зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Энхбаяр: ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа гэж загнасан

2013-9-03
0
ЖИРГЭХ
Хууль бусаар халагдсан Төрийн алба хаагчид Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хоёрын дунд үүссэн маргааныг шийдэх учиртай Үндсэн хуулийн цэц энэ намар Ерөнхий сайдтай “муур, хулгана” болох ажлаа идэвхтэй үргэлжлүүлэх төлөвтэй. Энэ талаар Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяртай уулзаж ярилцлаа.
     999Хууль бусаар халагдсан Төрийн алба хаагчид Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хоёрын дунд үүссэн маргааныг шийдэх учиртай Үндсэн хуулийн цэц энэ намар Ерөнхий сайдтай “муур, хулгана” болох ажлаа идэвхтэй үргэлжлүүлэх төлөвтэй. Энэ талаар Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяртай уулзаж ярилцлаа.

-Төрийн өндөр албан тушаалтныг хууль бусаар халж, томилсон цөөнгүй маргаан Үндсэн хуулийн цэц дээр хуримтлагдаад байгаа. Гэвч өнгөрсөн хавраас хойш Цэц энэ асуудалд тэгтлээ анхаарал хандуулсангүй. Хүмүүс гомдлоо татаж авсан хэрэг үү?
-Үндсэн хуулийн цэц наймдугаар сарын 15-нд Дунд суудлын хуралдаан зарлаж, нэг маргааныг хэлэлцэх ёстой байсан. Энэ бол Стандартчилал хэмжил зүйн газрын даргын халаа сэлгээний асуудал л даа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын 2012 оны есдүгээр сарын 39 тоот тогтоолоор Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг хууль бусаар ажлаас нь чөлөөлж, өөрийнхөө найз гэх Г.Энхтайваныг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Засгийн газрын тохируулагч агентлагийн даргыг Засгийн газрын тогтоолоор томилох ёстой ч Ерөнхий сайд Г.Энхтайваныг үүрэг гүйцэтгэгч болгохдоо албан ёсны тогтоол шийдвэр гаргаагүй, “энэ ажлыг хариуцуулсугай” гэж протокол үйлдээд томилсон байсан. Ажлаасаа хууль бусаар халагдсан Г.Гантөмөр Улсын дээд шүүх хүртэл бүх шатны шүүхэд хандсан.
Хамгийн сүүлд Улсын дээд шүүх Ерөнхий сайдын шийдвэрийг хууль бус гэж үзсэн ч Н.Алтанхуяг шүүхийн шийдвэрийг хэрэгсээгүй. Тийм учраас өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Үндсэн хууль зөрчс өн үйлдлийн талаар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан. Ер нь Н.Алтанхуягийн хийсэн хууль бус томилгоо үүгээр хязгаарлагдахгүй. Энэ хүн “Хууль надад хамаагүй” гэх хандлагаа маш олон тохиолдолд гаргаж, олон хүнийг ажлаас нь хууль бусаар халж, шинэ томилгоо хийсэн.

-Үндсэн хуулийн цэц энэ маргааныг яагаад хэлэлцэж чадахгүйд хүрээ вэ. Шалтгаанаа юу гэж тайлбарлаж байх юм?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 41.1 зүйлд “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэж заасан. Бас энэ хуулийн 38.2 зүйлд “Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдаж, тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, хүний эрх, эрх чөлөөг хамгаална” гэж заасан байдаг. Хуулиар Ерөнхий сайдад ийм эрх, үүрэг ногдсон байхад энэ хүн хуулиас давж тоглоод, хууль биелүүлэхгүй яваад байгаа нь байж боломгүй хэрэг. Бас “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх бусад этгээд заавал биелүүлнэ” гэсэн заалт биелэгдэхгүй байгаа талаар би Цэцэд гаргасан өргөдөлдөө дурдсан. Гайхалтай нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа эрх зүйн ямар ч үндэслэл заалтгүйгээр, миний гаргасан өргөдөлд маргаан үүсгэхээс татгалзсан л даа.

-Ийм тодорхой асуудал үүсчихээд байхад яагаад маргаан өрнүүлэх боломжгүй гэсэн юм бол. Үндсэн хуулийн манаач байх ёстой Цэцээс гарамгүй шийдвэр байна шүү дээ?
-Т.Лхагваагийн шийдвэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хаацайлсан, хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлсэн явдал гэж үзэхээс аргагүй. Төрийн өндөр албан тушаалтанд хуулийн засаглал жирийн иргэний нэгэн адил үйлчлэх ёстой байх аа. Тийм учраас Т.Лхагваагийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан. Энэ гомдлыг өнгөрсөн долдугаар сарын эхээр Цэцийн дунд суудлын хуралдаанаар авч хэлэлцээд “Ерөнхий сайд хууль зөрчиж шийдвэр гаргасан. Хоёрдугаарт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөн” гэж үзээд маргааныг хянан шийдвэрлэх болсон юм. Энэ хооронд амралтын улирал таарч дунд суудлын хуралдаан болсонгүй. Нөгөө талаар Н.Алтанхуяг “Ээлжийн амралтаа эдэлж байгаа учраас маргаан хэлэлцэх асуудлыг наймдугаар сарын 15-ныг хүртэл сунгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байсан.
Ерөнхий сайд ажилдаа ороод хагас сар илүү болж байна. Энэ хооронд Үндсэн хуулийн цэц Засгийн газарт удаа дараа “Итгэмжлэгдсэн төлөөлөгчөө хуралдаанд оролцуул” гэсэн шаардлагыг хүргүүлсэн ч Ерөнхий сайд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилоогүй. Ингээд хурал хойшилж байгаа. Сонирхуулахад, Стандартчилал хэмжил зүйн газрын даргын томилгоог хууль бус хийсэн гэдгийг олон албан тушаалтан хүлээн зөвшөөрсөн байдаг юм. “Шийдвэр чинь хууль бус байна, эргэн хар, шүүхийн шийдвэрийг биелүүлнэ үү. Монгол Улсын иргэн бүр шүүхийн шийдвэрийг биел үүлэх үүрэгтэй” гэсэн албан тоотыг Засгийн газрын тэргүүндээ Шадар сайд Д.Тэрбишдагва, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар хүртэл явуулсан байгаа юм. Харамсалтай нь Н.Алтанхуяг биелүүлээгүй.

-Өнгөрсөн баасан гаригт ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг дуудаж, Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлөө татчих, Г.Гантөмөрийг Стандартчилал хэмжил зүйн газрын даргаар эргүүлэн томилъё, тохиролцъё гэсэн саналыг танд тавьсан юм биш үү?
-Үндсэн хуулийн цэц хэзээ мөдгүй хуралдана, Г.Гантөмөрийг ажилд нь эргүүлэн томилох нөхцөл үүсэх нь гэж бодсон юм болов уу. Арав гаруй хоногийн өмнө Ерөнхий сайд Г.Гантөмөрийг дуудан уулзаж “Шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд чинь эргүүлэн томилъё. Оронд нь Үндсэн хуулийн цэцэд гаргасан өрг өдлөө татчих” гэсэн байгаа юм. Ингээд хоёр тал эвлэрэлийн гэрээ хийсэн байна лээ. Г.Гантөмөр бол эрх ашиг нь зөрчигдсөн хүн. Би бол түүний зөрчигдсөн эрхийг өмгөөлж, Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгсөн хүн. Цэцэд гаргасан гомдлыг өргөдөл гаргасан хүн нь татах тул Г.Гантөмөр надад “Ерөнхий сайдтай эвлэрлийн гэрээ байгуулсан. Өргөдлөө буцаагаад ав гэсэн. Тэгж байтал өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайдыг төлөөлж ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг гэдэг хүн намайг дуудсан. Яваад очиход тэр хүн “Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлөө татах санал, бичиг чинь хаана байна” гэж хэлээд үгийн солиогүй загнадаг юм байна. Би “Г.Гантөмөрийг ажилд нь эргүүлэн томилсон Засгийн газрын тогтоол чинь хаана байна, түүнийгээ гаргасан уу” гэж асуухад бүр их уурлаж “Чи яасан их улстөрждөг юм, яагаад Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж байгаа юм” гэж загнаж байгаа юм.

-Тэгээд та хоёрын дунд ямар яриа болж, ямар тохиролцоонд хүрэв?
-Ямар ч яриа болоогүй. Хууль зөрчсөн үйлдлээ баллуурдах гэж байж албатай юм шиг загнаж байгаа хүнтэй ярих юм олдсонгүй. Иргэн хүнийг Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасных нь төлөө Засгийн газрын нэг дарга дуудаад загнаж байна гэдэг байж боломгүй зүйл биз дээ. Ийм жишээ манайхаас өөр улс оронд гарахгүй байх.

-“Цэцэд өгсөн өргөдлөө татчих, хэлэлцэж тохиръё” гэсэн Засгийн газрын тэргүүний гаргасан саналын дагуу ирлээ. Би хариуд нь ийм шаардлага тавьж байна гэдгээ Та ЗГХЭГ-ын дэд даргад ойлгуулж амжсан уу?
-Би биш Засгийн газар хууль зөрчсөн. Гэтэл ажил явуулж байгаа албан тушаалтан нь хууль зөрчсөн асуудлаа ойлгож байгаа юм уу, эсвэл ойлгохгүй муйхарлаад байгаа алин болохыг мэдэхгүй, хэлэлцэхээр дуудсан хүнээ загнахаар ямар яриа үүсэх юм. Ямар ч байсан Ерөнхий сайд, Г.Гантөмөр хоёрын байгуулсан эвлэрлийн гэрээнд эхлээд Г.Гант өмөрийг “Цэцэд гаргасан өргөдлөө тат” гэж шаардсан байсан. Харин би “Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас Засгийн газар энэ шийдвэрийг биелүүл” гэсэн. Яагаад гэвэл хууль бусаар ажлаасаа халагдсан нь шүүхээр тогтоогдсон хүмүүсийг Засгийн газар нэг биш удаа заль хэрэглэж зайлуулсан байгаа. Тухайлбал, ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддоржийг шүүх хууль бусаар ажлаасаа халагдсан гэж үзсэн. Шүүхийн шийдвэрийг хэрэгж үүлэх ажил эхлэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эвлэрч, тохиръё, ажилд чинь буцааж томилно” гэж хэлээд эвлэрлийн гэрээ байгуулаад Ц.Нанзаддоржийг ажилд нь томилсон тогтоол гаргаад, дараагийн тогтоолдоо “ажлын хариуцлага алдсан” гэж тодотгоод буцаагаад халчихсан байгаа юм.

-Жишээ нь, 66 тоот тогтоолоор ажилд нь томилоод, 67 тоот тогтоолоор халчихсан гэсэн үг үү?
-Тийм, ердөө хоёр долоо хоногийн өмнө ийм хэрэг болсон. Ц.Нанзаддорж юм ярихгүй байгаа бол Засгийн газар энэ үйлдлээ нууж байгаа. Шүүхийн шийдвэр биелүүлэхээс өөр гарцгүй болоод, хүмүүстэй эвлэрэлийн гэрээ байгуулж, дараа нь хуурч, мэхэлдэг хүнд хэн итгэх юм бэ. Ерөнхийлөгч хуулийн засаглалыг хэрэгжүүлье гэж ярьдаг. Тийм учраас хуулийг хэрэгжүүлэх ажлыг Н.Алтанхуягаас эхлүүлж, дараа нь иргэдтэй ярих ёстой байх.

-Ийм “хатуу чих”-тэй Ерөнхий сайдтай хариуцлага тооцох газар олдох шинж байна уу?

-Үндсэн хууль зөрчдөг хүнд улс төрийн ч, хууль эрх зүйн ч хариуцлага давхар яригдах ёстой. Жишээ нь, 1994 онд УЕП иргэний өргөдөл, гомдолд 30 хоногийн хугацаанд багтаж хариу өгөөгүй гэх шалтгаанаар, 2006 онд УИХ-ын дарга Ц.Нямдорж хууль зассан гэдэг шалтгаанаар Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдож тус тус огцорч байсан. Н.Алтанхуяг гэдэг хүний шийдвэр Үндсэн хууль зөрчсөн болохыг Цэц дөрөв дэх удаагаа тогтоосон. Харамсалтай нь энэ хүн “надад хамаагүй” гээд сууж байна. Асуудал үүсэхээр “надад хамаагүй” гэж булзаж, дүрэм журам зөрчдөг Ерөнхий сайдтай улс оронд гаднын хөрөнгө оруулагчид яаж, итгэх юм бэ. Ийм Засгийн газрын тэргүүнтэй тодорхой ажил, бизнес ярих хүн ховордох нь тодорхой биз дээ.

Д.ОТГОНЖАРГАЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.11.192.34)
    ХэГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгын асуудлаар бид цэцэд шүүхэд хандаж байгаа
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • zochin (103.9.91.146)
    umnuhuusuu sain hutulbur gargahgui bol bolohgui sh de
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (112.72.13.166)
    Bas neg medrel muutai gar
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • hh (202.5.203.93)
    MAN-ii olon boosnyyd dugai zailaachee
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    4 цаг 34 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    8 цаг 51 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    9 цаг 2 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    9 цаг 31 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 49 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    10 цаг 5 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    22 цаг 32 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Өчигдөр 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК