ОУВС-гийн мэдээлснээр Мексик, ОХУ болон Туркийн төв банк өмнөх сард алтны нөөцөө 44.8 тонноор нэмэгдүүлсэн байна. Казахстан, Украин, Тажикстан болон Беларусийн алтны нөөц өсчээ. Санхүүгийн зах зээлийг ажиглагч Bloomberg-ийн 14 шинжээчид энэ долоо хоногт алтны үнэ өснө гэдгийг урьдчилан таамаглажээ.
Лондонд төвтэй Дэлхийн алтны консулын мэдэгдсэнээр Төв банкууд өмнөх оныхоос дутахааргүй хэмжээгээр алт худалдан авах төлөвтэй байна.
Өнгөрсөн онд төв банкууд 439.7 тонн шар металлыг худалдан авснаар сүүлийн 50 гаруй жилийн дээд амжилтыг тогтоосон юм. Goldman Sachs-ийн зүгээс ойрын саруудад унци алт 1940 ам.долларт хүрнэ гэсэн таамагтай байна. Өнгөрсөн баасан гарагт унци алт 1663 ам.долларын ханштай байсан нь өмнөх өдрөөсөө хоёр хувиар дээшилсэн үзүүлэлт юм.