Өнөөдөр 14 цагаас МАХН-ын төв байр цагаан ордонд МАХН-ын бага чуулган
эхэллээ. Хуралдаанд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, НБД
Л.Цог тэргүүтэй 21 аймаг, есөн дүүргээс уригдан ирсэн 150 гаруй гишүүд
оролцож байна.
Бага чуулганаар МАХН 2012 оны сонгуульд ямар бодлогоор, ямар стратеги
төлөвлөгөөтэйгөөр оролцох талаараа хэлэлцэнэ. Түүнчлэн ирэх сонгуульд
оролцох мөрийн хөтөлбөрөө танилцуулан хэлэлцүүлж, ирэх сонгуульд аль аль
нам хүчнүүдтэй эвсэн оролцох талаараа хэлэлцэж байна.
Өнөөдөр 14 цагаас МАХН-ын төв байр цагаан ордонд МАХН-ын бага чуулган эхэллээ. Хуралдаанд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, НБД Л.Цог тэргүүтэй 21 аймаг, есөн дүүргээс уригдан ирсэн 150 гаруй гишүүд оролцож байна.
Бага чуулганаар МАХН 2012 оны сонгуульд ямар бодлогоор, ямар стратеги төлөвлөгөөтэйгөөр оролцох талаараа хэлэлцэнэ. Түүнчлэн ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө танилцуулан хэлэлцүүлж, ирэх сонгуульд аль аль нам хүчнүүдтэй эвсэн оролцох талаараа хэлэлцэж байна.
Хурлыг нээж МАХН-ын дарга Н.Удвал: “Энэ жилийн сонгууль их будлиан магадлалтай. Иргэний шинэчилсэн бүртгэл дээр суурилсан ухаалаг үнэмлэхээр сонгуулийг явуулах байсан ч энэ нь худлаа болсон. Санал тоолдог машин нь АНУ-д анх ашиглагдахдаа буруу тоолдог гэдэг нь тогтоогдоод актлагдсан машин байгаа.
Эрх баригчид СЕХ-ны бүх ажилтнуудыг өнгөрсөн оноос эхлэн гадаад дотоодод шат дараалуулан аялуулж, мөнгөн аяганаас эхлээд олон арван бэлэг сэлт тэдэнд тарааж өөрийн болгосон байгаа нь бидэнд айдас төрүүлж байна. Гэвч ирэх сонгууль шударга ёсны төлөө нэгдсэн МАХН, Монголын ард түмэн ялна гэдэгт би итгэдэг. "МАНАН" хэмээх нам дажсан олгиурхиудыг энэ удаагийн сонгуулиар бид үдэн хөөх болно” хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл (1)