"Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж ял сонссон “МИАТ” компанийн захирал асан Б.Эрдэнэбилэг, дэд захирал асан Ч.Хоролсүрэн нарыг ялаас чөлөөлжээ.
Тодруулбал, тэд биеийн байдал муу хэмээн шүүхэд хүсэлт гаргаснаар шүүгчийн захирамжаар эрүүл мэндийн шалтгаанаар ийнхүү ялаас нь бүрэн чөлөөлсөн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон байдаг.
Харин Улсын дээд шүүхээс тэдний ялыг 7-8 жил болгон бууруулсан ч Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нар 2 жил ял эдлээд эрүүл мэндийн шалтгаанаар суллагдлаа.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (11)