24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын хамгийн алдартай, хамгийн олон фэнтэй нэгэн охидын хамтлагийн дуучин бүсгүйн хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол “Sweetymotion” хамтлагийн дуучин Цогтбаярын Сарнай юм. Ингээд олон зүйл нуршилгүй түүний амьдрал, амжилтыг өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг танд 24tsag.mn facelook танд олгож байна.
24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын
хамгийн алдартай, хамгийн олон фэнтэй нэгэн охидын хамтлагийн дуучин
бүсгүйн хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол “Sweetymotion”
хамтлагийн дуучин Цогтбаярын Сарнай юм. Ингээд олон зүйл нуршилгүй
түүний амьдрал, амжилтыг өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ
боломжийг танд 24tsag.mn facelook танд олгож байна.
“Буржгар үст”: “Хэргийн эзэн” энэ байна. Буржгар үст энэ охин бол Монголын хамгийн алдартай охидын хамтлагийн нэг “Sweetymotion” хамтлагийн дуучин Цогтбаярын Сарнай юм. Цагаан хүүхэлдэйтэй найзалсан энэ бор охиныг ирээдүйд “од” болон гялалзана чинээ хэн санах вэ.
“Хөгжим бүжгийн коллежийн од”: Сарнай долоон настайгаасаа урлагийн гараагаа эхэлсэн. Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын чиглэлээр шамдан суралцаж байсан ба бага наснаасаа сонсож өссөн Америкийн алдартай рок, поп одуудын адил алдартай дуучин болохыг үргэлж мөрөөддөг байлаа. Хичээлийнхээ дараа, мөн амралтын өдрүүдээр найзуудтайгаа цуглан дуулах, орчин үеийн гадаадын хамтлаг дуучдын шинэ дуу, хөгжим, хөгжмийн ертөнц дэх шинэ сонин, мэдээ мэдээллүүдийг сонирхон судлах нь түүний хийх хамгийн дуртай зүйл байв.
“Эмоушн”: Болороо, Сарнай, Сүндэрээ, Солонгоо гэсэн авъяаслаг дөрвөн охин хамтран “Эмоушн” хэмээх хамтлаг байгуулан Монголын рок, попын ертөнцийг өөр нэгэн өнгөөр чимэх болов. Тэдний үерхэл аль багын Хөгжим бүжгийн коллежоос эхлэлтэй бөгөөд мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөсөөр байв.
“Гран При”: Хамтлагийн охид 1997 оны 4 сард Монголын Залуучуудын соёлын төв болон Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулсан “Англи дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнд оролцож тэргүүн шагнал “Гран При” хүртэв. Гэр бүл, анги хамт олон, түүгээр барахгүй тэднийг сонссон олон хүмүүс урамшуулан баяр хүргэж, урам өгч байсан нь охидын од болох, хүсэл мөрөөдлөө биелүүлэх зорилгыг улам бүх бадраасан юм.
“Хатуу багш”: “Sweetymotion”-ыг хамтлагийн продюсер Чинбаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Чинбаа, Сарнай хоёр Монголын урлагийн ертөнцийн хүчирхэн нэгэн хос бөгөөд 10 гаруй жил үерхэж байгаад саяхан анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан юм. Чинбаа “Sweetymotion”-ыхны хөгжилтэй, найрсаг, үнэнч найз, мөн хатуухан багш.
“Шилдэг Сингл”: 2000 онд хамгийн анхны цомог болох “Анхны бороо шөнө ордог” синглээ сонсогчдынхоо гарт хүргэж, тухайн жилдээ “Пентатоник” наадмаас “Шилдэг Сингл”-ийн шагнал хүртжээ. Мөн тэр ондоо “Яагаад?” цомгоо “Why?” нэртэйгээр англи хэл дээр гаргасан нь Монголын рок, попын хөгжмийн түүхэнд хамгийн анхны англи хэл дээрхи цомог болсон юм.
“Sweetymotion АНУ-д”: 2003 онд “Sweetymotion” өөрсдийн мөрөөдөлдөө хөтлөгдөн, олон улсын хөгжмийн тавцанд хүчээ сорихоор АНУ-г зорив. Тэр үеэс эхлэн олон төрлийн тоглолт, арга хэмжээ, бүхий л тавцанд уран бүтээлээ толилуулж, хажуугаар нь эх орныхоо орчин үеийн болон ардын хөгжмийг үргэлж сурталчилж байв. АНУ-ын алдарт хөгжмийн зохиолч, продюсер, “Америкийн шүтээн” шоуны шүүгч Рэнди Жексоны хамт.
“Нөхөрлөл”: “Sweetymotion”-ий охидууд “Бидний хамтдаа туулж өнгөрүүлсэн хугацаанд баяртай гунигтай үеүд ээлжилж байлаа. Тэр үеүдэд бид хамтдаа уйлж, хамтдаа инээж байсан. Хэцүү үед бие биенээ түшиж, тулж, шантарсан үед нэгэндээ итгэл зориг өгч байсан нь биднийг улам ихээр дотносоход нөлөөлсөн. Бидний үерхэл нөхөрлөл байгаа цагт бид хамтдаа юуг ч даван туулна.”
“Number One”: Америкаас ирсэн “Sweetymotion” 2010 оны 11 дүгээр сард удаан хүлээсэн сонсогч, фэнүүддээ зориулан “Number One” тоглолтоо хийсэн. Тэд ирээд “Санахын аялгуу” хэмээх уран бүтээлээ гаргасан нь Монголын хөгжмийн чартыг нэлээд хэд хоног тэргүүлсэн. Сарнай “Number One” тоглолтын үеэр.
“Хөөрхөн”: Сарнай дуучин гэдгээсээ гадна Монголын үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг. Барууны мэт өвөрмөц, үзэсгэлэнтэй төрх, сайхан биетэй түүнд харц унагахгүй залуу ч цөөхөн шүү. Чинбаад атаархдаг залуус ч цөөнгүй биз.
“Чинбаа and “Sweetymotion”: Орчин үеийн хөгжмийн найруулгатай Монгол улсын төрийн дууллыг Чинбаа and “Sweetymotion” эгшиглүүлэв.
“Ц.Сарнай”: “Би шоколад идэх дуртай”
24tsag.mn

Сэтгэгдэл (41)