24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт монголчуудын дунд олон сайхан дүрээрээ мөнхөрч, хүндлэгдэн ирсэн нэгэн өндөр авъяастан бүсгүйн хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол алдарт “Мандухай сэцэн хатан”-ы дүрээрээ олноо алдаршсан төрийн шагналт, АЖ Намсрайн Сувд юм. Ингээд түүний амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг 24tsag.mn facelook танд олгож байна.

“Гэгээрлийн сайдын охин”: Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд 1948 онд Төрийн шагналт, соёлын гавъяат зүтгэлтэн, Гэгээрлийн сайд асан Цэндийн Намсрай, ард түмний дунд “Цогт тайж” киноны Төвдийн Гүрсоронзонболд хааны 13 дугаар гүнж Дулмаагийн дүрээр алдаршсан, Монголын зууны сайхан эмэгтэй Лувсанжамцын Цогзолмаа нарын охин болж мэндэлсэн.
“Кремлийн диван дээр шээсэн нь”: Ээж Л.Цогзолмаа нь түүнийг сар ч хүрээгүй байхад нь ажилдаа орж байжээ. Ингээд охиныг аавынх нь эгч өсгөсөн бөгөөд өдгөө ч буурайгаа дурсан ярьсаар байдаг. Тэрээр хар багаасаа л урлагийн амьдралд орсон гэж болно. Бүр зургаахан сартай байхад нь улсын даалгавар авсан ээж нь түүнийг буурайгийнх нь хамт Унгарын Будапешт хотноо болсон Дэлхийн оюутан залуучуудын их наадамд авч явлаа. Тэгэхэд Унгарын онгоц хойшилж Орост саатахдаа алдарт Кремлийг үзэж сонирхсон гэнэ. Гэтэл зургаан сартай “жүжигчин” Кремлийн диван дээр шээчихээд ээж, буурайгаа болон урлагийн багийнхныг сандаргаад авсан гэж байгаа.
“Кино үйлдвэрийн жүжигчин”: Багын жүжигчин болох мөрөөдлөөрөө амьдран, түүнийгээ биелүүлэхээр 1970 онд буюу 22 настайдаа Оросын Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг хүссэн мэргэжлээрээ төгссөн юм. Улмаар сургуулиа төгсөн эх орондоо ирж Монгол кино үйлдвэрт жүжигчнээр орсон юм.
“Анхны дүр”: Монгол кино үйлдвэрийн жүжигчин Н.Сувдын анхны жүжгийн дүр бол Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Ларисагийн дүр байв. Харин түүний төгсөж ирээд бүтээсэн анхны киноны дүр бол “Эхлэл” киноны Хорлоогийн дүр байлаа. Өөрөө энэ дүрээ их өрөвддөг. Гэхдээ бас хайртай. Тэрээр энэ дүрийнхээ талаар “Хөөрхий чадвар муу, мэдлэг дорой үедээ энэ кинонд тоглосон дүрийг магтаж байсан хүн байхгүй дээ. Их загнуулж, уран сайхны зөвлөлийнхөн маш доогуур үнэлгээтэй хүлээж авсан. Одоо энэ кино хааяа зурагтаар гардаг юм. Би энэ дүрдээ их хайртай байдаг, надаас болж л тэгж үнэлүүлсэн хэрэг шүү дээ” хэмээсэн юм.
“Дүрүүд”: Түүний дараа 1973 онд Драмын театрт орон тооны жүжигчнээр оров. Энэ үедээ Монголын алдартай кинонуудын нэг болох “Ичээнд нь” уран сайхны киноны солиотой хүүхний дүрийг бүтээсэн юм. Мөн 1974 онд “Моторын дуу” киноны дуучин, 1975 онд “Анхны хайрын дууль” киноны Янжин, мөн ондоо “Хань” киноны Наран, 1976 онд “Хүний амь” киноны Сарантуяа гэх мэтчилэн монголчуудын сэтгэлд хоногшсон маш олон кинонд тоглосон өндөр авъяастан юм.
“Бахархал”: Хүүхэд байхдаа урлагийн алтан үеийнхэн болох Д.Ичинхорлоо, Ц.Цэгмид, Л.Ванган, Д.Лувсаншарав, Э.Оюун гэх мэтчилэн алдартнуудтай хамт байж, урлагийн амтыг багаасаа мэдэрсэн азтай хүн гэж үргэлж бахархаж явдаг.
“Мандухай”: Энэ бол түүний бүтээсэн агуу дүр. Монголын алдарт “Мандухай сэцэн хатан”-ы дүрийг дэлгэцнээ амилуулах хэн хүнд заяахгүй эрхийг авсан тэрээр их азтай нэгэн. Энэхүү кинонд 1989 онд буюу 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн юм.
“Гэр бүл”: Тэрээр хоёр хүүтэй, таван ачтай. Одоо эмээгийнхээ үүргийг гүйцэтгээд амьдарч буй. Том хүү нь хуульч, гэр бүлээрээ АНУ-д амьдарч байгаад ирсэн. Харин бага хүү нь мөн л АНУ-д урлагийн чиглэлээр сурч төгссөн.
“Бага хүү”: Түүний бага хүү АНУ-д урлагийн чиглэлээр төгссөн бөгөөд саяхан америк бүсгүйтэй гэр бүл болсон. Гадаад бэртэй болсон ардын жүжигчин Н.Сувд их л сэтгэл хангалуун байдаг.
“Од”: Тэрээр 1980-1991 он хүртэл арван жил Драмын театрт уран сайхны удирдагчаар ажилласан юм. Тухайн үедээ царай төрх, бие хаа тэгширсэн үзэсгэлэнтэй бүсгүй Н.Сувдын араас хичнээн залуу “гүйдэг” байсан юм бүү мэд. Үл мэдэх 1-ээс, Үлдмэдэх 2-оос, Үл мэдэх 3-аас... гээд л захианууд ч урсана шүү дээ.
“Утааны эсрэг”: Тэрээр саяхан утааны эсрэг ийм рекламанд тогложээ.
“Н.Сувд”: “Нас болгон өөртөө тохирсон гоо сайхантай бас бэрхшээлтэй. Тийм учраас хүн болгон насандаа зохицож тэр үеэрээ бахархаж, тэр үедээ амьдарч байх ёстой”.

Сэтгэгдэл (40)