зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Энхтуяа: Надад идэж, уусан зүйл байхгүй шалгуулахад бэлэн байна

2014-5-07
0
ЖИРГЭХ
 
  Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль болох 116 сургуулийн захирал С.Энхтуяатай  тухайн сургууль дээр үүсээд байгаа зөрчил маргааны талаар ярилцлаа.
enhtuya_116zahiral    Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль болох 116 сургуулийн захирал С.Энхтуяатай  тухайн сургууль дээр үүсээд байгаа зөрчил маргааны талаар ярилцлаа.

-Танай сургуулийн багш ажилчид Солонгос улс руу явахдаа цалингийн зээл авч, түүнийхээ өрийг дарахын тулд хүүхдүүдийг хөдөлмөрийн мөлжлөгт оруулсан гэх юм. Энэ талаар? 

- Өнгөрсөн 2011  онд Олон улсын соёл найрамдалын урилгаар  анх удаа манай сургуулийн хүүхдүүд Солонгос улсад очиж тоглох боломж гарсан юм. Солонгос улс руу  явах гэж байхдаа Боловсролын яамандаа албан бичиг хүргүүлсэн. Гэвч яамнаас ямар ч санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй. Ингээд бид бизнесийн байгууллагад хандсан. “Монгол болгар”, “Оюутолгой” гэсэн компаниудаас хүүхдүүдийн зардал ирсэн. Мөн хандиваар нэг сая 800 мянган төгрөг орж ирсэн. Харин үлдсэн 15 сая төгрөгийг багш ажилчид цалингийн зээл авч явсан байгаа. Нийтдээ багш сурагчид нийлсэн 22 хүн явсан. Мөн  2011 оны “Дэлхийн цагаан таягтан”-ы өдөр буюу аравдугаар сарын 15- ны өдөр UB паласт тоглолтыг нь зохион байгуулсан. Энэ тоглолтоос олсон мөнгөөс цалингийн зээлийн тодорхой хувь төлөгдсөн байгаа. Цалингийн зээл өнгөрсөн дөрөвдүгээр сард төлөгдөж дууссан.

-Тоглолтоос олсон ашиг орлогоос хүүхдүүдэд өгдөггүй. Хоёр хүүхдэд л 100 мянган төгрөгийн хувцас авч өгсөн гэсэн. Энэ тал дээр ямар байр суурьтай байна?


-Тодорхой хэмжээний мөнгө өгдөг байсан. Сургуулийнхаа хүүхдүүдийг хоёр удаа витаминжуулсан, тоглолтод оролцсон хүүхдүүддээ хоёр удаа урамшуулал олгосон байгаа. Төгсөх ангийн хоёр хүүхдэд хонхны баярынх нь хувцсыг авч өгсөн. 

-Тоглолтыг танай сургуулиас тогтмол зохион байгуулдаг юм уу?

-Албан ёсоор зохион байгуулсан тоглолт UB паласт болсон. Харин бусад газарт урилгаар очиж тоглосон байгаа. Өнгөрсөн жил “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгох” сарын аяны хүрээнд Хөвсгөл  аймагт болсон чуулга уулзалтанд  манай сургууль болон 29 дүгээр сургуулийн хүүхдүүд урилгаар оролцсон. Энэ үеэр  Хөвсгөл аймгийн тамгын газар, нийгмийн хөгжлийн хэлтсээс манай сургуулийн сурагчдад санал тавьсан.  Энэхүү саналын дагуу манай сурагчид тоглолтоо хийсэн байгаа.

-Нэг удаагийн тоглолтыг хэдэн төгрөгөөр хийдэг  байсан вэ?
 -1500-2000 төгрөгийн хооронд хийдэг. Манайх Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийг нэг. Элсэлт хангалтгүй байдаг. Манай улсын хэмжээнд хоёр мянга гаруй харааны бэрхшээлтэй хүүхэд байгаа гэсэн судалгаа байдаг. Үүнээс 80-90 хүүхэд сургуульд сурч байгаа.  Хэн нэгийг чадах гэсэн үйл ажиллагаандаа сургуулийн нэр төрийг ашиглаж байгаад нь харамсаж байна. Энд ганцхан  Энхтуяа гэдэг хүний асуудал биш, бүхэл бүтэн сургуулийн нэр төр явж байгаа шүү дээ. 

-Таныг сургуулийнхаа багш ажилчид сурагчидтай зүй бусаар харьцаж, багш ажилчдаа ажлаас халсан гэсэн. Нийт хичнээн багш ажилчдыг халсан бэ?
-Няравоор ажиллаж  байсан С.Хотхүүг  ёс зүйн бус асуудал гаргасан учраас ажлаас халсан байгаа. Харин мэдээлэл хийгээд байгаа Жанибек гэдэг залуу өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Гэтэл ажлын байрны дарамтаас болж гарсан гэж ярьж байна лээ. Эдгээр хүмүүс ямар шалтгаанаар ингэж худал  мэдээлэл хийгээд байгааг гайхаж байгаа. Надад идэж ууссан зүйл байхгүй, шалгуулахад бэлэн байна. Эдгээрийг худал мэдээлэл хийж, сургуулийн  болон хувь хүний нэр хүнд  халдсан гэдэг үндэслэлээр шүүхэд өгнө.

 -Сургуулийн засварын хоёр сая төгрөгийг “Тансаг обой” ХХК руу шилжүүлж, түүгээр зөвхөн сургуулийн үүдний хэсгийг тохижуулсан. Үлдсэн мөнгийг өөртөө авсан гэх юм?


-Энэ мөнгийг би шилжүүлдэг юм биш. Захиргааны зөвлөлөөр ярилцаад урсгал зардлаараа сургуулийн үүдийг зассан байгаа. Хааш нь яаж шилжүүлдэг гэдгийг нярав, нягтлан шийддэг юм. Шалгах ёстой газар шалгаж үнэнийг тогтоох байлгүй дээ.

-Энэ жил танай сургуульд нийслэлийн Боловсролын газраас шалгалт хийсэн гэсэн. Шалгалтаар ямар дүгнэлт гарсан бэ. Таны эсрэг дэлгэж байгаа асуудлыг шийдээгүй юм уу?

-Нийслэлийн боловсролын газраас хоёрдугаар сард шалгалт ирсэн. Тэр үеэр би сургалтад явчихсан байсан.  Шалгалтын хариу одоогоор ирээгүй байгаа.  Тэр үед Нийслэлийн боловсролын газар, цагдаагийн  байгууллагад  манай сургуулийн хашаанд байгаа контейнеруудын талаар мэдээлэл өгсөн байсан. Түүний дагуу нягтлан бид хоёр очиж мэдүүлэг өгсөн.

-Яагаад танай сургуулийн хашаанд  барилгын материалын хадгалдаг контейнер байгаа юм бэ?


-Долоон контейнер байгаа. Эдгээрийг нүүлгэх асуудлыг байнга тавьдаг. Гэвч нүүлгэдэггүй. Би өөрөө байрлуулсан юм биш ээ.

 -Төрөөс санхүүжилт хэр өгдөг вэ?

-Өнгөрсөн 2007, 2008 онуудад санхүүжилт бараг өгдөггүй байсан гэж болно. Харин өнгөрсөн жил 370 сая төгрөгийн хөрөнгө  оруулалт орсон байгаа. Боловсролын яамнаас  дэмжиж техник тоног төхөөрөмжинд зориулж 20 сая төгрөг өгсөн байгаа.  Мөн хүүхэд бүрийг хөгжүүлэх Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд авьяас хөтөлбөрийг хөгжүүлэхээр арван сая төгрөг өгсөн. Энэхүү арван сая төгрөгөөр үндэсний хөгжим авсан.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • zochin (103.26.194.9)
    ajil hiideg hun aldaj onoj l bdag zorigtoi bai amjilt horiig undseerni taslaach
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • одоо би (103.26.194.6)
    зурагтаар ярихыг нь сонссон. ажил хийж чадахааргүй хүн бишүү хорт могой ариун сүмд орсон мэт санагдав
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • zochin (103.26.194.6)
    zuvuu 2 taliin sanaag oruulah ni zuv huniig het ih muuldag humuus uursduu l notoin shinj uur untsguus bichsen setguulchid talarhah heregtei manaihaan
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • зочин (182.160.2.148)
    энэ хүн энэ мэдээллийг өгөхдөө ядаж нүүр нь улаагаагүй юм байхдаа. Угаасаа ичих булчирхай байхгүй хүн
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.72.245.194)
    Ажлаа хийж байгаа хүнийг тэр нэг ажлаа хийж чадахгүй халагдсан гайтай хүүхэн одоо хичнээн удаа шалгуулж цаг нарыг нь барах гэсэн юм бэ.Болимоор юм .Тэрэнд орвол тэр нөхөр өөрийн гэмийг наминчилж буян хураавал өөрт нь л хэрэгтэй дээ
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.89.250)
    Сургуулийн захирлууд Сургалтын менежер болон Дүүргийн Боловсролын газрын зарим түшмэлүүдтэйгээ хуйвалдан Эрээн Манжуур явж элдэв бараа авчран сургуулийн багш нартаа хүчээр шахдаг байна. Саяхан Сонгино Хайрхан дүүргийн боловсролынхон Манжуур явж бараа даран Одоо багш нар амралт гээд бөөн мөнгө авна Тэдэнд асуудалгүй НУГАЛАН шахна гэж ярьж явсан байна.
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.169.54.210)
    Ярианых нь өнгө аяс угаасаа шал худлаа байна ш дээ. Тэр ажилчдынх нь хэлж яриад байгаа үнээн үнэн
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    1 цаг 19 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    4 цаг 33 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Өчигдөр 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Өчигдөр 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    Өчигдөр 11 цаг 09 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК