зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Бат-Ялалт: Нам байгуулж, УИХ-ын гишүүн ч болмоор байна

2013-12-10
0
ЖИРГЭХ
"Иргэний шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай хуулийн шинэчлэлт хийгээд төрийн албаныхны хууль бус үйлдлийн талаар ярилцлаа.
батялалт    "Иргэний шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай хуулийн шинэчлэлт хийгээд төрийн албаныхны хууль бус үйлдлийн талаар ярилцлаа.

-Ирэх сараас хэрэгжиж эхлэх Эрүүгийн байцаах шийтгэх болоод зарим хуулийн өөрчлөлтийг таны зүгээс их л шүүмжилж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сэдвээр  яриагаа эхлүүлэх үү?

-Хууль бол өөрөө зохиомол зүйл учир цаг үеэ дагаад өөрчлөгдөх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ хууль зүйн салбарын шинэчлэл гэдэг зүйл маш чухал. Энэ нь огт шинэ зүйл биш шүү дээ. Бид 1992 онд шинэ Үндсэн хууль гаргаж Социолист дарангуйлсан системээсээ Ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн системрүү шилжсэн. Тухайн үед эрхзүйн шинэтгэл зайлшгүй хийх шаардлагатай болсон. Улмаар өмнө нь байсан цөөн тооны хуулиадаа олон болгосон. Гэвч 2012 оны сонгуульд АН ялж гарч ирээд Шинэчилсэн засгийн газар болж, шинэчлэл хийж байна нэртэй хууль зүйн салбарыг шинэчлэнэ гэж оролдоод байгаа. Гэтэл энэ нь өөрөө маш эмзэг сэдэв. Хууль зүйн салбар, шүүхийн эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаа гэдэг хүний халдашгүй эрхэнд халддаг, хүний эрхийг хязгаарлаж хорьдог, хүнийг мөрдөж мөшгөдөг онцгой эрх олгодог салбар учраас үүнийг дагаад зайлшгүй хүний эрх яригдаж байдаг.

Ер нь аливаа үйл ажиллагаа, санаа зорилго гэнэт үүсдэггүй. Хүнд ямар нэг ажиглалт судалгаа, амьдралын шаардлагын үүднээс эхэлдэг. Гэтэл энэ судалгаа дутуу хийгдээд эхэлвэл буруутна. Тийм л байр суурьнаас би шүүмжлэлтэй хандаад байгаа юм.

Бид уг нь  хууль зүйн салбарт шинэчлэл хийх ёстой гэдгийг 2006 оноос буюу "Иргэдийн шударга шүүх" ТББ байгуулахдаа л илэрхийлж байсан. Тэр үед иргэний хөдөлгөөн, эрс шинэчлэлийн хөдөлгөөн гэх мэт хөдөлгөөнүүд олноор үүсч,  Монгол Улсад шинэчлэл хийх хэрэгтэй, шударга ёс алга гэдгийг хэлж байсан. Энэ үйл ажиллагаа явсаар байгаад хууль зүйн салбарын бүтээгдэхүүн хууль ёсонд нийцсэн байх тэр боломжийг хангахын тулд ажил хийх ёстой гэсэн итгэл үнэмшил нийгэмд бий болгосон. Гэтэл нийгмийн энэ итгэл үнэмшил дээр тулгуурлаад зарим хүмүүс нэр хүндээ өсгөөд байгаа юм.

Яг өнөөдрийн байдлаар эрх зүйн шинэтгэл гээд хийж байгаа зүйлсийг баримттай няцаах бүрэн боломжтой. Тэр дундаа хууль зүйн шинэчлэл гэдгийг ингэж эмх замбараагүй хийж болохгүй гэдгийг л би хатуу хэлнэ.

-Тэгэхээр таны зүгээс хууль эрх зүйн шинэчлэлийг эсэргүүцээд байгаа ч юм биш. Гагцхүү зарим зүйлс алдаатай байна гэдгийг л хэлэх гээд байгаа гэж ойлгож болох уу?
-Шинээр батлагдсан хуулиуд хуучин хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудтайгаа зөрчилдөж байгаа. Зарим нэг ойлгомжгүй зүйлээс дурдахад, Прокурор, шүүхийн тойргийн шүүх байгуулаад явж байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн засаг захиргааны нэгжийн хуулиар хувиарлагдсан аймгийн сумууд энэ тойргийн журмын дагуу өөр аймгуудад хувиарлагдаад явж байгаа. Гэтэл энэ нь амьдрал дээр яаж хэрэгжих нь ойлгомжгүй байна. Тухайлбал, би Төваймгийн цагдаагийн байгууллагаар очоод цагдаа нартаа уулзаад явахад Төваймгийн 27 сумын 10 сум нь өөр өөр сумуудад харьяалагдаад л явж байна. Шүүхийнхээ харьяалалын дагуу шүү дээ. Тэгсэнээр Батсүмбэр суманд гарсан хэргийг Зүүн хараагийн шүүх шийднэ гэсэн үг. Ингэснээр иргэдэд маш их чирэгдэл учруулдаг. Ерөнхийдөө бараг л хэрэгжих боломжгүй бүтэц. Уг нь салбарын судалгааг хийж буй хүмүүс бүх хүмүүсийг оролцуулж байж эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй шүү дээ.

-Тэгвэл салбарын шинэчлэлийн хэрхэн хийвэл зүгээр вэ?
-Эхний ээлжинд хувь хүний хариуцлага, сахилга бат, ёсзүйтэй холбоотой шинэчлэлийг хийх ёстой. Тодруулбал, тухайн хуульчийн ёсзүйтэй холбоотой шинэчлэлийг эхний ээлжинд хийх хэрэгтэй. Манайд эрүүгийн болон эрүүгийн байцаах шийтгэх гээд л маш олон хууль байна. Гэхдээ хуулинд заасан эрх ашиг л мөрдөгдөж байна гэдэг чухал. Тухайлбал, эрүүгийн байцаах шийтгэх хуулинд 212 гэх зүйл анги бий. Энд хэрэг бүртгэл мөрдөн байцаалт дууссаны дараа, хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч хэргийн материалтай холбогдогчдыг танилцуулаад санал хүсэлтийг авна гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр энэ заалт амьдралд хэрэгждэггүйгээсээ болоод шүүх хуралдаанд бэлэн бус, өмгөөлөгч тухайн хэрэг маргааныг өмгөөлөх материал хавтаст хэрэгт багтахгүй очих тохиолдод байна. Мөрдөн байцаагчийн өрөөнд хэргийн материалтай танилцаж дуусаад санал сэтгэгдлээ гаргана гэсэн хуулийн бэлэн заалт байхад үүнийг мөрдөхгүйгээр шүүхийн танхимд шууд хэргийн материалтай танилцуулдаг. Энэ мэтчилэн манайд байгаа мөртлөө огт хэрэглэхгүй байсан заалтуудаас болоод хүмүүсийн эрх зүйн байдал дорддог. Өөрөөр хэлбэл, хуулийн хэрэглээнээс болоод хууль зөрчигдөх тохиолдлууд гарсаар байна.

Бид өнгөрсөн 2006-2009 онд иргэдээс хууль зүйн салбарын үйл ажиллагаатай холбоотой  маш олон тооны өргөдөл, гомдол цуглуулсан. Улмаар 10000 гаруй иргэдтэй уулзаж, 300 гаруй хэрэг маргаан дээр ажилласан. Ингээд практик судалгаа хийгээд явж байхад хуулинд гомдолтой хүн нэг ч байхгүй байдаг. Энэ эрүүгийн хууль чинь буруу учир би хохирчихлоо гэж гомдол тавидаг хүн байдаггүй. Харин хуульч муу гэдгийг л хэлдэг. Тэгэхээр би хууль зүйн салбарын шинэчлэлийг "өнгөрсөн гаргасанд буруу шийдвэрийг зөвтгөхөөс ажил эхлэх ёстой" байсан гэж үзэж байгаа. Буруу шийдвэрийг зөвтгөөд явахаар хуулинд алдаа байсан уу, үнэхээр хуульч маань хэрэглэсэн хуулиа алдаатай байснаас болж буруу шийдвэр гаргасан гэдгийг олох ёстой. Гэтэл бүх алдааг өнөөдөр хуульруугаа чихэж, хууль зүйн шинэчлэл болгоод явахаар энэ эмх замбараагүй өөрчлөлт гарч ирнэ. Хууль зүйн салбарын шинэчлэлийг ойлгож байгаа хүмүүс ч ховор байна. Хуулийн байгууллагаар яваад очихоор ажил хийх сонирхолтой хүн ч алга, юу болоод байгааг ойлгож байгаа хүн ч ховор байна. Тэгэхээр хуулийг иж бүрнээр баталсаныхаа дараа, бүгдийг ойлгуулсаныхаа дараа хэрэгжүүлэхгүй бол "эрхзүйн хийдэл" гэдэг зүйл үүсэх гээд байна.

-Ер нь шинэчлэлийн эцсийн үр дүнд юу үүсэх чухал вэ?
-Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт гурвууланд нь үр дүнгээ үзүүлэх л ёстой. Гол нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн асуудал, буруу шийдсэн шийдвэрүүдийг эргэж хянах. Монгол Улсын Үндсэн хуулийн   19-р зүйлд нэг тодорхой заалт байдаг. Үүнд, Монгол Улсын төр иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг хүлээнэ гэсэн байгаа. Тэгэхээр төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болоод эрх нь зөрчигдсөн хүмүүсийн эрхийг сэргээх асуудал, хувь хүний хариуцлагын тухай асуудал яригдахгүй байгаад байна.

Ганц жишээ л дурдахад, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, У.Хүрэлсүх нарын хэргийг шүүсэн шүүх бүрэлдэхүүн хоёр жилийн хорих ял оноочихоод хоёр сарын дараа цагаатгасан. Гэтэл энэ хоёр шүүх бүрэлдэхүүний аль нэгийнх нь л зөв байх ёстой. Тэгэхээр энэ хоёр шүүхийн аль буруу шийдсэн нь л ажлаа тайлагнах газар бидэнд хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шүүхээр цагаатгасан. Гэтэл анхан шатны шүүх яахаараа буруутай гэж шийдсэн бэ. Үүнийг л асуух хэрэгтэй. Хэрэгсэхгүй болсон хүмүүс бас яагаад гомдохгүй байна гэдэг сонин.


Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагааны алдаанаас л ард иргэдийн дунд гараад байгаа  дарга нар, төрийн өндөр албан хаагч нарт хууль өөрөөр үйлчилдэг, мөнгөтэй хүнд хууль үйлчлэхгүй байна, үнэн юм гэж алга гэсэн яриа  гараад байгаа юм. Биднийг иргэдтэй уулзаад явж байхад ч даргатай шүүхдэлцэж байгаа юм чин бид өнөөдөр ялахгүй гэсэн бодолтой л хүмүүс  байдаг. Тэгэхээр үүнийг өөрчлөх ажлыг хууль зүйн салбарын хүрээнд хийх ёстой байсан болов уу. Хэчнээн сайн хууль байгаад хэрэгжүүлэгч нь хэрэгжүүлэхгүй бол нэмэргүй шүү дээ.

-Шүүхийг шударга болгоно гэдэг үг ер нь хэр зохимжтой юм бэ?
-Ер нь шударга гэдэг үг ямар үгтэй холбогдох ёстой вэ. Шударга гэж юуг илэрхийлдэг юм бэ гэдгийг л бид ойлгох хэрэгтэй байна. Шүүх шударга байна гэдэг ойлголт маш буруу. Харин шударга шүүгчтэй болно гэж яривал өөр. Учир нь шударга бус шийдвэр гаргаад байгаа шүүгчидтэй л бид ярина гэсэн үг. Мөн муу, хэрэгжих боломжгүй хуулийн тухай ярьж болно. Тэгэхээр эхнээсээ л бид буруу ойлголттой явсан болохоор шүүхээ шударга болгох гээд л хуулийн салбарын шинэчлэлрүү орчихоод байна. Би энэ маягаараа хуулиараа тоглоод буруу хууль хэрэгжүүлээд эхлэвэл адаглаад гэмт этгээд ял завшина. Өнөөдөр хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд гэмт хэргийн тухай хуулийг өмнөх эрүүгийн хуультай харьцуулах ялын бодлогын хувьд албан тушаалын гэмт хэргийг бүгдийг нь хөнгөн болгосон байгаа. Тухайлбал буруу шийдвэр гаргасан шүүгч өмнөх хуулиар 5-10 жилийн ял авдаг байсан бол өнөөдөр 1-5 болчихлоо. Гэтэл шүүгч дотоод итгэлээрээ хүмүүст ял онооно гэдэг байж боломгүй зүйл.

-Гэмт хэргийн тухай шинэчилсэн хуулинд өөр ямар эргэлзээтэй зүйл байна вэ?
-Гэмт хэргийн тухай хуулинд нийтийн албан хаагч гэсэн нэр томьёо орж байгаа. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсад төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Харин манай шинэчлэлийн  нөхдүүд төрийн албан хаагчийг нийтийн албан хаагч болгон гэж яриад байгаа. Тэгээд нийтийн албан хаагчийн үйлддэг гэмт хэрэг гээд хуулиндаа томьёолчиж байна. Гэтэл нийтийн албан хаагч гэдгийг хуулинд тодорхойлж өгөөгүй байдаг. Тэгэхээр төрийн албан хаагчийн үйлддэг гэмт хэрэг нэг хэсэгтээ байхгүй болно гэсэн үг. Хууль сахиулагчийн үйлддэг гэмт хэрэг гэсэн нэр томьёо байгаа ч хуулийн сахиулагчаа тодорхойлоогүй ийм л нөхцөл байдалтай байна.

Уг нь алдаатай шийдвэр гаргадаг учир хүмүүс шинэчлэлийг шаардсан. Тиймээс алдаа хаана байгааг олох л хэрэгтэй.

-Тэгвэл алдаа гаргаад байгаа хүмүүстэй нь тулж ажиллах ёстой байдаг. Гэтэл тухайн хүмүүс яалтачгүй цалин муу, амьдралын боломж муугаас хахуульд өртөөд байгаа дээр ямар бодолтой байна?
-Сая Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шинэ дарга маань гарч ирж шүүгчдийн цалинг нэмсэн. Шүүгчдийн цалинг нэмсэнтэй холбоотой мэдэгдлийг нь харахаар шүүх шударга шийднэ гээд байдаг. Өөрөөр хэлбэл, цалин бага байснаас шударга бус шийдэж байсан юм аа гээд байна шүү дээ. Тэгэхээр нөгөө өргөсөн тангараг, шүүгчийн хариуцлага хааччихсан юм.

-Шинэ хуулиар эрүүлжүүлэх байрыг эмнэлэг, албадан саатуулах төвд шилжүүлнэ. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгана гэсэн зүйл яригдаад байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа юу?

- Бүх зүйлийг цаг хугацаа л харуулна. Эрүүлжүүлэх байрны хувьд би санал нэг байгаа. Хүн согтоно гэдэг тухайн хүний өвчлөлтэй холбоотой тэгэхээр хордлого тайлдаг эмнэлгийн байгууллага хэрэгтэй. Ер нь бол Орос, манай хоёр л эрүүлжүүлэх байртай гэсэ ойлголтой байдаг. Харин Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэмт хэрэг шалгах эрхтэй этгээд өөрөө гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд яах вэ гэдгийг л шийдэх байгууллага. Тэгэхээр өнөөдөр хууль зүйн салбарт алдаа гаргаад байгаа, хуулиа зөрчдөг, буруу шийдвэр гаргадаг хуулийнханыг ямар ч хяналтгүй болгож байна гэсэн үг.

Ер нь хуулийн байгууллага улс төржчихсөн. Улс төрийн намуудын бүрэлдэхүүн өөрчлөгдөх болгонд хуулийн байгууллагын дарга нар өөрчлөгддөг байна гэдэг Монгол Улсад шударга ёс хэр байгааг харуулж байна. Тэгэхээр энэ бол хамгийн эмзэглүүштэй зүйл. Уг нь төр хэнээс ч хараат бус байх ёстой. Зөвхөн хуулинд захирагдаж үнэнч, шударга л байх хэрэгтэй. Гэтэл үүний эсрэг ажил хийгдэхгүй байж байгаа юмаа шинэчлээд байна гэдэг хүмүүсийг хуурч буй үзэгдэл. Олон хүмүүст таалагдах гээд их зүйл хийгээд байна. Гэвч өнөөх нь сайн үр дүн үзүүлэхгүй байх жишээний.

 Надад бол хэн нэгэнд хувийн өш хонзон байхгүй. Гол нь хүний хувь заяагаар өөрийн ашиг олох хэрэгслээ болгоод байгаад л би хууль ч хүнийнхээ хувьд эмзэглэж байна.

-Нэг хэсэг нам байгуулна, ИЗНН-тай хамтарна гэж байсан. Яагаад нам жим болчихов?
-Иргэний зоригийн олон нам байхаар тодорхой байгуулагдсан намтай хүчээ хавсаргая, Монголд бас эрүүл, шударга үнэн байгаа байх гэж бид ИЗНН-тай нэгдэж үзсэн. Гэвч бас болсонгүй. Үнэхээр эрх мэдлийг буруу ойлгосон, улс төрийг эрх мэдэлд очих арга хэрэгсэл гээд ойлгочихсон хэсэг бүлэг хүмүүс л тэнд байсан. Тэгэхээр бид тусдаа бие даасан нам байгуулах уу, аль эсвэл иргэний хөдөлгөөний хэлбэртэй байх уу гэж зөвшилцөөд юутай ч "Зөв Монголын хөдөлгөөн" гээд хэдэн төрийн бус байгууллагатай хамтарсан хөдөлгөөн байгуулж байгаа. Ер нь цаашдаа үнэхээр улс төрийн намаар дамжиж хууль санаачлах эрх мэдэлд очиж, амьдралд нийцсэн хуулийг бүтээх замаар л явахгүй бол болохгүй байна. Төрийн бус байгууллагын хэмжээнд яваад байвал цаг хугацаа алдаад байх юм.

-Ер нь бол цаашдаа нам байгуулах бодол байгаа юм байна гэж ойлгож болох уу?
-Амьдрал, ард иргэдэд хэрэгтэй хуулийн төслийг санаачилж, түүнийгээ хэрэгжүүлэх түвшинд хүрэхийн тулд нам байгуулах л хэрэгтэй байна. Тиймээс цаашдаа нам байгуулна л гэж бодож байна.  Хүмүүст худлаа яриад л би УИХ-ын гишүүн болохгүй гэж хэлэхгүй. Би УИХ-ын гишүүн болмоор байна. Гагцхүү болохдоо нийгэмд  хэрэгтэй хууль тогтоомжуудыг гаргах, яг бодитой төр, бизнесийнхэн ямар үүрэгтэй гэдгийг таниулах. Гол нь улс төрчид нь үнэхээр ирээдүйн төлөө санаа зовох, бодлого гаргаж байдаг болох чухал. Харин Засгийн газар нь одоо болж буй нийгмийн харилцааг зохицуулахаар ажиллаж байдаг, болж байгаа асуудлыг шийдэж байх. Мөн шүүх нь өнгөрсөнд болсон маргаантай асуудлыг бодитойгоор шийддэг болох чухал. Ерөөсөө л шударга ёсыг тогтоохын төлөө л би ажиллаж байгаа.

-Ер нь иргэний хөдөлгөөнийхөн маань тодорхой албан тушаалд оччихлоо. Тэгэхээр таныг албан тушаалд хүрээгүй учраас АН-руу, шинэчлэлрүү чиглэсэн зарим нэг зүйлийг хийгээд байна гэсэн юм яригдаад байна?
-Энэ бол нийгэмд гарч ирж байгаа шинэ санал, санаачлагыг унагаах гэсэн, тухайн цаг үедээ хүний алдар хүндийг гутаах гэсэн гүтгэлгийн шинжтэй үйлдэл байх. Энийг баримттай л ярих ёстой. Бүх зүйлийг цаг хугацаа харуулах байх гэж бодож байна. Ер нь ийм маягаар асуудал хөндөж байгаа хүмүүс миний өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлийг эргээд харчихаарай гэж л хүсмээр байна. Би 2006 оноос хойш идэвхтэй нийгмийн зүтгэлтний хэмжээнд, нийгмийн сайн сайхны төлөө өөрийнхөө салбарын асуудлаар ажилласан. Ер нь бол бид улс төрийг буруугаар ойлгочихсон УИХ-д дэвшлээ л гэхээр дарга болох гэж байгаа ч юм шиг буруу ойлголт байгаад байна.Тухайлбал, танай намын дарга сайд болчихлоо чи хаана очих гэж байна гэх ийм стандарт бус асуултыг их асуудаг. Би үүнийг нийгмийн буруу сэтгэхүй гэж дүгнэдэг.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (85.218.60.11)
    Shaal demii shuu ter myyhai hgazar ochood yahiin be
    2013 оны 12 сарын 11 | Хариулах
  • Ajaa taij (112.72.13.121)
    Arslan ta 2 nam baiguulj gishuun bolj luivarchdiin egneend elsch yax gee baigaa uym.Luivarchdiin egneend elsexeer olon jil chardaigaad baraagui bol odoo ungursunduu.Joloogoo tat joloogoo tat.
    2013 оны 12 сарын 11 | Хариулах
  • аөб (27.123.213.234)
    дэмжиж байна
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.169.54.92)
    yst l hodolgoon maygaar uls tord noloolj chadahgui shuu dee
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    4 цаг 17 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    8 цаг 33 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    8 цаг 45 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    9 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 32 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    9 цаг 47 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    22 цаг 14 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Өчигдөр 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК