гэтэл одоогийн Ерөнхийлөгчийг намынхаа төлөө үйлчилдгийг захын хүн хэлдэг. Хууль, шүүхийнхнийг илт нэг талд үйлчилж, алдаа дутагдал гаргахад “Хүүе болохгүй” гэж ганц ч дуугарсангүй ирлээ. Ерөнхийлөгч хүн ийм байж болохгүй л дээ. 


-Танай намаас Ерөнхий сайдын нэр холбогдсон 17 тэрбумын тендерийн будилаан, хууль бус халаа сэлгээтэй холбоотой асуудлыг гаргаж тавьсан. Гэвч алдаа гаргасан хүн нь суудалдаа сууж л байна. Эцэст нь Засгийн газрын тэргүүн маань олон нийтэд “МАН-ынхан хэчнээн хүнийг ажлаас халсныг амаараа хэлэхээс баталгаа, нотолгоо судалгаа гаргаад ирж чадахгүй байна” гээд байна шүү дээ?

-Манай бүлгээс Ерөнхий сайдыг огцруулахаар тавьж байсан үндэслэлүүд зөв байжээ гэдэг нь батлагдсаар, Ерөнхий сайд хууль зөрчсөөр л байна. Гаргаж ирсэн асуудлуудаа бид дутуу орхиогүй. Явцын дунд Ашиг сонирхлын зөрчлийн тухай, Тендерийн болон Төсвийн тухай хуулиудыг зөрчсөн үйлдлүүд нь гарч ирж байна. Түүнийг нь бид бололцооныхоо хэрээр материалыг нь бүрдүүлээд АТГ болон холбогдох байгууллагуудад хандсан. Бидэнд өнөөдрийн эдгээр үйлдлүүдэд нь эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр прокурорын газарт шилжүүлсэн гэх албан ёсны мэдээлэл өнгөрсөн долоо хоногт ирсэн юм. Тийм байхад Н.Алтанхуяг “Одоо болтол хариу нь байхгүй байна. Тиймээс худлаа байгаа биз дээ” гэж ярьж болохгүй. Олон түмнийг ингэж басамжилж, тэнэг байдлаар хандаж болохгүй. Цэцийн хурал болохын өмнө шийдвэрээ хүчингүй болгосон нь буруутайгаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Тэгсэн хэрнээ заавал буруутайг нь нотолсон цаас ирсэн үгүй тухай яриад сууж болохгүй. Өнөөх цаасыг нь ямар байдлаар, хэн гаргахыг олон нийт ойлгож л байгаа. Төрийн албан хаагчдын халаа сэлгээ, хууль бус томилгооны хувьд ч ялгаагүй. Гудамжинд гараад захын хүнээс асуухад хэдэн мянгаараа ажлаасаа халагдсан байхад хэчнээн хүн солигдсон гэдэг судалгаа нэхээд сууж байгаа нь дэндүү басамжилж буй хэрэг. 


-Парламент бүрдэх үйл явцыг олон нийт төдийгүй Өвөрхангай аймгийн сонгогчдын дийлэнх олонхи нь гайхсан, дургүйцсэн, бухимдсан байд­лаар харж өнгөрөөлөө. Үүнд танай нам, намын бүлэг, түүний удирдлагыг буруутгах хүн олон байсан?

-Цөөнхийн бүлэг чанга ажиллаж байгаа нь гээд хэрүүл зодоон хийлтэй нь биш. Бид хуулийн хүрээнд ажиллахыг л хичээсэн. Эрх барьж байгаа олонхийг эрхбиш хуулиа хүндлэх байх, олон арван мянган сонгогчдын сонголтыг хүндэтгэх байх, асуудалд соёлтой хандах байх гэж найдсан хэрэг. Ер нь цаашид ч ийм байдлаар хандах нь зүйтэй гэж би хувьдаа боддог. Юм л бол хэрэг явдлыг дэвэргэж, үймээн самуун дэгдээж, жагсч цуглаад байж болохгүй. Хамгийн сүүлийн жишээ 2008 оны үймээн самуун улс орны хувьд хумсын чинээ ч ашиг авчраагүй хэрнээ, хэчнээн хүний хайран амь эрсдэж, өч төчнөөн тэрбум төгрөгийн хохирол учраад л өнгөрснийг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр би хоёр л зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, хэтэрхий түрэмгий загнаж байгаа өнөөгийн эрх баригчдад ард түмэн, олон нийт сонгогчид дүн тавих цаг ирнэ. Цаг хугацааны хувьд энэ сонгуулиар уу, дараагийн сонгуулиар уу, эсвэл явц дунд нь уу мэдэхгүй. Хоёрдугаарт, сонгуулийн хуулийг шинэчлэхэд НҮБ-аас арга зүйн зөвлөгөө өгч бидэнтэй хамтарч ажилласан. Тэд орон нутгийн болон УИХ-ын сонгуулийн дараа хамтарч ажилласны үр дүн, зөвлөмж гэсэн албан ёсны материал гарсан. Тэр материалд иргэдийн саналаар биш шүүхийн шийдвэрээр нэр дэвшигчийн асуудлыг шийд­­сэнд дүгнэлт хийсэн байна билээ. Тодруулбал, аливаа гаргасан алдаа, түүнд ноогдуулсан шийдвэр хоёрын харьцаа зөв байхгүй бол буруу үр дүнд хүргэж болдог юм байна гэсэн дүгнэлт байсан. Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн тухайд насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх нотлогдоогүй үндэслэлийг барьж 6500 хүний саналыг нулимаад хаячихаж байгаа юм. Нэг ёсондоо НҮБ эрх баригч нам хуулийн зүйл заалтыг дэндүү буруугаар ашигласныг олоод харчихсан байна. 


-Та намын бүлгийн даргынхаа хувьд АН-тай яг ямар тохироо хийсэн юм бэ. АН чухам яагаад хэлснээсээ буцах болсон юм бол?

-Амьдрал бичигдсэн, бичигдээгүй олон хуулиар зохицуулагддаг. Улс төрийн амьдрал ч тэр л жамаар явдаг. Өөрөөр хэлбэл, нам, улс төрийн хүчнүүдийн ойлголцол, зөвшилцлөөр явагд­даг. Ганцхан манайд биш янз бүрийн үзэл баримтлалтай намуудаас парламент нь бүрдэж байгаа ардчилсан орнуудад зөвхөн хуулийн үг, үсэг хөөгөөд явна гэвэл бүтэхгүй. Тэр болгонд таарсан хуулийг гаргана гэж ч байхгүй. Нийгмийн сэтгэхүй хүлээж авах, улс төрийн төлөвшил, ирээдүй талаасаа хэрхэн хандах гээд олон зүй­лийг бодолцох шаардлага гардаг. Тэр л хүрээнд намын удирдлагуудын хооронд хуулиа дээдлэх, сонгогчдоо хүндэтгэх талаасаа хийсэн яриа хөөрөө, зөвшилцөл байсан. Уг нь анхнаасаа ийм юм ярих ёсгүй байсан л даа. Гэтэл манай нам нэг талаас цөөнх, нөгөө талаас сонгуулийн явцад гарсан олон маргаантай асуудал, хууль хяналтын байгууллагуудын байгаа байдал биднийг яриа хэлцлийн замаар явахаас өөр аргагүйд хүргэсэн. Бид хэлсэндээ хүрсэн ч нөгөө тал маань ярь­сан ойлголцсон, зөвшилцсөндөө хүрээ­гүй. Уг нь энэ зөвхөн МАН-ын төлөө бус сон­гогчдын эрх ашгийн төлөө хийсэн ажил байсан. Чухам яагаад хэлсэн, ярьс­наасаа буцаж, жудаггүй зан гаргах болсныг өөрсдөө сайн хариулах байх даа. 


-Цөөнхийн бүлгийг толгойлж бай­гаа хүний хувьд намыг тань цөөнх байж чадахгүй, ухаанаа олохгүй будилж байна гэх мэт шүүмжлэлийг яаж хүлээж авдаг вэ?

-Манай нам энэ улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, улс шиг улс, төр шиг төртэй байлгахын төлөө явж ирсэн. Бид энэ хүрээндээ л үйл ажиллагаа явуулахаас биш бусад шиг нийгмийг буруу зүйлд уриалж эцэст нь үймээн самуунд хүргэдэггүй. Яах вэ, шүүмжлээд байгаа улсууд бидэнд яах ёстойг хэлээд өгвөл хүлээж авахад бэлэн байна. Гэхдээ миний хэлээд байгаа энэ үнэнийг олон нийт төдийгүй дөрөв дэх засаглалынхан ч маш сайн олгож, харж байгаа. Хамгийн сүүлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргыг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь халлаа. Тэр хүн манай намын гишүүн биш. Төрийн ажилд насаараа зүтгэж яваа хүн. Тэр хүн төрийн үйл ажиллагаанд яагаад болох бүтэхгүй зүйл байгааг дэлгэж ярилцлага өгсөн байна билээ. Энэ мэт олон асуудлыг заавал жагсаал цуглаан, зодоон цохион, үймээн самууны аргаар биш үг хэлээрээ ойлголцох ёстой юм. Түүнээс биш цөөнх зөөлөн байгаадаа биш олонхи хэтэрхий балмад байгаагаас л энэ асуудал үүсч байгаа юм. 


-Өнөөгийн эрх баригчид өмнөх үеэ бүгдийг нь авлигачид байсныг, тэд­нийг устгаж, дахин төр рүү зүг­лүүлэхгүй болгож байна гэж ярих бол­жээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байж ижилхэн үүрэг хариуцлага хүлээх ёстой. Гэтэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш нэг хэсэг нь үзэл бодол, хийж байсан ажлаараа хавтгайдаа буруутгагдаж, нөгөө хэсэг нь огт хамаагүй, өдөөж хатгаж, оролцож байгаагүй юм шиг хандаж байна. Яриад байвал олон юм бий. 1996-2000 оны сонгуулийн дараа улс төрийн дээд түвшинд нийгмийн амьдралыг зөв голдиролд оруулах та­лаар ярьсан яриа байдаг юм билээ. Тэр үед манай нам олонхи болоод тэр ярьсан, ойлголцсон, зөвшилцсөн замаар явж тэр чинээгээр нийгэм тогтвортой, олон нийт ирээдүйдээ итгэлтэй, харьцануй айдас хүйдэс багатай байсан. Түүнээс биш өнөөгийнх шиг гарч ирсэн нэг нь нөгөөгөө газар доор ортол нь муулаад л байвал хүчирхийллээс хүчирхийлэл төрнө гэдэг л болно. 


-Хуулиа дагаж мөрдөх, дээдлэх гэд­гийг ард түмэн нь бүү хэл төрийн том­чууд нь хүртэл ойлгохоо байлаа гэж учир мэдэх хүн хэлэх юм. Саяхан л ардчилсан хувьсгал ялж, шинэ Үнд­сэн хуулиа баталж байсан бол одоо ну­ралт үүсээд эхэлсэн тухай ч ярих юм?

-Тэгж л ойлгож байна. Барьсан байшингийн маань цонх муруй, хаалга нь гаждаг байлаа ч бид нураахгүйгээр засаад авч явах ёстой. Ялангуяа XXI зуунд улс төрийн соёлгүй, тусгаар тогтнол аюулгүй байдалдаа санаа зовдоггүй улс байхгүй. Пролетарийн хувьсгал гэж хуучин бүхнээ устгаж цоо шинэ юм барина гэж иргэний дайн дэгдээн, олон арван сая хүнээ алдаж байсан гашуун түүх дэлхийд байж л байна. Энэ зуунд тийм зүйл гаргаж болохгүй. Тиймээс л бид Үндсэн хуулиа дээдэлж, алагчилж биш хүн бүрт тэгш үйлчилдэг байхын төлөө л явж байгаа. Энэ талаараа манай нэр дэвшигч ард түмний итгэлийг даагаад аваад явж чадах хүн гэж бид харж байгаа. Энэ хүн олон жил Монголын ард түмний хүндэтгэлийг хүлээсэн, түүнийгээ олон жил дааж ирсэн, нуруутай, тулхтай, аливааг олон талаас нь боддог хүн гэдэгтэй маргах хүн байхгүй дээ. Энэ Б.Бат-Эрдэнэ гишүүний том давуу талуудынх нь нэг. Бусдыг алагчилахгүй, хууль хүн бүрт тэгш үйлчилдэг байхын төлөө явж буй нэр дэвшигч гэдэг талаас нь хараасай гэж иргэд сонгогчдоосоо хүсч байгаа юм.

Ч.Батмаа

Эх сурвалж ӨДРИЙН ШУУДАН сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Ok (122.201.18.13)
    Ene dolir odoo boli boli chamd erh medel dahij hezee ch oldohgyi byy gorid byy savir byy dusgana uuriiguu busdiiga azgyi tahia gej bod ta nart bolomj hangalttai ugsun gytsee mongoliin tuluu yu ch hiigeegyi maniin pizdaaguudiig mongolchuud bid martaagyi tootsoo ehleh udur bii shyy
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
  • асуулт (122.254.127.55)
    Н.Энхболд даргаас ганцхан асуултад хариу авах юмсан: Яагаад Их хуралд МАН олуулаа байхдаа яагаад машинаар санал тоолох тухай хуувь гаргачихсан юм бэ? Тэр хариуцлагыг хэн хүлээх вэ??
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • ЗУУНМОД (183.81.169.21)
    ТӨВ АЙМГИЙН ТӨВ ЗУУНМОДЧУУДЫГ ЭНЭ ХОЁР ЭНХБОЛД ХӨШИГТИЙН ХӨНДИЙН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛААР ОЛОН СОНГУУЛЬ ДАМНУУЛЖ ХУЛХИДСАН ДАА,ОДОО ЧАМД ИТГЭХГҮЙ ЭЭ ЛУЙВАРЧААН.
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • eeg (180.149.101.177)
    avilgalchid odoo yalgdna man tatan buugd
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.70.47.154)
    Автомат машинаас болоод сонгууль будлиантсан тохиолдлыг би сонсоогүй юм байна УИХ дэд дарга Н.Энхболд 2012№-280 Үндэсний шуудан
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.70.47.154)
    Манай нам "МАН"саналыг гараар тоолох нь булхай луйврын үндэс болж байна тиймээс техникийн дэвшил ашиглан тоолох хэрэгтэй гэдэг зөв шийдэлд хүрсэн УИХ гишүүн Д.Дэмбэрэл 2013.№012 Өнөөдөр 0 0 Хариулт бичих Зочин (202.70.47.154) ( 33 минутын өмнө ) Саналыг машинаар тоолдог тогтолцоонд шилжсэн энэ бол том өөрчлөлт иймээс тэр шүүмжлэлтэй санал нийлэхгүй байна Ц. Мөнх-Оргил 2011 №217 Нийгмийн толь 0 0 Хариулт бичих Зочин (202.70.47.154) ( 34 минутын өмнө ) Сонгуульд автоматжуулсан систем ашиглах асуудал чухалд тооцогдож байгаа шүү дээ УИХ гишүүн Д.Дэмбэрэл 2013 №012 Өнөөдөр 0 0 Хариулт бичих Ж.Сүхбаатар (202.70.47.154) ( 54 минутын өмнө ) Саналын хуудас тооллогыг автоматжуулахад хамаг анхаарлаа хандуулж байгаа УИХ ТББХ_ны дарга Ж.Сүхбаатар 2011 №145 Зууны мэдээ 0 0 Хариулт бичих Н.Энхболд (202.70.47.154) ( 1 цаг 22 минутын өмнө ) Автомат машинаас болоод сонгууль будлиантсан тохиолдлыг би сонсоогүй юм байна УИХ дэд дарга Н.Энхболд 2012№-280 Үндэсний шуудан
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.70.47.154)
    Манай нам "МАН"саналыг гараар тоолох нь булхай луйврын үндэс болж байна тиймээс техникийн дэвшил ашиглан тоолох хэрэгтэй гэдэг зөв шийдэлд хүрсэн УИХ гишүүн Д.Дэмбэрэл 2013.№012 Өнөөдөр 0 0 Хариулт бичих Зочин (202.70.47.154) ( 33 минутын өмнө ) Саналыг машинаар тоолдог тогтолцоонд шилжсэн энэ бол том өөрчлөлт иймээс тэр шүүмжлэлтэй санал нийлэхгүй байна Ц. Мөнх-Оргил 2011 №217 Нийгмийн толь 0 0 Хариулт бичих Зочин (202.70.47.154) ( 34 минутын өмнө ) Сонгуульд автоматжуулсан систем ашиглах асуудал чухалд тооцогдож байгаа шүү дээ УИХ гишүүн Д.Дэмбэрэл 2013 №012 Өнөөдөр 0 0 Хариулт бичих Ж.Сүхбаатар (202.70.47.154) ( 54 минутын өмнө ) Саналын хуудас тооллогыг автоматжуулахад хамаг анхаарлаа хандуулж байгаа УИХ ТББХ_ны дарга Ж.Сүхбаатар 2011 №145 Зууны мэдээ 0 0 Хариулт бичих Н.Энхболд (202.70.47.154) ( 1 цаг 22 минутын өмнө ) Автомат машинаас болоод сонгууль будлиантсан тохиолдлыг би сонсоогүй юм байна УИХ дэд дарга Н.Энхболд 2012№-280 Үндэсний шуудан
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.70.47.154)
    Автомат машинаас болоод сонгууль будлиантсан тохиолдлыг би сонсоогүй юм байна УИХ дэд дарга Н.Энхболд 2012№-280 Үндэсний шуудан
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    8 цаг 28 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    12 цаг 44 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    12 цаг 55 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    13 цаг 24 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    13 цаг 43 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    13 цаг 58 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Уржигдар 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Уржигдар 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    2025-07-18
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    2025-07-18
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    2025-07-18
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    2025-07-18
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-18
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    2025-07-18
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    2025-07-18
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-18
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    2025-07-18
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    2025-07-18
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК