Дэлхийн хамгийн хуурай цөлийн бүсүүдийн нэг болох Чилийн Атакама цөлийн бүс гэнэтийн үерт автжээ. Мягмар гарагт Андын нуруугаар орсон их хэмжээний аадар бороо нь доод түвшинд орших хот, тосгодод үеэр болон буусан байна.
Үүний улмаас Чилийн цөлийн бүсэд оршдог Копиапо хотын гол хөвөөнөөсөө хальж хотыг усанд автахад хүргэсэн байна. Ингэснээр олон мянган иргэд тог, ундны усгүй болжээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр 38 мянган хүн тоггүй, 45 мянган хүн уух усгүй болжээ.
Эрх баригчид хөрсний нурангиас сэргийлж эрсдэлд байгаа оршин суугдчыг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлж байгаа аж. Учир нь ирэх өдрүүдэд дахин бороо орох тухай цаг уурчид анхааруулсан байна.
Копиапогаас гадна цөлийн тосгон Чанаралд нөхцөл байдал ихээхэн хүндэрсэн байна. Аадар бороо Копиапо, Антофагаста, Кокуймбо бүс нутгуудыг хамарсан бөгөөд эдгээр хотуудын оршин суугчдад эрүүл мэндийн онц байдал зарлаад байгаа юм.
Д.Идэр