Улаанбаатар
Өнөөдөр / 2015.04.25
25
Өдөртөө
5
Шөнөдөө

Хотын төвийн “Секс шоп”-т 20 минут саатсан минь

2012 оны 4 сарын 29
     Анх удаа “Секс шоп”-т орлоо. Улаанбаатар хотын төвд хоёр, гурваар зогсохгүй дэлгүүр байдгийн нэг нь бидний нэрлэдэг “Урт цагаан”-ы урд бий. Үнэт эдлэлийн дэлгүүрийн хажуу бөөрөнд залгаатай “Фантаз” хэмээх дэлгүүрийн үйл ажиллагаа хэрхэн явагддагийг үйлчлүүлэгчийн дүрд хувилсан сэтгүүлч миний бие 20 минут ажиглалаа.

Хүнээр тасрахгүй дэлгүүр

      Шууд яваад ортол дэлгүүрт байх ганц урт лангууны наана настайвтар хоёр эмэгтэй зогсоод бараа үзэж байна. Лангууны дунд хэсэгт эрэгтэй хүний бэлгэдлийг хиймлээр хийж хэдэн янзаар нь байршуулсан байв. 50 нас гарчихсан, өвгөнийхөө цайг чанаж өгөөд өөрөө ач гучаараа тэтгүүлж явмаар насны үйлчлүүлэгч эмэгтэйчүүд хуруугаа чичиж, шивнэлдэн ярина. Тор цүнх нэг гартаа тохож, нөгөө гараараа чичлэн заах зүйл нь 45 000 төгрөгний бараан бор өнгийн “эр бэлэг” байсан юм. Намайг орж ирээд таван минут болов уу үгүй юу “Залуу хүү орж ирлээ” гэсэн шиг бушуухан гарч одлоо. Харин энэ үед худалдагч бүсгүй над руу нэг л ёозгүй харсан нь хоёр үйлчлүүлэгчийг нь үргээсэн гэмийг минь илтгэх мэт.

12636810       Түүний суудал дэлгүүрийнхээ хойморт, лангууны дээд буланд байх бөгөөд тэр хавиар нь төрөл бүрийн бэлгэвч дэлгэн тавьжээ. Шууд л “Виагра” асуутал “3000, 5000 гэж хоёр янз байна” гэлээ. Учрыг нь асуутал “Нэг ширхэг нь л тийм үнэтэй. Хоорондоо доозоороо ялгаатай учраас үйлчлэл нь ч өөр байна. Гэхдээ нэг ширхэг виагра 24 цаг үйлчилдэг” гэж тайлбарлалаа. Ахимаг насны эгч нарыг гармагц араас нь дахиад гурван ч эмэгтэй орж ирсэн юм. Шил даран залуухан эрэгтэй, эмэгтэй хөтлөлцөн орж ирэв.

      Гурван эмэгтэй лангууг дээрээс нь доош нухацтай үзэж, нэг л зүйл хайж байлаа. Харин хосууд үүднээс эхлээд л бараатай танилцаж, эрэгтэй нь хуруугаараа зааж инээхэд бүсгүй нь ичиж, гарыг нь цохиж авч байлаа. Үнэндээ тэр лангуунд юу юу байсныг орж үзээгүй, үйлчлүүлж амжаагүй уншигчдадаа танилцуулъя.

Төрөл бүрийн секс хэрэглэлийг төгс бүрдүүлсэн дэлгүүр

      Нийтлэг хэрэглээ болсон бэлгэвч тэнд ёоз ёозоороо бий. Энэ бүгд нь импортолсон улс орноороо, үйлчилгээгээрээ, үнээрээ гээд юм юмаар ялгаатай. Салфетка, тоглоом, хөзөр, түлхүүрийн оосор зэрэг жижиг зүйлс түүний дэргэдэх лангуунд бий. Лангууны гуравдахь тасалгаанаас эмэгтэйчүүд болон эрчүүдэд зориулагдсан жинхэнэ бүтээгдэхүүнүүд угтана. Тухайлбал, секс байрлал заадаг шоо. Хосууд ямар байрлалаар хийхээ мэдэхгүй, эсвэл тохиролцож чадахгүй байгаа бол шоогоо хаяад буусан байрлалаар секс хийх зориулалттай бүтээгдэхүүн аж. Эр хүний бэлгэдлийг илүү том болгох, эсвэл хамгаалах нөгөө талаас эмэгтэй хүнд илүү таашаал өгөх зориулалттай резинэн углааснуудыг өрсөн байлаа. Эмэгтэй нь түүнийг хүсэмжит эрийнхээ эрхтэнд углаад хэрэглэсэн ч болох, дотор нь хуруугаа хийгээд өөртөө хэрэглэсэн ч болох аж.

       Тэнд мэдээж хиймэл эр, эм ичимдэг эрхтнүүд байсан юм. Мөн л хэд хэдэн төрлөөрөө. Хамгийн доод тал нь 25 000 төгрөгөөс эхлээд дээш 60 000 хүртэл үнэтэй. Эдгээрийг тус дэлгүүрийн үйлчлүүлэгчид хамгийн ихээр сонгодог бололтой. Мөн эрэгтэй хүнийхтэй яг адилхан биш боловч хэлбэрээрээ арай л өөр нэг бүтээгдэхүүн байв. Үзүүрийн бөндгөр хэсэг нь жижиг хүзүү шиг зүйлээр их биетэйгээ холбогдоно. Их бие дээр ихэсгэж багасгах товчлуур байх ба бөндгөр толгой нь чичиргээ өгч ажилладаг байна. Хэн, хэрхэн хэрэглэдэг нь ойлгомжтой биз ээ. Түүний үнэ 35 000 төгрөг.

js9768_3834       Мөн эмэгтэйчүүдийн хиймэл хөх эсвэл хөх томруулагч хэрэглэл анхаарал татаж байсан ч түүнээс илүү эр хүний эрхтэн томруулах бүтээгдэхүүн илүү сонирхолтой байсан юм. Түүний үнэ 45 000 төгрөг. Эр хүн өдөр бүр түүнийг 10-аас доошгүй минутаар массажлах маягаар хэрэглэх бөгөөд дор хаяж гурван сар явбал үр дүнд хүрнэ гэсэн танилцуулга байв. Бодибилдингийн анхлан сурагчдад гурван сар явж байж үр дүнд хүрнэ гэдэгтэй ижил санагдлаа.

      Энэ мэтээр төрөл бүрийн барааны дунд үсний охидын үсний боолт шиг жижиг резин өнгө өнгөөр харагдаж байв. Түүнийг эр хүнд хэрэглэх бөгөөд дээрээ жижиг зайгаар ажилладаг чичиргээ өгдөг гэнэ. Жижиг танилцуулгыг уншвал эр хүний эрхтнийг угаар нь боож, удаан дур тавиулах, илүү таашаал өгөх зориулалттай юм байна. Хамгийн хямдхан бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд 3500 төгрөг. Удаан дур тавиулахтай холбоотой өөр гурван ч бүтээгдэхүүн байна. Нэгдүгээрт, бэлгэвч. Дараагийнх нь салфетка. Түүгээр эрэгтэй хүн хөвчирсөн эрхтнээ арчихад л илүү удаан дур тавиулах аж. Харин гуравдахь нь цацдаг шингэн. Жижиг савлагаатай уг шингэнийг “Хэмжээнээсээ хамаарч  хэрэглэнэ. Нэлээд хэд цацах байх шүү” гэж худалдаг бүсгүй танилцууллаа. Түүний хэлсэн “хэмжээнээсээ хамаарч” гэдэг нь эр хүний эрхтний хэмжээг хэлж байгаа хэрэг.

Дүгнэлт: Үйлчлүүлэх сонирхол нэмэгдсээр

       Нэгэн танил маань энэ дэлгүүрийг бас судалж байсан юм. Түүний хэлснээр 40-50 насны эрэгтэйчүүд уг дэлгүүрт их tumblr_lfjm4d7iVT1qa42jro1_500айлчилдаг аж. Харин өнгөрсөн Баасан гаригийн үд дундын 20-хон минутад энэ дэлгүүрээр 10 орчим нас тогтсон эмэгтэй орж ирлээ. Гэхдээ залуу бүсгүй ч орж ирсэн юм. Барааг сонжин зогсож байх зуурт ягаан цувтай, залуухан бүсгүй орж ирэв. Түүнийг гаднаас нь харвал япон болов уу гэмээр санагдсан ч худалдагчийг дуудахад нь монгол хүн гэдгийг нь мэдлээ. Тэрбээр өнөөх үзүүрт нь чичиргээтэй электрон төхөөрөмжийг сонирхож байна. Худалдагчтай ярилцаж дуусаад утсаараа ярилаа. “Байна уу, хайр аа. Би нөгөө дэлгүүртээ ороод ирчихсэн байна аа. Хоёулангийнх нь үзсэн газар байна аа. Тэнд байснаас арай өөр нь байна яах уу?” хэмээн тэр утсаар ярисан юм. Эндээс үзвэл олон жилийн өмнө монголчууд “Халуун хөнжил” сонин руу хошуурч байсан шиг өнөөдөр “секс шоп”-оор үйлчлүүлэх байдал дэлгэрч байгаа бололтой. Хэрэв энэ дэлгүүрт байрласан энэ үнэтэй бүтээгдэхүүнүүд борлогддоггүй байсан бол өнөөдрийг хүртэл оршин тогтнохгүй үүдээ хаах байсан биз. Бидний сонгосон “Фантаз” дэлгүүр сүлжээ байдлаар хотын хэд хэдэн газарт байрласан байдаг бол сүүлийн үед “Инфинит” хэмээх бас нэг “секс шоп” нээгджээ. Энд хүрээд “секс шоп”-т өнгөрсөн амьдралын 20 минут дууслаа. Хаалгаар гарч ирвэл тэнд суусан залуус, бүсгүйчүүд, өнгөрч явсан настайчууд намайг их л гайхаж харж байгаа мэт санагдаж байв. Над руу нэг хараад, дэлгүүрийн хаяг руу бас нэг харна...

www.24tsag.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан