"Дайны эрсдэлийн сан” нэрээр зорчигчдын тийз бүрт таван ам.доллар нэмж авах замаар их хэмжээний мөнгө цуглуулж, түүнийгээ гадаадын банкинд нээсэн дансандаа цуглуулж хувьдаа завшсан хэрэгт МИАТ-ийн экс удирдлагуудыг буруутган 7-11 жилийн ялаар ялласан билээ.
Тэгвэл тэднийг ялаас нь чөлөөлсөн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тодруулбал, МИАТ компанийн дэд захирал асан Ч.Хоролсүрэн болон Б.Эрдэнэбилэг нар эрүүл мэндийн шалтгаанаар саяхан ялаас чөлөөлөгджээ. Шүүхээс Ч.Хоролсүрэнд 8 Б.Эрдэнэбилэгт 7 жилийн ял өгсөн билээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)