Б.Билгүүндарь хэмээх охин Баянхонгор аймгийн 4 удаагийн даамын аварга, Улсын аварга, Азийн аваргын хүрэл медаль, спортын I зэрэг, Баянхонгор аймгийн Шатрын 4 удаагийн мөнгөн медаль, спортын III зэрэгтэй.
Тэрбээр өнгөрсөн 2013 онд мөн Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрх авч байсан ч санхүүгийн боломжгүйгээс явж чадаагүй аж.
Харин ирэх дөрөвдүгээр сарын 20-нд Узбекистан улсад болох "Ази тивийн даамын аварга"-ын тэмцээнд оролцох боломж дахин гарч иржээ. Гэвч санхүүгийн асуудал дахин тулгараад байгаа бөгөөд сайхан сэтгэлт хүмүүс энэ талаарх мэдээллийг олон нийтэд түгээж байна.
Сэтгэгдэл (3)