-
2021 оны 11 сарын 09
Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, төсвийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн 140.8 тэрбум төгрөг Чингис хаан банкинд, 114.1 тэрбум төгрөг Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршиж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлангийн албан бичиг нотолж байна.
-
2021 оны 10 сарын 11
Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл болон нэр дэвшигчдийн авсан хандив, сонгуулийн зардлын явцын тайланг Үндэсний аудитын газраас мэдээлэв.
-
2021 оны 10 сарын 10
П.Анужин: Хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-аа эргүүлэн тат
-
2021 оны 5 сарын 07
АН-ын бүлгийн 13 гишүүн амин хувийн ашиг сонирхлоор нэгдэв үү, АН-ын эрх ашгийг дээдлэв үү гэдгээс шалтгаалаад Баабар нийтлэлчийн хэлсэн “Элсний 13” байх уу, Д.Ганхуяг судлаачийн хүсээд байсан “Элсний 13” байх уу гэдэг нь харагдана.
-
2020 оны 10 сарын 28
Ч.Хүрэлбаатар: 800 хятадаас хурааж авсан хөрөнгийг юунд зарцуулах талаар Тагнуулын ерөнхий газартай ярилцаад тодорхой шийдэл гаргахыг бодно оо.
-
2020 оны 10 сарын 28
Хамгийн бага үнээр яаж нийслэлчүүдээ махаар хангах вэ гэсэн төрийн бодлого хэрэгждэг. Шууд утгаараа малчдыг дээрэмдэж байгаагаас ялгаагүй шүү дээ. Дээр нь татвартай болгоно гэдэг буруу.
-
2020 оны 10 сарын 24
Тэдний хаяад явсан юмнууд нь ямар гайхамшигтай зүйлс болохыг 16-ны үзэсгэлэнгээр дэлгэнэ.
-
2020 оны 7 сарын 06
Хэрвээ ингэж тооцвол, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат нар шүүхээс ял сонсох эсэх нь цаг хугацааны асуудал болж хувирсан. Энэ утгаараа жагсаалтын зургаад бичигдсэн АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Д.Үүрийнтуяад шаанс үлдэнэ гэсэн үг. Үүнийг ч тэрбээр хэдийнэ мэдэрсэн бололтой Сэлэнгэ аймагт ажиллахаар болсон тухайгаа өнгөрсөн долоо хоногт цахим орчинд мэдэгдсэн юм.
Эндээс харвал, Д.Үүрийнтуяа гэдэг бүсгүй Ж.Эрдэнэбатыг шүүхээс ял авна гэдгийг эртнээс мэдэж байсан учир Сэлэнгийг зорьсон гэж харагдахаар.
-
2020 оны 5 сарын 21
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуулийн сурталчилгаа эхлэхээс санал хураалт дуусах хүртэлх хугацаанд зарим төрлийн зохицуулалт авч хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссан үед зохион байгуулалттайгаар, эсвэл бусдыг өдөөн турхирсан хэлбэр агуулсан байдлаар лайв хийх, хууль бус мэдээлэл түгээж байгаа талаар хууль, шүүхийн эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлтээр баталгаажвал тухайн бүс нутаг дахь олон нийтийн сүлжээний хэрэглээний хурдыг хязгаарлах технологийн арга хэмжээ авах юм байна.
-
2020 оны 5 сарын 19
Ийнхүү тэрбээр яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо "албан хүчээр" танилцсанаар прокурорын хаалга даваад байсан хэрэг нь шүүхийн босго давах боломжтой болох юм. Үүнээс гадна Б.Ундармаа гишүүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорын хяналтаас хэзээ мөдгүй гарах болсон гэх мэдээлэл бий. Ингэснээр "ЖДҮ"-чин Г.Солтан, Б.Ундармаа тэргүүтэй гишүүд хуулийн байгууллагын хаалгаар хөтлөлцөн алхаж орох бололтой.
-
2020 оны 5 сарын 19
Нэгдүгээрт, Оюутолгойгоос болж С.Баяр гэж хүнтэй огт таарахгүй юм билээ. Нөгөөтээгүүр, эх орныг удирдах шилдэг лидер төрж гарсангүй, залгамж халаа нь ч тасарсан. Тиймдээ ч МАН-аас гарсан. Дараа нь 2016 оны сонгуульд нэр дэвштэл МАН-аас манай дүүг надтай нэг тойрогт өрсөлдүүлсэн. Ах, дүү хоёр нэг тойрогт мөргөлдөхөөр ямар олиг байх вэ дээ. Дундаас нь АН-ын З.Нарантуяа хожиж таарна биз дээ. Наадам өнгөрлөө. Ерөөсөө нам байгуулъя гэж Отгонбаатар бид хоёр “Үнэн ба зөв” намыг байгуулсан. Бүх аймгаар явсан. Цагаан хад, Замын-Үүдэд байгаа жолооч нар гээд очоогүй газар, уулзаагүй гэж хүн байхгүй. ТВ-10 телевизээр “Хөгжлийн хөтөлбөр”, “Үнэн ба цаг” гээд нэвтрүүлэг цацахдаа сонгуулийн хувьсгал хийхгүй бол шинэ боловсон хүчин гарч ирэхгүй нь гэсэн алсын бодолтой иргэдтэй тулж ажилласан. Яг манай нам шиг өнгөрсөн 30 жилд үнэлэлт дүгнэлт хийсэн нэвтрүүлэг цацсан нам бараг байхгүй. Энэ нь ч иргэдэд хүрч 170 орчим мянган дэмжигчтэй болсон.
-
2020 оны 5 сарын 18
Тиймдээ ч Н.Энхбаяр эхлээд гэргий О.Цолмонгоороо, эцэстээ хүүгээрээ дамжуулж төрд гарахыг санаархаж байх шиг байна. Үүнийгээ ч "Миний хүү Э.Батшугар нийгмийн захиалгаар нэр дэвшиж байгаа" гэдэг үгээр цайруулан байж хэлчих шиг боллоо.
-
2020 оны 5 сарын 08
БНСУ-ын агаарын тээврийн компани болох "Корэйн Эйр" авиа компани ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн Монгол руу чиглэг үйлдэх тухай мэдээлэл цацагдсан билээ. Уг асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодрууллаа.
-
2020 оны 5 сарын 07
Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тун удахгүй дуусна. Энэ хооронд ч хошууч генерал Т.Бадрал дипломат эрхтэй Элчин сайд болчихлоо. Тиймээс эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан хүнийг Элчин болгох санал оруулж ирсэн Х.Баттулга Ерөнхийлөгчдөө, томилуулахын төлөө цээжээрээ хаасан УИХ-ын дарга Г.Занданшатарт баярлалаа гэж хэлье.
-
2020 оны 5 сарын 04
Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад өөрсдийн гар биеэ зориулж яваа хүмүүс бол байгаль хамгаалагчид. Тэд гал түймэр, үер усны гамшиг, хууль зөрчсөн гэмт этгээдтэй хэзээд нүүр тулсан ч эргэж зугтаж байсан удаагүй. Тэдний нэг нь Нийслэлийн байгаль хамгааллын газрын Улиастай хэсгийн байгаль хамгаалагч, хэсгийн ахлагч Я.Я.Бямбажав. Тэрбээр гал түймэр унтраах зориулалттай 1.5 тонн усны багтаамжтай чиргүүлийг өөрийн багахан цалингаас илүүчлэн байж хийжээ. Цалингаасаа ийн хумслах болсон шалтгаан нь гал гарсан тохиолдолд байгаль хамгаалагчид 10-20 литрийн усны багтаамжтай ус шүршигчээс өөр багаж хэрэгсэл гэх зүйл байдаггүй аж. Гал түймрийн бүсэд очоод өнөөх усаа цацаад дуусахаар дахиад усанд гүйх хэрэг гарна. Энэ хооронд гал түймэр их талбай хамарч ард иргэд болоод байгаль орчинд хор хөнөөл учруулах эрсдэлтэй учир ийм санаачилга гаргажээ. Ингээд хүн ардын амь насыг хамгаалж, эх дэлхийгээ хамгаалж яваа байгаль хамгаалагч Я.Я.Бямбажавтай ярилцсанаа хүргэе.
-
2020 оны 4 сарын 30
Дээрх 64 кг мөнгөн усыг мөнгөн дүнд үржүүлбэл, дунджаар 44 тэрбум төгрөгийн үнэтэй бөгөөд Төв аймгийн найман сумын газар нутгийг бүхэлд нь хордуулах хэмжээний хортой химийн бодис юм. Гэтэл ийм урхагтай химийн бодисыг хилээр оруулж ирээд зарсан, бусдад ашиглах боломжийг олгосон Монгол Улсын болоод БНХАУ-ын иргэдийг 5-6-хан саяар торгоод өнгөрсөн байх. Алдаа хаана байна вэ???.
-
2020 оны 4 сарын 27
Одоогоос 64 жилийн тэртээ буюу 1956 оны нэгдүгээр сарын 3-нд Монгол, Хятадын хил дээр төмөр замыг холбосон мөнгөн хадаасыг хадах ёслолын ажиллагаанд БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, ЗХУ-ын Зам харилцааны сайд Б.П.Бещев, БНХАУ-ын Зам харилцааны сайд Тэнь Дэ Юан нар оролцож, шав тавьж байжээ.
-
2020 оны 4 сарын 27
Жаргалтулгын Эрдэнэбат. Сэлэнгэ аймгийн Засаг ноёноос Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд болоход ердөө наймхан жилийн зарцуулсан нэгэн. Түүний ЭЛ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН талаар төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нь “Хайгуул хийгээд юм гарвал чамд ашиг хүртээнэ. Тусгай зөвшөөрлөө Х.Эрдэнэбатад шилжүүлчих” гэсэн гэж мэдүүлсэн бол “Алтай групп”-ийн ерөнхийлөгч Х.Эрдэнэбат “Ж.Эрдэнэбат над руу яриад “Манай дүү Өмнөговьд нэг тусгай зөвшөөрөлтэй юм байна. Хайгуул хийгээд юм гарвал Ж.Эрдэнэтөгстэй хувь тохирч хувааж авъя” гэсэн” гэж мэдүүлжээ.
-
2020 оны 4 сарын 24
Монголд хийх боломжгүй мэс засал хийлгэхээр манай улсын 20 орчим иргэн БНЭУ-д очсон бөгөөд тэдний олонх нь маш хүнд мэс заслыг удаа дараа хийлгээд буй. Гэвч коронавирусний халдвар дэгдсэний улмаас тус улсад хоол хүнсний хомсдол үүсээд буй. Үүнээс болж хагалгаанд орсон иргэд хүнсний дутагдалд орж, тэнхэрч чадахгүй байх эрсдэл үүсээд буй. Яг ийм үед өөрөөс нь тусламж хүссэн эмэгтэйд Элчин сайд Г.Ганболд "Би туслах үүрэггүй, туслахгүй" гэж хэлсэн тухайгаа манай сайтад ярьсан юм. Тиймээс уг асуудлаар БНЭУ-д суугаа Онц бөгөөд Элчин сайд Г.Ганболдтой ярилцлаа.
-
2020 оны 4 сарын 24
УИХ-ын нэр хүнд унаж байгаа нэг шалтгаан нь ОЛОН ЖИЛ сонгогдсон гишүүд бие биенийхээ идэж, уусныг уудалж хэрэлддэг.