Сонсголын бэрхшээлтэй иргэд оролцдог өвлийн дифлимп нөгөөдөр ОХУ-ын Ханти-Мансийк хотод хөшгөө нээх гэж байна. 18 дахь удаагийн наадам долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ удаад 27 орны 450 гаруй тамирчин спортын таван төрөлд өрсөлдөх аж. Манай улсын хувьд дифлимпэд анх удаа тамирчнаа илгээхээр болсон юм.