Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Facelook: УИХ-ын гишүүн М.Зоригтын аппаратаас салаагүй зургууд

2013-11-25
0
ЖИРГЭХ
Саяханыг хүртэл Монголын хамгийн том групп компаниудын нэгд тооцогддог “Бодь” группийн ерөнхийлөгч байсан М.Зоригтыг монголчууд авъяаслаг бизнесмэн гэхээс илүү даруухан улс төрч гэдгээр нь мэддэг.
Саяханыг хүртэл Монголын хамгийн том групп компаниудын нэгд тооцогддог “Бодь” группийн ерөнхийлөгч байсан М.Зоригтыг монголчууд авъяаслаг бизнесмэн гэхээс илүү даруухан улс төрч гэдгээр нь мэддэг.  Мөнхчулууны Зоригт бол энэ удаагийн УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа гишүүн юм. Парламентад орж ирэхээсээ өмнө бизнесмэнээ өргөжүүлж, ойрмогхон “Мөнхчулуун” сангаа байгуулж, Сүхбаатар аймагт шинээр босох бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа гэдгээс нь түүнийг улс төрд тийм ч ойр биш хүмүүс хүртэл сайн танина. Харин энэ идэвх дүүрэн залуугийн ил бус төрхийг FaceLook булангаараа “24цаг” дурандлаа.

8448_698577336837483_1417826254_n
Том хүү. Монголын анагаах ухааны салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгосон гавъяат эмч Я.Мөнхчулууныд 1964 оны намрын дунд сард Монголд ардчиллын салхийг сэвэлзүүлэх хүү М.Зоригт төржээ. Түүний унасан газар нь Улаанбаатар, ундаалсан ус нь Туул гол.  Нийслэлийн 10 жилийн 3 дугаар дунд сургуулийг төгссөн тэрбээр хоёр дүүтэй айлын том хүү юм. Одоо ээжтэйгээ ихэд адилхан болжээ.

8448_698577336837483_1417826254_n

Оюутан ахуй. 1986 он. Чехийн Прага хотод Техникийн Их Сургуулийн инженерийн ангид суралцахаар очсон М.Зоригт.

8448_698577336837483_1417826254_n
Хобби. Тэр бас улсынхаа техникийн Их сургуулийг төгссөн. Түүний олон жилийн хобби электроник, техниктэй холбоотой. Одоо ч "Apple" корпарацийн гаргасан бүх шинэ бүтээгдэхүүнийг авч хэрэглэдэг байна.

e8ef0b49e22085b4original
Идэвхтэн. 1987 онд болсон Оюутны холбооны хоёрдугаар чуулганы үеэр.  Яг энэ чуулганы үеэр танилцсан гурван залуу нийлж хожмоо Монголын том группийг байгуулах эхлэлийг тавьсан байдаг. Л.Болд, Баясгалан, М.Зоригт нар хамтран 1993 онд компаниа байгуулжээ. Тэд өнгөрсөн хорин жилийн хугацаанд бизнесийн сайн хамтрагч, хамгийн сайн найзууд болж чадсан гэдэг. Харин саяхан "Бодь" группээ хоёр хувааж хөрөнгөө тасдсан билээ.

8448_698577336837483_1417826254_n
Ардчилсан холбооны партизануудын нэг: 1990 оны Ардын хувьсгалыг дурсахуйд Мөнхчулууны Зоригтийн нэр яах аргагүй холбогддог. Тухайн үеийн Оюутны холбооны тэргүүн байсан тэрбээр залуучуудыг уриалан Ардчилсан хувьсгалд оролцсон юм. МОХ-ын анхны ерөнхийлагч байсан түүнтэй хамт жагсаж, тэмцэж  явсан найзуудаас нь олон нь хожмоо М.Зоригттой хамт улс төрийн тогоонд чанагдах болсон билээ. Түүний үзэл бодол мөн л баруунд бүрэлдэн тогтсон гэж хэлж болно. Чехэд Зүүн Европ ардчиллаар жинхэнэ амьсгалж байх үед тэрбээр тэнд сурч байсан. Тэгэхээр энэ дэлхий чухам хаашаа явж байгааг нэлээд эртнээс мэдэрсэн нөхөр байжээ. Дуурийн театрын хажууд болсон Ардчилсан холбооны цуглаан дээр олны өмнө гараад “Өнөөдөр би ганцаараа Ардчилсан холбооны гишүүн болохгүй. Би олон мянган гишүүнийг дагуулаад ирнэ” гэж ам бардам дуугараад гарсан тэрбээр ердөө арваадхан хоногийн дараа олон мянгуулаа талбай дээр гарч ирсэн гэдэг.

1175612_583043335067090_575898202_n

Тэд үүнээс хойш олон жил парламентад нэг ангид суусан.


8448_698577336837483_1417826254_n
Хүндэтгэл. М.Зоригт С.Зоригийн дүү УИХ-ын гишүүн С.Оюунтай дотны найзууд. Тэд нэгэн цагт нэг намаас парламентад сонгогдож явсан улс төрчид. 2004 онд энэ намыг ихэнх нь орхин гарах үед С.Оюунтай хамт тэр л үлдсэн юм. Мэдээж хамт Чехэд сурч байсан нь ч нөлөөлсөн биз. Гэхдээ "С.Оюундаа хань болъё гэж үлдсэн" хэмээн хожим дурсан ярьсан байдаг. Хэрвээ тийм бол жудагтай л эрийн шинж. Бас Сүхбаатарын “сайн эрсийн” хугархай гэмээр.

8448_698577336837483_1417826254_n
  Тэрбээр энэ УИХ-д суух болсон нь бус харин сонгогдсон тойргууд нь сонин байдаг. 2004 онд Дорнод аймгаас УИХ-д сонгогдов. ИЗН-аас дэвшээд шүү дээ. Энэ аймаг ээжийнх нь нутаг. Мөн намын дарга С.Оюуны тушаал басхүү хүсэлтээр тус аймагт нэр дэвшсэн гэдэг.



Сүхбаатар. Харин өнгөрсөн жил АН-аас аавынхаа нутаг Сүхбаатар аймагт нэр дэвшээд тасархай ялав. Тэрбээр энэ ялалтаарааа олон жил дархлагдсан “улаантнуудыг” энд нэг мөсөн дараад авах шиг болсон юм. Яаж дарав гэхээр аймгаа хөгжүүлж. Өнгөрсөн хугацаанд Сүхбаатар танигдахын аргагүй болсон. Олон давхар орон сууцнууд баригдлаа. Төвөө хар замтай болгов. Хачин гоё кино театртай болоод авлаа. Залуусын гээд дэд бүтцийг нь шийдчихсэн хотхон байгуулсан гээд энэ нөхрийн нэртэй холбоотой их бүтээн байгуулалт тэнд босчээ.

8448_698577336837483_1417826254_n

Сонгогчидтойгоо. Тэрбээр байн байн Сүхбаатар руу гүйдэг. Тойрогтоо хамгийн их ажилдаг гишүүн гэвэл түүнийг хэлнэ гэж сүхбаатарчууд ярьдаг. Тэрбээр тэнд очоод сонгогчидтойгоо уулзаж, айл хунараар зочилж хоол хийлгэж идсэн шиг явдаг байна. Үүнийгээ ч фэйсбүүктээ нээлттэй мэдээлдэг.

8448_698577336837483_1417826254_n
Бас ингэж явдаг байх нь.

8448_698577336837483_1417826254_n

8448_698577336837483_1417826254_n

8448_698577336837483_1417826254_n
Бас ингэж.  Түүний өдөр бүр үүргэвчилж явдаг зүйл нь зургийн аппарат.  Тэрбээр ийш тийшээ явах бүртээ зураг дарж, авсан зургаа өөрийн фейсбүүк хуудсанд хийж найзуудтайгаа хуваалцдаг. М.Зоригтыг хэр сайн зураг авдгийг нь өөрийнх нь фэйсбүүк хаягнаас харж болно. Сошиал ертөнцийн найзууд нь ч түүний зургуудад сайн гэсэн дүгнэлт өгч лайкаар урамшуулдаг. УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн твиттер хуудаснаа “УИХ-ын албан ёсны гэрэл зурагчин” гэсэн тайлбартайгаар М.Зоригт гишүүний онгоцны буудлын шалан дээр өвдөглөж суугаад зураг дарж буй зургийг жиргэсэн байдаг.

1175612_583043335067090_575898202_n
Хоёр л дээл. М.Зоригт хэдий мөнгөтэй ч брэндийн хувцас, үнэтэй торгон дээл өмсөөд байдаггүй нь анзаарагддаг. Тэрбээр “Миний хувьд хамгийн үнэтэй  хувцас аавын дээл. Зун өвөл, өмсөж болох хоёр дээл надад бий. Хоёулаа аавынх. Үнэ цэнийн тухай ойлголт өөр. Би айхтар хэрэглээтэй хүн биш” гэж ярьдаг.

8448_698577336837483_1417826254_n
Микки маусны зурагтай малгайгаар гангарагч. Айхтар брэндийн үнэтэй бараагаар гангараад байдаггүй нь зарим нэг хувцаслалтаас нь илүү мэдрэгдэнэ.

8448_698577336837483_1417826254_n
Энэ зурганд тайлбар илүүц биз. М.Зоригтынх хүү, охин хоёртой. Бага охин нь 13 настай аавын адил зураг авах хоббитой.


Мисс бэр. Түүнийг мисс бэртэй гэж хэвлэлээр бичдэг. Тэр ч үнэн. Түүний хүү нь загвар өмсөгч Ч.Содгэрэлтэй гэрлэсэн. Хуримынхаа үеэр эмээ өвөөтэйгээ энэ зургийг даруулжээ. М.Зоригт “Манай бэр бол үзэсгэлэнтэй бас ухаантай бүсгүй” гэж ярьсан байдаг.



Гэр бүл. Анх гишүүн болсных нь дараа түүний Төрийн ордон дахь ажлын өрөөг гэр бүлээрээ сонирхсон нь.

8448_698577336837483_1417826254_n
Зураг алаач. Парламентын цөөн хэдэн гишүүн салхинд гарах үеэр тэр ингэж зураг алав. Д.Эрдэнэбат гишүүний зогсолт, могсолт бол маягтай.

8448_698577336837483_1417826254_n
Сайдын гар байрандаа. Ц.Оюунгэрэл сайд Б.Бат-Эрдэнэ аваргатай жигтэйхэн гар барилцан инээлдэж зогсоо зураг саяханы хэдэн өдөр цахим ертөнцөд дуулиан тарив. Үүний дараа М.Зоригт гишүүн энэ зургийг “Сайдын гар байрандаа" гэх тайлбартайгаар фэйсбүүктээ оруулжээ.

8448_698577336837483_1417826254_n
8448_698577336837483_1417826254_n
49 гэдэг улс төрчийн хувьд залуу нас юм. Эхлүүлсэн мөр нь зөв үргэлжилж чадвал улс төрд удаан бөгөөд үр дүнтэй ажиллаж болох төлөөлөгчдийн нэг бол М.Зоригт юм. Түүний улс төрийн цаг ид явж байна. Харин энэ цаг хэд хүрч зогсохыг би таашгүй.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр болох үйл явдлууд
Монголын хөгжмийн тэнгэр Н.Жанцанноровын фото түүх
Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх
Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зочин (103.229.122.50)
    Ямар азтай нь гишүүний аппаратыг авсан болоо?
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • ssharavkhaan (112.72.13.166)
    bagadaa nalaikhad bsan.shudarga khuuhed bsan.
    2015 оны 02 сарын 10 | Хариулах
  • зочин (112.72.13.74)
    багадаа налайхад орос сургуульд сурдаг бсан шударга зөв хүүхэд бсан ш дэ
    2015 оны 02 сарын 10 | Хариулах
  • sukhee (112.72.13.186)
    bagiin shudarga khuukhed bsan.nalaikhad
    2015 оны 02 сарын 10 | Хариулах
  • ӨНДӨР ОБЛГОХ НУУЦ (112.72.11.67)
    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • begeter (112.72.13.123)
    ene muusain luivarchdiin idej uusandaa setgel ni xanaad ineej xaniaj shoudaj nargij tsengej baigaag ni xaraarai udaxgui bugdiig ni buudaj ***** daa ard tumen..
    2015 оны 12 сарын 28 | Хариулах
  • зочин (150.129.140.107)
    УИХ хууль тогтоодог дээд байгууллага. Гишүүд маань бүхнийг чадагч болоод хувирчих юмаа.Хийсэн гээд байгаа зүйлийг Засаг хийсэн юм.Ичих нүүр байна уу.
    2014 оны 10 сарын 12 | Хариулах
  • shuraga (103.26.193.9)
    hun setgeleer li gandaj gunddag yum shuu.salsanch gesen huugiinhee eej anhnii hanidaa setgel gargaj harj handaj huuteigee uulzuulj bai.er hun shig l bai.busdaar bol dajgui gishuun.
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • дорөс (103.26.192.146)
    УИХ дээр олигтой юм ярьж байгааг нь сонсож хараагүй юм байна.Харин фейс буук дээр л охидууд шиг өөрийн олон зураг юм хум бичдэг шинжтэй,ер нь Гишүүн биш Сүхбаатарын Засаг ноён хийвэл дээр байх гэж боддог.
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.194.17)
    Чехээс хоогдож ирж байлаа, зальтай л даа
    2014 оны 04 сарын 10 | Хариулах
  • Баяраа (95.31.16.3)
    Сухбаатар аймаг энэ хуний хучинд сайхан хегжиж байш дээ . Еер ямар аймаг хегжиж байна даа ! Амжилт танд .
    2014 оны 01 сарын 16 | Хариулах
  • M (203.194.114.24)
    Hudlaa dur esgegch yaj lobidoj hudla hutsaj bgaad hurungu munguu arvijuulj zavshij huschih ve gej yavaa n nudnees chin ilt haragdaj bna nuhur min za.zailtsan bai da.
    2014 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.72.243.229)
    bodlogo yagaad yaridaggui yum be jijig sajig zuilseer ooriigoo bayasgaal yavahin
    2013 оны 11 сарын 27 | Хариулах
  • zochin (129.217.132.38)
    ene Zorigtijg bi Chechd ochich bajhaas n sayn tanina. Nadad bol er taalgadadgui. Medleg bolovsrol bol taaruu. Ern bol ene kompanijhaa noloogoor l engej javaa. Duurgesen surguuli bajhgui bajhdaa. Chechd untaad l barag hicheeldee ch javdaggui bajsan hun de.
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • бат (180.149.95.26)
    айна гэдэг бас нэг ёайн чанар гэвч хүүхдүүхаруу бандаг залуу байна д
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Soongo (103.26.194.13)
    Гишүүндээ амжилт хүсье. Одоо гишүүн гэж дуудаж болно биз дээ?
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • brest (178.120.38.189)
    Amjilt husie.
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (24.240.116.103)
    Hun burt gerel suuder bii, "Bodi grup" gedeg ch dee, medeh negen n" medej bgaa sh dee!?
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.113.139)
    ОЛОН АРВАН ЖИЛИЙН ОЮУТНЫ ТАТВАРААР ЦУГЛАСАН ОЮУТАНЫ ХОЛБООНЫ МӨНГИЙГ Л ХУВААЖ ИДЭЖ АВААД Л ЯВСНЫГ ТУХАЙН ҮЕД ШУУГИАД Л БАЙСАН ШҮҮ ДЭЭ,БОДЬ ГРУППЫН ТҮҮХ ЭНДЭЭС ҮҮСЭЛТЭЙ???ЭД ТУХАЙН ҮЕДЭЭ ОЮУТАН БИШ БАЙСАН ШҮҮ ДЭЭ,ЗӨВХӨН ОЮУТНЫ ТАТВАРЫН МӨНГӨ ИДЭХ ГЭЖ ОЮУТНЫ ХОЛБООНД ШУРГАЛСАН ШҮҮ ДЭЭ,ШИЛИЙН БОГДОД ХУЛГАЙЛСАН ЮМ БАРИГДАХВИЙ ДЭЭ ГЭЖЗАЛБИРДАГ БИЗДЭЭ,ЭНЭ ЖИЛ СОНГУУЛИАР ЛУЙВАР ХИЙГЭЭГҮЙ ГЭЖҮҮ????? ХУЛХИ???
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochin (103.26.194.96)
    balai zaluu hulhi
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    90 ond manai ZORIGT bidniig ta nar tsuglaand ochooch dee geedl guigaad yavj baidag jinhene daichin zaluu baisan shuu . . . Gehdee ter ueiin Oyutnii Holboonii NURLAN geed neg zaluu baidag baisan ter haa yavdag um bol doo
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    tun dajgvi zaluu shvv
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.169.54.128)
    надад үнэхээр таалагддаг. Ийм хүн ховор шүү.
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • batdelger (122.201.17.98)
    1990 ond Zorigoogiinhoo udirdlagad hamtran temcej yavsandaa odoo ch baharhaj yavdag
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • mongol (103.26.194.105)
    uls turoor zanimaldval yagaad bayjdag yum be
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.169.54.128)
    dajgvi zaluu
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.170.65.137)
    ih zov hun shuu
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    24 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    1 цаг 49 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    2 цаг 29 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    2 цаг 49 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    2 цаг 54 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    18 цаг 33 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    18 цаг 41 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    19 цаг 12 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    20 цаг 20 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    20 цаг 22 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    21 цаг 11 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    21 цаг 32 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    22 цаг 26 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    23 цаг 24 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    23 цаг 41 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    23 цаг 46 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    Өчигдөр 10 цаг 59 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    Өчигдөр 10 цаг 48 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК