зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Ариунтуяа: “Багшийг цаасны дарамтаас салгана” гэж Л.Гантөмөр сайд хэлсэндээ хүрсэнд нь бид баяртай байгаа

2014-4-16
0
ЖИРГЭХ
Монгол хүн бүрийг ирээдүйд эрдэм боловсролтой, авьяас чадвартай, өөртөө итгэлтэй иргэн болж төлөвшүүлэхийн тулд өнөөдөр боловсролын салбарт шинэчлэл хийж, чанарт нь ахиц гаргах зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Тиймээс ч  Боловсрол, шинжлэх ухааны яам нэн тэргүүнд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх” нь хамгийн чухал хэмээн үзсэн.
   ariuntuya Монгол хүн бүрийг ирээдүйд эрдэм боловсролтой, авьяас чадвартай, өөртөө итгэлтэй иргэн болж төлөвшүүлэхийн тулд өнөөдөр боловсролын салбарт шинэчлэл хийж, чанарт нь ахиц гаргах зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Тиймээс ч  Боловсрол, шинжлэх ухааны яам нэн тэргүүнд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх” нь хамгийн чухал хэмээн үзсэн. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр дахь жилээ үдэж байгаа энэ үед тэдний зорилт үнэхээр биелж байна уу? Хүүхэд бүрийг үнэхээр хөгжүүлж болж байна уу? гэдгийг  багш нараас асуух цаг нь болсон. Иймд бид та бүхнийг жирийн нэгэн ажлаа хийж яваа багш нартай өдөр бүр уулзуулж байгаа билээ. Энэ удаад бид Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн бага ангийн багш Д.Ариунтуяатай уулзаж, цөөн хором ярилцсан юм. Тэрбээр Боловсролын байгууллагад 17 жил бага ангийн багшаар ажиллаж байна.

-    Боловсрол, шинжлэх ухааны яам хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого дэвшүүлж, түүнийг нь та бүхэн гардан гүйцэтгэж байгаа. Үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж байна уу?

-    Багш хүн хүүхэд бүрийг хөгжихөд нь туслах ёстой. Би хүүхдүүдийг бүгдийг нь хөгжүүлж чадна. Хамгийн гол нь  хүүхдэд өөр дээр нь тулгуурлаж, ойлгож, мэдэрч, тусалж чадвал хүүхэд бүр хөгжих бүрэн боломжтой.

-    Хүүхдийг өөр дээр нь тулгуурлаж, хөгжүүлнэ гэдэг нь...?

-  Хүүхэд өөрөө зорилгоо тодорхойлоод, түүндээ хүрэх төлөвлөгөө боловсруулаад, өөрийгөө үнэлнэ. Тэгээд өөрийгөө үнэлээд, тодорхойлоод ирэхээр хүүхэд юу хийх, яахаа мэдчихдэг. Тэр үед нь л багш тусална гэсэн үг л дээ.

-    Тэгэхээр юу сурах хүсэлтэй байна түүнийг нь л сурахад тусална гэсэн үг үү?


-    Мэдээж дөрөвдүгээр ангидаа авах ёстой мэдлэгээ авах ёстой. Түүнийг нь олгох сургалтын хөтөлбөр гэж байгаа. Гагцхүү түүнийгээ тулгахгүй, илүү уян хатан болгосон л гэсэн үг. Хүүхдэд анхнаас нь багш бол дарга, би түүний хэлснийг л дуртай ч дургүй ч хийх ёстой гэдэг ойлголтыг төрүүлэх нь буруу. Өөрөөр хэлбэл, хүүхэд тулгаж даалгах тусам хичээлдээ дургүй болдог. Дургүй байна гэдэг нь анхаарал муутай болно гэсэн үг. Анхаарал муутай хүүхэд яаж юм сурах билээ.

-    Танай ангийн хүүхдүүд бүгд өөрөө өөрийнхөө зорилгоо тодорхойлж, хичээл бүр дээр юуг яаж сурахаа өөрөө шийддэг гэсэн үг үү?


-    Тэгж ойлгож болно. Жишээ нь Монгол хэлний хичээлээ би арга барил эзэмшүүлэх, дадлага хичээл, үнэлгээ тайлан тавих гэсэн гурван үе шаттай ордог. Тэгээд дадлага хичээл дээрээ хүүхдүүд өөрсдөө зорилгоо тодорхойлоод, түүнийхээ дагуу төлөвлөөд, дараа нь өөрийгөө, найз нөхдөө үнэлдэг. Жишээ нь уншсан зохиолоо дүгнэн бичих чадвар дээрээ тааруу байлаа гэж бодоход тухайн хүүхэд үүнийгээ сайжруулах зорилт тавиад өөрийгөө сайжруулахад нь  би тусална л  гэсэн үг.

-    Тэгээд ямар ахиц гарч байна?


-    Хамгийн гол нь өөрийгөө илэрхийлэх чадварт нь маш хурдан ахиц гарсан. Түүний дараагаар ярих, бичих чадварууд илт сайжирсан. Энэ хичээлийн жилээс эхлээд дадлага хичээл орсон. Түүнээс хойш хүүхдүүдэд маань дээрх өөрчлөлтүүд эрс нэмэгдсэн. Хүүхэд ер нь өөрийнхөө ахицаар их бахархдаг юм билээ. Ахиц гарч байгааг нь найз нөхөд нь хараад чи чадахгүй байсан юмаа чаддаг болчихлоо шүү дээ гээд үнэлээд, хэлээд өгөхөөр хүүхэд бүр урамшиж, улам л урагшаа тэмүүлдэг.

-    Тэгвэл таныхаар хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл нь тэдний хүсэл, сонирхлыг харгалзах байх нь ээ?


-    Яг тийм. Хүүхдийн өөрийнх нь гол санаа, бодол, зорилгыг л сонсч, мэдэх ёстой. Тэгээд түүн дээр нь ажиллавал багшид ч бэрхшээл бага гарна. Нэг өдрийн хичээл дээр  тэдний зорилгыг  эхлээд сонсч түүнийгээ биелүүлхэд нь тусалж үргэлжлээд, амжилтаа бататган өөрийг нь   үнэлүүлж дуусгадаг.

-    Танай ангийн 39 хүүхэд  одоо бүгд сурлагын хувьд жигд амжилттай яваа юу?

-    Тийм.

-    Өмнөх үнэлгээ шиг дүн тавьдаг байсан бол хичнээн хувьтай суралцаж байгаа бол?

-    Ер нь 80 гаруй хувьтай л байгаа.

-  Та 17 жил ажиллаж бага ангид багшилж байгаа. Ер нь заах аргаа өмнө нь ингэж өөрчилж байв уу? Ажлын хувьд өмнөхтэйгөө харьцуулахад ямар ялгаа гарч байна вэ?

-    Маш их ялгаа гарч байна. Хамгийн чухал нь хүүхдүүд хичээлдээ их сонирхолтой болж байна. Өөртөө итгэх итгэл нь илт сайжирч, хичээлдээ  идэвхтэй болсон. Хүүхэд өөртөө итгэлтэй болно гэдэг нь түүний улам хөгжих, ахиж дэвжих мэдлэгээ зузаатгах хамгийн гол түлхэх хүч нь болж байгаа юм. Нэг жишээ татахад, өмнө нь  “За хэн үүнд хариулах вэ” гэхэд ганц хоёроос бусад нь дуугардаггүй байсан. Багш л “чи хариул” гэж оноодог байсан бол одоо тийм асуудал байхгүй. Өөрсдөө чөлөөтэй босоод өөрийнхөөрөө итгэлтэй хариулна. Үргэлжлүүлээд бүгд л багшийн асуултад хариулахаар зүтгэнэ. Манай ангийн Ундрал гэж охин бий.  Тэр өнгөрсөн жилийн өдийд  дуу муутай, хичээлдээ идэвх муутай байсан. Гэтэл энэ жил хамгийн түрүүнд гараа өргөдөг хүүхдүүдийн нэг болсон. Ер нь одоо манай ангийн бүх хүүхдүүд би, би гээд л  өндөлзөөд байдаг болчихсон. Бас өөр сургуулиас шилжиж ирсэн хүүхдүүд илт мэдрэгддэг. Зарим нь бүр илт гайхаад байдаг/инээв/. Ямар сонин, ямар гоё юм бэ гээд л. Эцэг эхчүүд нь ч гэсэн “Манай хүүхэд их нээлттэй, илэн далангуй, өөртөө итгэлтэй болж байна. Өдөр бүр хичээлээсээ ирээд юу сурсан, ямар ном уншсан гээд бүгдийг нь ярьдаг болж ярих чадвар нь эрс сайжирч байна гээд л баярласнаа илэрхийлдэг. 

-   Хүүхдийг үгэн үнэлгээгээр дүгнэдэг болж байгаа. Энэ нь олон жил ажилласан багш танд ямар санагдаж байна? Үнэхээр сайн үр дүн үзүүлж чадах болов уу?

-    Ялгааны хувьд их байгаа. Жишээ нь хуучин нэг материал өгөөд дараа нь яг түүгээрээ шалгалт авдаг. Тэгээд л сайн, мууг нь тогтоочихдог байсан. Харин одоо бол илүү уян болсон. Өөрөөр хэлбэл, шалгалт, үнэлгээ нь тухайн хүүхдэд хэрхэн туслахыг тодорхойлж тодруулж өгдөг болсон. Шууд “чи бол муу сурлагатан” гэж ойлгуулахгүй. “Чамд жаахан л тусалчихвал чи бүгдийг нь чадна” гээд хүүхдийн өөртөө итгэх итгэлийг хадгалдаг ийм зарчимтай болсон.

-   Зарим хүмүүс хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэдэг нь багшийн ачааллыг л нэмсэн ажил боллоо гэх мэтээр ярьдаг л даа. Яг хүүхэдтэй ажиллаж байгаа таны хувьд ажлын ачаалал хэр нэмэгдэв?


-    Миний бодлоор тэгж бодож, хэлж байгаа багш байвал асуудал өөрт нь байна. Хүүхэд өөрөө юу хийх, юу хүсч байгаагаа хэлээд өгдөг. Түүнд нь л туслаад дэмжих замаар сургаад явбал багшийн ачаалал харин ч багасдаг. Хамгийн түрүүнд хүүхдээ зөв оношлоод, дараа нь хүсэл сонирхлынх нь дагуу хичээллээд, тэгээд өөрийг нь сонсоод дэмжээд явах хэрэгтэй.Тэрнээс биш би энэ хүүхдийг ингэж л сургах ёстой. Энэ хүүхэд өдийд үүнийг, ингэж л сурах ёстой гээд хүүхэд бүр дээр ажиллана гэвэл бэрхшээл их гарч ирнэ.

-    Бас нэг багшийн ажлыг хүндрүүлдэг зүйл нь үргэлж шалгуулдаг тайлан, конспект байдаг гэж сонсч байсан. Тэр үнэхээр хүнд ажил уу?

-    Маш хэцүү байсан. Багш нарын гол зорилго тайлан гаргах болж хувирсан байсан. За өнөөдөр заавал үүнийг хийх ёстой, дараа нь тайлагнах ёстой гэдэгт л санаа зовдог байлаа. Одоо бол тийм ажил байхгүй болсон шүү дээ. Би өөрөө яг наад тайлан энэ тэрд чинь их муу байсан болохоор их зовдог байсан/инээв/. Яагаад гэхээр хуучин тэр тайлан, цаасаар л ажлыг минь дүгнэдэг байсан шүү дээ. Олон цаастай, олон хавтастай нь л сайн багш болчихдог, байхгүй нь  муу болоод өнгөрдөг байсан. Багшийн ажлыг цаасаар дүгнэх, багшийг тайлан конспект гэх цаасны дарамтаас салгана гэж Л.Гантөмөр сайд хэлсэндээ хүрсэн. Бид их баяртай байгаа.

-    Зарим эцэг эхчүүд багш нар хичээл дээрээ нэг их юм зааж өгдөггүй. Хүүхдэд баахан гэрийн даалгавар өгөөд өөрөө сур гээд явуулчихдаг гэж шүүмжилдэг. Хүүхдэд тийм их даалгавар өгдөг юм уу?


-    Гэрийн даалгаврын хувьд багш өгдөг. Хүүхдүүд гэртээ хийдэг. Хийхдээ багшийн хэлснийг биелүүлэх гэж, шалгуулах гэж л хийдэг. Эцэг эхчүүд ч мөн адил багшид шалгуулж, аргацаахын тулд хийдэг. Би энэ бүгдийн эсрэг байдаг. Яагаад гэвэл энэ нь хүүхдийг багаас нь мэхлэх, хуурах аргад л сургаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүүхдэд мөн л өөрөө санаачлагаараа хийх даалгавар  гэрт нь өгөх хэрэгтэй. Тэгж байж хүүхэд надад шалгуулахын тулд биш чин сэтгэлээсээ хийдэг.

-    Гэрийн даалгавраа санаачилгаараа хийнэ гэхээр хүүхдүүд юу хийнэ гэсэн үг юм бэ?

-  Түрүүн хэлсэн. Хүүхдүүд өөрөө юу сурмаар байгаа, юуг чадахгүй байгаагаа мэдээд зорилгоо тодорхойлдог гэж. Түүнийхээ дагуу л гэртээ бэлдэж ирнэ гэсэн үг. Ээж аав нь надад шалгуулахын тулд биш хүүхдээ хөгжүүлэхийн тулд түүнд тусална гэсэн үг. Ер нь хүүхэд гэлтгүй том хүн ч хөндлөнгийн хатуу даалгаварт их дурамжхан ханддаг шүү дээ.

-    Даалгахгүй болохоор гэрийн даалгавар хийхгүй бол яах вэ?


-    Манай ангийнхан бол бүгд хийж ирдэг. Учир нь ангидаа ирээд нөхдөөсөө дор харагдахыг хэн нь ч хүсдэггүй. Бүгдээрээ их идэвхтэй, өөртөө итгэлтэй болцгоосон учир ямар нэгэн зүйлээр бусдаасаа хоцрох тун дургүй байдаг.

ariuntuya4б ангийн сурагч С.Хулан: Би гадаа хог хаяхаа больсон

-    Би тооны хичээлдээ дуртай. Яагаад гэвэл тоо бодох нь оюун ухаан тэлдэг. Бас багш маань маш сонирхолтой бодлогууд бодуулдаг

-    Чамд аль нэг хичээл дээр чадахгүй байгаа зүйл байна уу?

-    Монгол хэлний хичээл дээр уншсан зохиолоо дүгнэж бичиж чаддаггүй байсан. Зүгээр уншчихаад жаахан байж байгаад мартчихдаг байсан. Тэгээд түүнийгээ чаддаг болох зорилго тавиад одоо хурдан уншаад ойлгосноо хурдан буулгаж чаддаг болсон. Бас зохион бичлэг бичихдээ төсөөлөн бодох чадвар маань муу байсан. Тэгээд би гэртээ харьж явахдаа байгалиа хараад, үзэсгэлэнт байгалийн тухай шүлэг зохиосон. Түүнээс хойш би ургуулан бодохдоо сайн болсон. Бас би гадаа хог хаяхаа больсон. Зайрмаг идлээ гэхэд уутыг нь заавал хогийн саванд хийдэг

ariuntuya4б ангийн сурагч Б.Баяржавхлан: Сонирхолтой хичээл заадаг багшдаа баярлалаа

-    Би энэ сургуульд намар шилжиж ирсэн. Ирснээс хойш олон зүйл сурч мэдэж байгаа.  Монгол хэлний хичээл дээр дадлага хичээл гээд сонирхолтой хичээл ордог. Тэгээд энэ дашрамд сонирхолтой хичээл заадаг багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.

-    Жишээ нь шилжиж ирсэнээс чинь хойш ямар ахиц гарсан бэ?

-    Би өмнө нь мянгатын орон дотор тоо бодож чаддаг байсан бол одоо 100 сая хүртэл оронтой тоо бодож чадаж байгаа. Бас өмнө нь сурч байсан сургуульд багш маань заавал энийг хий, өөр чаддагаа хийхээр яах гэж наадхаа хийгээд байгаа юм бэ? гэж загнадаг байсан. Харин энд дадлага хичээлээр би өөрөө хүссэнээ хийгээд чадахгүй юмаа багшаас асуугаад явж байгаа нь их гоё байдаг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • zochin (49.0.153.139)
    er ni yadag ym ugaasaa l bid chin huuhduud ingej angia umuurnu.manaihaaan urag*****
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • zochin (49.0.159.138)
    bi bitgii sonin ym yariaad bai.bur angiaaraa barij idlee huue.ingej angia umuuruud baihdaa yadag ym beeeeee.
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • aminaa (49.0.153.200)
    hi.oird tanaihd oroogui bna.
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • baysgalan (203.194.114.178)
    aminaagiin hlbeg mash zov ter anhaaruulga gesen zuiliig hardaggui yum yum uu
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • oogii (203.194.114.178)
    sain bagsh bainaa zav garval suunaa
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • erhembayr (203.194.114.178)
    suuy chabbag yum bol namaig huurhun bologoodoh
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • aminaa (49.0.158.17)
    er ni bi urgelj ymand setgegdel bichdeg.gehdee tanai saitad bayarlaa.yagaad gevel gegeen muzad seruun hasiin nuuts,romeo juliet hoer orno gedgiig helsen uchir.gehdee tanai sait urlag talruu hugjih heregtei.bas admin ni ene zui zohisgui setgegdliig ustgah heregtei shuu.manai angiig ingej doosh oruulj bolohgui.gehdeel tanai saitad tekis.gehdee gegeen muzagaar shuu.er ni manai bagsh ih zuv ug heljee.man angi ene buhniig unen helsen shuu.gegeen muzad bayarlaj baigaa ch uund bol uneheer bayarlahgui
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • Ариунтуяа (112.72.11.67)
    Ор үндэсгүй худлаа зүйл ярина гэж байхгүй. Боловсрол шинэчлэгдээд байна.Өөрөө хийж үзэж байж хүнийг үнэл.Хүсвэл миний хичээлд суугаарай
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • saraa (203.194.115.252)
    bayrjavhlan herlen♥♥♥♥
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • zochin (203.194.115.252)
    ter bayrjavhlan geed baigaa huuhed yasan soylgui yum be dadlaga hiche elee ulam orogjuuleerei amjilt husee harin unterneteer zuv haritsaarai
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
    • Баяржавхлан
      Sorry
      2014 оны 04 сарын 21
  • baysgalan (203.194.114.19)
    bayrjavhlan chi yagaad baigaa yum be
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
    • aminaa
      hulang hardaa ineedtei ym aa.
      2014 оны 04 сарын 18
    • AMINAA
      chi bas uuniig olson ym uu.
      2014 оны 04 сарын 18
  • Баяржавхлан (103.26.194.18)
    Аминаагийн хэлдэг маш зөв би бас энэ ангийн сурагч
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
    • aminaa
      xaxa chi uuriiguu hardaa
      2014 оны 04 сарын 18
    • aminaa
      er ni baysaa yu bodood bna
      2014 оны 04 сарын 18
  • aminaa (49.0.159.245)
    unen yagaad gevel ene manai angi.bi medne. bid angidaa sain suudag.ene bugd unen
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
    • Баяржавхлан
      Яг зөв
      2014 оны 04 сарын 18
  • зочин (124.158.108.79)
    өө яасан худлаа ярьдаг багш вэ эсвэл энэ тьуршилт явуулж байгаа нөхбөр өөрөө бичүүлсэн байхаа цааснаас салахаа байсан шүү дээөмнө нь харин ч цаас бага хийдэг байжээ одооч ёстой л цаасан мэдээ тайлангаар сх-лэхм ажил явуулж байгаа шүү дээ дарга нар миньээ авсан цалингаа цаасанд л өгч байна дааСайд маань цааснаас салгачихсан гэж бодож байгаа байх даа
    2014 оны 04 сарын 17 | Хариулах
    • Баяржавхлан
      Миний багшийг юу гэнээ
      2014 оны 04 сарын 17
  • зочин (124.158.108.79)
    зөв яриачээ цаас мэдээнээс салахаа больсон шүү дээ яасан худлаа долигнодог багш вэцаасанд дарагдаад хичээлдээч бэлтгэж чадахаа болиод бна тэгээд ч энэ багшийн яриад байгаа арга нь бүр сургалтыг унагаж байгаа шүү дээ бүгд л хуучин аргаараа л үзэж байгаа шүү дээ бүү худлаа ярьж боловсрол мэдэхгүй хүмүүсийг хуураад байгаачээ яг 4-р ангийн сурагч зорилгоо тодорхойлоод бие дааж ажиллаж харагдаач
    2014 оны 04 сарын 17 | Хариулах
    • Баяржавхлан
      Бид чадаж байгаа ядаж тэгвэл зөв бичээч!
      2014 оны 04 сарын 17
  • ааа (202.21.106.104)
    юу яриад тэнэгтээд байгаа юм,хаана цааснаас салсан юм,харин ч бүр их юм нэхдэг болсон ш дээ
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • zochin (103.26.194.10)
    he he mun shaavaa. tsaasnii ajal l hiideg bolson sh dee.
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (49.0.133.39)
    үнэхээр л эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж чадсан ухамсартай багшаар заалгаж байгаа шавь нараар нь бахархаж байна. Та бүхэндээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
    • aminaa
      unen bayarlaa.
      2014 оны 04 сарын 16
  • hudlaa bna (103.26.194.25)
    tsaas ni buur nemegdsen sh dee, olon niiteer tsatsagdah bolohoor hudlaa yarihaa boliosoi
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    1 цаг 28 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    4 цаг 42 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Өчигдөр 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Өчигдөр 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    Өчигдөр 11 цаг 09 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК