зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амгалан дулааны станц 12-р сараас ашиглалтад орж эхэлнэ

2013-8-13
0
ЖИРГЭХ
Улаанбаатар хотын дулаан хангамж өвлийн ид ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй болж,  доголдохоор болоод байгаа тухай хариуцсан газраас мэдээлж байна

амгалан дулаан станцУлаанбаатар хотын дулаан хангамж өвлийн ид ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй болж,  доголдохоор болоод байгаа тухай хариуцсан газраас мэдээлж байна. Тиймээс ирэх өвлийн оргил ачааллаас өмнө нийслэлийн дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахын тулд Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар шийдвэрлэсэн юм. Энэ ажил ямар шатандаа явж байгааг бид нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөс тодрууллаа.

-Амгалан дулааны станцын эхний зуухыг өвлийн ид ачааллаас өмнө ашиглалтад оруулна гэсэн. Тус ажил ямар шатандаа явж байгаа вэ?

- "УС 15"-ыг буулгаж, оронд нь шинэ дулааны станц барин, “Чингис” бондын хөрөнгөөр  бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Шинэ дулааны станц барих аж ахуйн нэгжийг хуулийн дагуу  нээлттэй тендер зарлаж,  Эрчим хүчний  яам сонгон шалгаруулсан.  Амгалан дулааны станц барих ажилд БНХАУ-ын компани шалгарсан байгаа.  Одоо барилгын зураг төсвийн ажлаа баталгаажуулахаар ажиллаж байна. Харин  "УС 15"-ын газар чөлөөлөлтийн ажилд зориулж, нийслэлээс 6 тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм. Хуучин "УС-15"-ын барилга байгууламжийг буулгасан.  Гэрээний дагуу 12 сарын 15-нд багтаагаад  эхний зуух ашиглалтад орох ёстой. Бид хугацаандаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Амгалан дулааны станц ашиглалтад орсноор 13-р хорооллын хэмжээний хорооллыг дулаанаар хангах боломж бүрдэх юм.

-Амгалан дулааны станцын газар чөлөөлөлт хир хугацаанд явагдсан бэ? Газар чөлөөлөлт удааширснаас бүтээн байгуулалтын ажил хойшилж магадгүй гэсэн яриа байна?

-  "УС-15"-ын хувьд 11,6 орчим га газрыг чөлөөлөх ёстой. Одоогоор 6 га орчим газрыг нийслэлийн төсвөөс нөхөн олговор олгож, чөлөөлөөд байна. Амгалан дулааны станц барих ажил үндсэндээ өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн шүү дээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын Захирамж, Засгийн газрын шийдвэр гарсны дараа 5-р сараас эхлэн хуучин барилгыг буулгаж эхэлсэн.  Энэ ажилд тэр хавийн оршин суугчид,  иргэд маш идэвхи, санаачлагатай  оролцсон  гэдгийг зориуд хэлмээр байна.  Олон жил  амьдарсан хашаа байшингаа буулгаж, нүүнэ гэдэг тийм амар зүйл биш. Гэхдээ иргэд энэ асуудалд маш идэвхитэй хандаж газраа бүрэн чөлөөлсөн байгаа. 

-Нэгэнт өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай ярилцаж байгаа болохоор бас V цахилгаан станцын тухай тодруулмаар байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар V цахилгаан станц барих газрыг Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон байгаа шүү дээ?

-V цахилгаан станц нь цахилгаан, дулаан гэсэн холимог эх үүсвэрийг үйлдвэрлэдэг станц байхаар төлөвлөгдсөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хорооллын урд талд Хөлийн голд  44,5 га газрыг  V цахилгаан станц  барих зориулалтаар  Эрчим хүчний яаманд эзэмшүүлэх шийдвэр гарсан. Одоо энэ газарт Засгийн газрын тогтоолын дагуу Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” хийж байгаа. Энэ газрыг үерийн аманд байрладаг, мөнхийн цэвдэгтэй гэж үзэж байгаа учраас байгаль орчны үнэлгээг заавал хийх учиртай юм. Тиймээс Байгаль орчин ногоон хөгжлийн яам энэ үнэлгээг хийхдээ маш анхаарал болгоомжтой, ажиллаж байх шиг байна. Үнэлгээний ажил дуусаад, албан ёсны шийдвэр гарсны дараа барилгын ажил эхлэх юм.
 
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (182.160.41.194)
    тарбазор батаар хотын орлогч
    2013 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.170.65.137)
    Ene muu gulug ih bolson bn lee. Aimshiguun gar daa. Oroigoor 10 tugsuud yostoi induuchin hiij bsan yum daa. Uuniig hotiin darga uuruu sain medej bgaa. ingeed bodohoor ardchilsan nam uneheer bolovson huchin muutai nam yum
    2013 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Индүүчин байсан гар хотын орлогч дарга айн?
    2013 оны 08 сарын 15 | Хариулах
  • Nyamgar (12.203.59.190)
    Gantumur dargaa tany tuhai " Nyangar hadand garsan ni" gedeg kino garsan bna. YouTube.com haij bgaad uzeerei.
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.7.46)
    Nyangar
    2013 оны 08 сарын 13 | Хариулах
  • amjihgui dee (58.214.4.126)
    ajlaa meddeggui garaa ene chin amjihgui hudlaa yarihaa boliochee
    2013 оны 08 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    4 цаг 56 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    9 цаг 13 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    9 цаг 24 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    9 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 12 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    10 цаг 27 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    22 цаг 54 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Өчигдөр 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК