
-Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан ургамлыг устгах ажлын явц хэр байна?
-УМБГ, ЭЦГ, орон нутгийн цагдаагийн хэлтэс хамтран “Устгал” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Батоникийн хүрээлэнгийн ургамал судлаач болон мансуурлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, УМБГ, ЭЦГ-ын холбогдох алба хаагчид хамтран мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис, ургамлын тархац, хор уршиг, хэрэглээний үед гарах бие аргоникийн өөрчлөлт, түүнийг илрүүлэх зэрэг сэдвээр тухайн орон нутгийн цагдаагийн алба хаагчдын дунд мэдээлэл, сургалт зохион байгуулсан. Энэ сургалтыг зохион байгуулснаар алба хаагчдын мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис, хэрэглээтэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгахад мэргэжлийн ур чадварыг сайжирч байгаа юм.
-Бодисыг хэрхэн усгадаг вэ?
-Тухайн ургамал нь нэг наст ургамал. Жил дараалан устгаад байвал устах боломжтой ургамал. Ерөнхийдөө зарим газар нь трактороор хадсан, зарим газар нь зулгаасан. Хадсан, зулгаасан газраа шатаах арга хэмжээ авсан.
-Яг ямар нэртэй ургамал юм бол?
-Зэрлэг олсны ургамал буюу канабис.
-Энэ ургамал нь хэчнээн аймагт ургадаг бэ?
-Газар зүйн байрлалын хувьд нэлээн олон газар ургадаг. Ургадаг газрууд бол нууцлалтай байна. Газрыг нь зарлаад хүмүүс мэдээд байвал хор аюул нь их учраас нийтэд мэдээлэх боломжгүй.
-Нийт хэчнээн аймгийг хамруулав?
-Аймаг болгонд бий. Энэ жилийн хувьд голлож ургасан зургаан аймгийг хамрууллаа.
-Устгалыг хэчнээн алба хаагчид хийж байна?
-ЭЦГ, УМБГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн тасаг, орон нутгийн цагдаагийн алба хаагчид ажилласан. Мэдээж ургамлын ургаж байгаа газрыг мэдээлэх боломжгүй учраас энгийн ард иргэдийг ажиллуулах боломжгүй. Эсвэл эл цагаан түүгээд шатаагаад байж болохгүй учраас нууцын хэмжээнд ажилласан.
-Устгалд ажилласан ажилчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?
-Энэ арга хэмжээ бол анх удаа зохиогдож байгаа. Тэгэхээр бидэнд ямар нэгэн туршлага байхгүй. Эрдэмтдийн устгавал дахиж ургахгүй гэсэн зөвлөгөөгөөр устгал арга хэмжээг зохих хэмжээнд нь зохион байгуулсан. Мэдээж тухайн ургамлыг хадаад, гараараа түүхэд алба хаагчдын шарилжны харшил хөдлөх, мөн шатаахад утаанаасаа өөрсдөө хордож, мансуурч болзошгүй, түүхэд ямар зардал гарах, техник хэрэгсэл ашиглах вэ гээд их зүйл шаарддагдсан.
–Төсвийг хаанаас гаргасан бэ?
-Энэ жилийн тухайд цагдаагийн байгууллага өөрсдийн нөөц бололцоогоо дайчилж ажиллалаа. Ирэх жилээс энэ арга хэмжээ байнга зохион байгуулагдах учраас төрийн байгууллагуудтайгаа хамтраад урьдчилан сэргийлэх ажлаа үргэлжлүүлэн явуулна.
-Ер нь хар тамхины хэрэглээ нэмэгдэж байна уу. Буурч байна уу?
-Нэмэгдэх хандлагатай байна. 2010 онд 75 холбогдогчтой 15 хэрэг бүртгэгдэж байсан бол 2012 оны жилийн эцсийн байдлаар 164 холбогдогчтой 38 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан. Энэ гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг барьж шийтгэхээсээ илүү устгавал тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил болно гэж энэ арга хэмжээг зохион байгуулж байна.
-Хуулийн хариуцлагын хувьд?
-Энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар шийддэг. Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хамгийн дээд тал нь 15 жилийн хорих ялаар шийтгүүлнэ гэж заасан
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)