Маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэхээр болжээ. Хурлаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын санаачилсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл, О.Баасанхүүгийн санаачилсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд ЗГ-аас өгөх санал дүгнэлт зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Шивээ-Овоо”-гийн хүрэн нүүрсний ордын талаар, “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн
хагас коксон шахмал түлш үйлдвэрлэх төслийн явцын тухай танилцуулах юм байна.
Сэтгэгдэл (1)