-Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ажил сайнгүй байгаа гэлээ. Энэ нь чухам юунаас үүдэлтэй юм бол оо?
- Монголын эмнэлгүүдэд алдаа дутагдал байнга гарч хариуцлагагүй байдал хаа сайгүй ноёлж иргэд эмнэлгийн тусламж чанартай авч чадахгүй байна. Үүний улмаар хүний амь нас хохирч эмнэлгийн зарим байгууллагуудад танил тал харах байдал газар авсаар байгаа. Ингэснээр олон түмэн эмнэлэг, эмч нартаа итгэх итгэл буурч байгааг илтгэх юм.
Энэ бүх дутагдал салбараа мэдэхгүй мэргэжлийн бус сайд дарга нар, ялангуяа хариуцлагагүй, хувийн эрх ашигаа илүүд бодсон, улсын хөрөнгө мөнгийг хувьдаа завшигч, хамт олноо дарангуйлагч хэсэг бүлэг аялдан дагалдагчын эрх ашгыг хамгаалсан эмнэлгийн шат шатны удирлагатай холбоотой юм.
-Н.Удвал сайд бас иймэрхүү шүүмжлэлийг хэлээд байсан. Ер нь таныг Н.Удвал сайдтай санал нэг байгаа гэж ойлгож болох уу?
- Шинэчлэлийн Засгийн газрын Эрүүл Мэндийн сайд Н.Удвал мэргэжлийн хүний хувьд судалгаа хийж иргэдийн санал хүсэлт эмнэлгүүдийн үйл ажиллагааны өнөөгийн бодит байдлуудыг харгалзан үзсэн. Ингээд юуны өмнө нийслэлийн улсын чанартай томоохон эмнэлгүүдийн он удаан жил нэг албан тушаалд тухлан сууж ажлын амжилт гаргаагүй элдэв хэл ам таталгаатай дарга нарыг өөрчилж сонгон шалгаруулалт явуулах шийдвэр гаргасан байгаа. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд сонгон шалгаруулалтын хугацаа өөрчлөгдөж хойшлогдсоор хийгдсэн ч зарим эмнэлгийн дарга сонгогдож чадаагүй.
-Тодруулбал?
-Дээрхи сонгон шалгаруулалт мөн “НО”-той явагдаж зарим хүмүүсийг илтээр дэмжиж, зарим хүмүүсийн эрхийг зөрчих хууль бус ажиллагаа явагдсан гэж эмч нар үзсээр байгаа. Улмаар нэг хэсэг нь хуулийн байгууллагад хандсан.
Дээрхи сонгон шалгаруулалтаар тавигдсан зарим эмнэлгийн дарга нарын асуудлыг хуулийн байгууллага шалгах шаардлагатайг иргэд , эмнэлгийн ажилтанууд одоо ч үзсээр байгаа нь нууц биш юм.
Эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт зарласан цаг мөчөөсөө эхлэн тухтай суудал эрх мэдлээ алдсан дарга нар, эрх мэдэлрүү чичирч албан тушаал авахын төлөө танил тал , төрийн дээд албан тушаалтанууд, улс төрийн зүтгэлтэнгүүдийн дэмжлэгийг авах элдэв аргыг хэргэлсээр байгаа нь илт байна.
-Тэгэхээр сонгон шалгаруулалт удааширч бас хууль зөрчиж байгаа гэсэн үг үү?
-Өнөөдөр эрүүл мэндийн салбарт бэлтгэгдсэн мэргэжилтэнүүдээ сайн мэддэгийн хувьд салбарын сайд эмнэлгүүдээ хэнээр удирдуулахаа сонгох тэдэнд сайдын зөвлөлөөрөө хэлэлцэж үүрэг даалгавар өгөх бүрэн боломжтой бөгөөд эрхтэй юм.
Гэтэл төрийн албаны зөвлөлөөс журам гаргаж төрийн албаны салбар зөвлөлөөр сонгон шалгаруулалт явуулах ажиллагаа хийж байгаа боловч хууль зөрчих явдал гарч байна. Эрүүл мэндийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл хууль зөрчиж байгаа нь түүнийг толгойлож байгаа салбар зөвлөлийн дарга н. Хатанбаатартай холбоотой.
-Яагаад. Таньд баримт бий юу?
-Саяхан эрүүл мэндийн яамны харьяа хэдэн эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг зарлаж 2013 оны 7-р сарын 03 өдөр материал авч мөн сарынхаа 5-нд шалгалт авахаар сайтаар зарласан байгаа юм. Ингээд 4-ны орой буюу өчигдөр шалгалт авах хугацаа хойшлогдсон тухай ажил тарсанаас хойш сонгонд оролцогчдод мэдэгдсэн байна. Улмаар өнөө өглөө 8.30 минутанд энэ мэдэгдэгдлээ албан ёсоор бичгээр авахыг мэдэгдсэн атал өглөө шууд төрийн албаны зөвлөлөөс албаны утсаараа оролцогчдыг цуглуулж шалгалт авхуулхаар тулгасан байна.
Уг нь салбар зөвлөл эрхийнхээ хэмжээнд оролцогчдын материалд дүгнэлт хийж шаардлага хангасан хүмүүсийг шалгалтанд оруулах болсоноо албан ёсоор мэдэгдэж шалгалтын цагийг тогтоож салбар зөвлөл өөрсдөө авах ёстой.
-Тэгэхээр Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтанд дур мэдэн нөлөөлөөд байна гэж үү?
-Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт явуулж байгаад хяналт тавих зөвлөгөө өгөх үүрэгтэй. Гэтэл төрийн албаны зөвлөл ажлын байран дээрээ дуудаж шууд өөрсдөө зохион байгуулж шалгалт авсан гэж байгаа. Энэ нь төрийн албаны хууль болон холбогдох журмыг зөрчиж байна.
-Шалгалт авах комисс энэ байдлыг эсэргүүцээгүй юм уу?
- ЭМЯ-ны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалт хийх салбар зөвлөл болон шалгалт авах комиссын гишүүд хууль зөрчиж байгааг эл үйлдлийг хууль бус гэж үзээд шалгалт авах комисс болон салбар зөвлөлийн комиссын гишүүнээс татгалзсан байгаа. Гэтэл хууль зөрчиж ЭМЯ-ны салбар зөвлөл болон шалгалт авах комиссыг дахин шинээр байгуулж заавал энэ өдөр сонгон шалгаруулалт явуулах гэж зорьж байгаа нь анхаарал татаж байгаа бөгөөд хууль бус ажиллагаа юм. Энэ үйл ажиллагаанд төрийн албаны зөвлөлийн зарим ажилтанууд тухайлбал Даваа-Очир гэгч Эрүүл мэндийн сайдын сонгон шалгаруулах ажиллагааг түр хойшлуулах тухай албан ёсны хүсэлтийг үл хэрэгсэн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатартай үгсэн хуйвилдаж анхаарах зүйл байсаар байтал тоохгүй хууль бус ажиллагаа явуулсан. Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн нэр хүндийг унагаж янз бүрийн сонирхолтой удирдлагын шаардлага хангахгүй хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол захиалгаар хийгдэж байна гэж үзэж байна.
-Та сая Даваа-Очир, Хатанбаатар нарыг хуйвалдсан гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу?
-ЭМЯ-ны салбар зөвлөлийг толгойлож байгаа Ж.Хатанбаатар нь хувийн маш их сонирхолтой ЭМЯ-ны аппаратын ажлыг удирдах албан үүргээ гүйцэтгэж чаддаггүй, хов яриж хамт олны итгэлцэлийг алдагдуулж, ЭМЯ-ны үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг зохион байгууллаж чадахгүй удаа дараа алдаа гаргаж байгаа. Мөн Эрүүл мэндийн сайдын зөвөлгөө үүрэг даалгавар шийдвэрийг биелүүлэхгүй сүүлийн гурав, дөрвөн сарын турш эрүүл мэндийн сайдтайгаа уулзаж учирдагүй төрийн албаны ёс зүйг алдсан гэж хамт олны дунд яригдаж байгаа хүн юм. Ж.Хатанбаатар нь ажилдаа тэнцэхгүй учир ажлаас чөлөөдөгдөхөөр мэдэгдэл аваад байгаа гэж байсан.
-Тэгвэл ажлаас чөлөөлөгдөх гэж байгаа хүн сонгон шалгаруулалт явуулах гэж байсан гэсэн үг үү?
-Нэгэнт ажилд тэнцэхгүй ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл авсан хүн сонгон шалгаруулалтыг явуулах гэж цаг хугацааны давчуу цагт улайрч байгаа нь анхааралд татаж байгаа юм. Энэ асуудлыг нухацтай шийдэхийн тулд Эрүүл мэндийн сайд түр хойшлуулах санал тавьсан нь зөв зүйтэй юм. Энд хөрөнгө мөнгөний хууль бус ашгын сонирхол байгааг үгүйсгэхгүй бөгөөд албан тушаалын , эрх мэдлээ хэтрүүлж байна.
-Таны хууль бус гэж үзэж байгаа эл үйлдлүүд цааш үргэлжилвэл хэрхэх вэ?
-Монгол Улсын төрийн албаны зөвлөл үүнийг анхааран үзэж шударга үнэний дэнсээр цэгнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. ЭМЯ-ны дэрэгдэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүн төрийн жинхэнэ албаны шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан хаагч байх ёстой. Хэрэв энэ цаг хугацаанд шахалт үзүүлж зөвлөл болон комиссыг шинэчлэн сонгон шалгаруулах ажиллагаа, шалгалтыг хэрэгжүүлэх нь хууль бус гэж мэддэгдэж байна. Хэрэв хууль зөрчвөл дэлгэрэнгүй байдлаар холбогдох бүх байгууллага үндсэн хуулийн цэц хүртэл тэмцэл явуулах болно.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (17)