ИЗИС-ийн оюутнууд амиа хорлосон ноцтой хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас хэргийн газраас эд мөрийн баримтаар “I phone 6”, “Nokia”гар утас байсныг нь хурааж, талийгаачдын цогцосыг шүүх шинжилгээнд оруулахаар шилжүүлсэн.
Албан бус эх сурвалжийн авсан мэдээллээр, оюутнууд гэмт хэрэгт холбогдсон учраас ийнхүү амиа хорлосон байж болзошгүй аж.
Харин ар гэрийнхэн нь тэднийг амиа хорлосон гэдэгт итгэхгүй цагдаагийн байгууллагад гомдолтой байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/