“Мөсөн хүн” гэж нэрлэгдсэн 5300 жилийн өмнө амьдарч байсан хүний хөлдөж, занданшуулсан цогцсоос эрдэмтэд цусны дээж олж авсан тухайгаа мэдээллээ. 1991 онд мөсөн доороос олдсон, 5000 гаруй жилийн өмнө амьдарч байсан хүнд эрдэмтэд Мөсний хүн, Ози гэдэг нэр өгсөн. Түүний -6 хэмд хадгалагдаж байсан цогцсыг нано технологи ашиглан ДНК болон бусад судалгаанд ашиглаж байсан юм. Харин өнгөрсөн лхагва гарагт Озигийн занданшсан цогцосноос цусны дээж гаргаж авч чадсан тухайгаа Итали, Германы эрдэмтийн хамтарсан баг зарлалаа.
Ози гэх энэ эрт галавын хүний нуруунд нь нум сумаар харвасан байжээ. Харин тэр сумны хэсгээс эртний хүний цусны дээж олсон байна. Энэ дээжээс эртний хүмүүсийн бие, физилиогийн талаар илүү мэдээлэл авах боломжтой болжээ.

24tsag.mn