зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Онон: Би энэ жил машингүй, явган явахаар төлөвлөж байгаа

2013-9-26
0
ЖИРГЭХ
Замын цагдаагийн газар нь хошин урлагийн "Х ТҮЦ" продакшн, Майнд Вайд агентлагтай хамтран “Хайртай хүнийхээ төлөө хамгаалах бүсээ бүслэ" арга хэмжээг зохион байгуулан явуулах гэж байна. Тэгвэл энэ талаар МУСТА, жүжигчин Н.Ононгоос зарим зүйлийг тодрууллаа.
DSC03562    Замын цагдаагийн газар нь хошин урлагийн "Х ТҮЦ" продакшн, Майнд Вайд агентлагтай хамтран “Хайртай хүнийхээ төлөө хамгаалах бүсээ бүслэ" арга хэмжээг зохион байгуулан явуулах гэж байна. Тэгвэл энэ талаар МУСТА, жүжигчин Н.Ононгоос зарим зүйлийг тодрууллаа.

-“Хайртай хүнийхээ төлөө хамгаалах бүсээ бүслэ" арга хэмжээний талаар?

-Бид өнөөдөр иргэн хүнийхээ хувьд сэтгэлд зовниж байгаа зүйлийнхээ төлөө дуу хоолойгоо илэрхийлэхээр Замын цагдаагийн газартай хамтарлаа. Учир нь манай улсад замын хөдөлгөөнд болгоомжгүй оролцсоноос, хамгаалалтын бүсээ зүүгээгүйгээс үүдэлтэй олон осол аваар гардаг.  Тиймээс бид замын хөдөлгөөнд соёлтой оролцох, хүн бүр хамгаалалтын бүсээ зүүж заншихад нөлөөлөх зорилгоор зарим нэг арга хэмжээг зохион байгуулах гэж байна.  Хүний амь бол хамгийн нэгдүгээрт байдаг гэдгийн хүмүүс ойлгох хэрэгтэй. Залуучууд маань  гоё, сайхан машин уналгүй яахав. Гэхдээ замын хөдөлгөөнд болгоомжтой оролцож, эрдэнэт хүний амь насанд халгаатай үйлдэл хийхээс сэрэмжилж байх хэрэгтэй. Тиймээс наанадаж хамгаалалтын бүсээ зүүж замын хөдөлгөөнд оролцох чухал юм. Таксины жолоочууд маань ч үйлчлүүлэгчээ бүсээ зүүхийг сануулах хэрэгтэй юм. Хүн бүр замын хөдөлгөөнд бүсээ зүүж оролцвол гарах үр дагавар ямар байхыг надаар хэлүүлэлтгүй хүмүүс маань мэдэж байгаа байх аа.

-Тэгэхээр та нарын хувьд тоглолтынхоо агуулгад энэ асуудлыг тусгаж өгөх гээд байгаа юм уу. Эсвэл өөр арга хэмжээ зохион байгуулах уу?

-Угаасаа бид нар тоглолтынхоо өмнө болоод төгсгөлд үзэгч түмнээ уриална. Мөн тоглолтын рекламанд тусгаж өгсөн байгаа. Билет маань ч анхааруулсан уриалсан үгтэй хэвлэгдсэн. Яг тоглолтынхоо агуулгад оруулж өгнө гэхээр бас утгагүй. Уран бүтээл биш сурталчилгаа маягийн зүйл болчих гээд байгаа. Ер нь үүнээс хойш ч “Х Түц”-тэй хамааралтай бүх зүйлийн ард зөв энергитэй, зөв мессежүүд байнга явж байх болно.

-Ганц хамгаалалтын бүснээс гадна утаа, агаарын бохирдол гээд л нийгэмд болохгүй байгаа зүйлийн эсрэг тухайн байгууллагатай нь хамтран тодорхой ажлуудыг хийх үү?

-Уг нь ноднин жилээс эхэлсэн юм. “Цэвэр цэмцгэр нийслэлийн төлөө хамтдаа зүтгье” гэж бид уриалж байсан юм.  Тэгсэн манайхыг “фрута” ивээн тэтгэдэг байсан учир нийслэл гэдэг реклам орлоо гэх яриа гараад үүнийгээ больсон. Ингээд бид зөвхөн нийслэлийн тухай яриа орохоор хүмүүс буруу ойлгохын байна гэж үзээд салбар салбарлуу орж дуу хоолойгоо хүргэхээр болсон. Магадгүй төд удахгүй цэвэр орчны төлөө арга хэмжээнүүдийг зохион байгуулж ч болох юм.

DSC03558-“Хамгаалах бүсээ бүслэ” арга хэмжээнд Замын цагдаагийн газраас хамтарч байгаа шүү дээ. Тэгвэл тэдний зүгээс юу хийж байгаа вэ?

-Бид энэ удаагийнхаа тоглолтоор замын хөдөлгөөнд соёлтой оролцъё гэдэг мессежийг өгье гэхээр яалтачгүй замын хөдөлгөөнийхөнтэй хамтрахаас өөр аргагүй байгаа. Урлагийнхан уран бүтээлчид өөрсдөө замын цагдаагийнхантай хамтраад хүмүүст мессеж өгөөд байхад иргэд үүнийг ухамсарлаасай. Замын цагдаа нар биш хэрнээ бид иргэн хүнийхээ үүднээс эмзэглээд энэ ажлыг зохион байгуулж байна.

-Хүүхдүүдийн дунд зургийн уралдаан зарлаж байгаа гэсэн үү?


-Ногоон гэрэл, шар гэрэл улаан шугам будуулж хүүхдүүдийнхээ дунд зургийн уралдаан зохион байгуулна. Яг ямар үед замаар гардаг юм гэдгийг будгаар илэрхийлэх юм. Мөн замын хөдөлгөөний талаарх сэтгэгдлээ хүүхдүүд өөрсдөө зурж танилцуулна. Замын цагдаагийн газар, “Майнд Вайд” агентлагтай бид хамтарч ажиллаж байгаа.

-Шагналын сангаа хэрхэн зохицуулж байна?


-Ямар ч байсан эхний ээлжиндээ манай тоглолтыг дандаа үзэх эрхээр ч юм уу шагнана. Эсвэл бидний ажлыг дэмжиж ивээн тэтгэх компаниудын нэрийн шагналыг гардуулна. Бид анх удаа л ийм ажил хийж байгаа болохоор туршлага бага байна. Цаашдаа илүү чанаржиж, хүрээгээ тэлнэ гэж найдаж байгаа.

-Рекламаараа бас цацаад эхлэхээр хүүхдүүд ч нэгийг бодох байх л даа?

-Ер нь хошин урлагийн тоглолтын рекламыг хүүхдүүд их үздэг юм билээ. Биднийг тоглолтоо хийж явахад ч хүүхдүүд рекламыг маань цээжилчихсэн уншиж өгч байсан. Энэ бүхнээс хараад бид тоглолтынхоо рекламаар замын хөдөлгөөнд соёлтой оролцож, бүсээ бүслэхийг оруулж өгч байгаа.

-Таны хувьд хүүхдүүдээ хамгаалалтын бүсийг нь бүслүүлж сургасан уу?

-Манайх гурван хүүхэдтэй. Гурвуулаа бүсээ бүслээд заншчихсан. Бүсээ бүслэхгүй бол хүүхдээ машинд суулгахгүй. Тиймээс ч хүүхдүүд маань хэлүүлэлтгүй бүсээ бүслээд хэвшчихсэн. Манай хамтлагт бол ганц нэг залуус бүс бүслэхээр эвгүй байна гээд бүсэлдэггүй. Тэгэхээр бид өөрсдөө ийм зүйлийг зохион байгуулж байгаа юм чин хамтлагийн маань зарим залуусч бүсээ бүсэлдэг болно. Энэ чинь л дэвшил. Ямарваа зүйл бага багаар л үр өгөөжөө өгдөг. Сонирхуулахад, би энэ жил машингүй явна гэж бодож байгаа. Би энэ стресснээс гарахын тулд зориуд алхахаар шийдсэн. Машинаа хаана тавих уу гэж ч бодохгүй амар шүү дээ.

-Та нарын санаачилсан энэхүү арга хэмжээг зарим хүмүүс ашгийн төлөө гэж бодож байгаа байх л даа?


-Энэ ямар ч ашиг, эдийн засгийн бус зүйл. Уран бүтээлч хүн ямарваа нэгэн зүйлд эмзэглэдэг байх хэрэгтэй. Бачуурдаг байх ёстой. Тэгэхээр бачуурлаа иймэрхүү зүйлээр л гаргаж нийгэмдээ ойлгуулая гэж бодсон юм шүү. Энэ бол ерөөсөө л  “Х Түц” продакшны эмзэглэл. Монгол Улсын иргэн хүн учир иргэнийхээ үүргийг л нэгдүгээрт тавьж байгаа хэрэг. Жолооч нар нь явган зорчигчдоо зам тавьж өгдөг байх, явган зорчигчид нь явах ёстой гэрлээрээ тэвчээртэй замын хөдөлгөөнд оролцдог болоосой гэдэг үүднээс л бид Замын цагдаагийн газартай хамтарч зарим үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

-“Нэг өдрийн хаан” тоглолт өмнөх тоглолтуудаас юугаараа ялгарах вэ?
-Илүү энтертаймент талдаа. Хуучин бол бид тав таван үзэгчидтэй тоглодог байсан бол одоо тоглолтын арга барилаа өөрчилж үзье гэж бодож байна.

-Тоглолт хэзээнээс эхлэх вэ?


-Энэ бямба гарагт 19.00 цагаас эхэлнэ. Өдөр бүр тоглоно.

-“Нэг өдрийн хаан” гэх тоглолтын нэрнийхээ талаар?
-Бид бүхэн эх орондоо ганцхан өдөр хаан биш ард иргэд нь хэдэн мянган жилээр эзэн нь болж сайхан амьдрая гэдэг утгаар энэ нэрийг өгсөн.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • dddd (182.160.51.255)
    niislel beer yum boluu
    2013 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    Онон ахдаа болон Х Түцийнхэндээ ажлын амжилт
    2013 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.0.138)
    Уг нь ноднин жилээс эхэлсэн юм. “Цэвэр цэмцгэр нийслэлийн төлөө хамтдаа зүтгье” гэж бид уриалж байсан юм. Тэгсэн манайхыг “фрута” ивээн тэтгэдэг байсан учир нийслэл гэдэг реклам орлоо гэх яриа гараад үүнийгээ больсон. Ингээд бид зөвхөн нийслэлийн тухай яриа орохоор хүмүүс буруу ойлгохын байна гэж үзээд салбар салбарлуу орж дуу хоолойгоо хүргэхээр болсон. Магадгүй төд удахгүй цэвэр орчны төлөө арга хэмжээнүүдийг зохион байгуулж ч болох юм. Юуны юу гэж ярьсан юм болдоо хөөрхий
    2013 оны 09 сарын 27 | Хариулах
  • zochin (184.78.97.176)
    huuheed yavgan yavah eruul mend bolood ediin zasgiin huvid heregtei gedeg shuu.zambraagui ub hotod jaahan tsag hugatsaa aldaj magadggui yum.niitiin unaa, jeep 2 neg garaanaas garahad ochih tsag hugatsaa n adilhan doo.hehe
    2013 оны 09 сарын 27 | Хариулах
  • xaxa (180.235.168.235)
    Сайханийн гэхдээ худлаа мэнэжмэнт хийхээ больмоор юм Автобусанд таархийг нь харжил байя.
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.3.217)
    ene jil duusch bn shde odoo 10n sar garlaa ireh jil geh gsn bhdaa
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    4 цаг 43 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    8 цаг 59 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    9 цаг 11 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    9 цаг 40 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 58 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    10 цаг 13 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    22 цаг 40 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Өчигдөр 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК