Саудын Араб улс Йеменд өмнөд хэсгийг эзлэхээр заналхийлж буй Хоуди Шиа босогчдын эсрэг цэргийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Уг үйл ажиллагаанд агаарын дайралтууд багтсан хэмээн АНУ дахь Саудын элчин сайд мэдээлжээ.
Элчин сайд Адел ал-Жубэир мэдээлэхдээ “Саудын араб Йемений ерөнхийлөгч Абдраббух Мансур Хадигийн хууль ёсны засгийн газрыг хамгаалахаар шийдсэн” гэжээ. Агаарын дайралтуудаар эхлүүлсэн цэргийн ажиллагааг өнгөрсөн шөнө 23 цагт эхлүүлсэн байна.
Босогчидтой тэмцэж буй Саудын Арабын цэргүүдийн довтолгоо нийслэл Санаа хотод хүртэл сонсогдож байсан гэлээ.
Харин ажиллагаа эхлэсний дараа босогчдын тэргүүн Мохаммед ал-Бухайти Саудын Арабыг Йемений түрэмгийллийн эсрэг ажиллагаанд саад учруулж байгаа тул бүсийн дайн өргөн хүрээг хамарч болох юм хэмээн анхааруулжээ.
Ираны дэмжлэгтэй Шиа Хоуди босогчид сүүлийн саруудад Йемений нэлээд их газар нутгийг эзлээд байгаа юм. Тэд ерөнхийлөгч Хадиг суудлаасаа буухыг шаардаж нийслэл Санаа хотод дүрвэхэд хүргэсэн бөгөөд түүнийг огцруулсан хэмээн зарлаж байгаа юм. Гэвч засгийн газрынхан ерөнхийлөгчийн хууль ёсны эрх хэвээрээ байгаа хэмээн мэдээлж байгаа.
Энэ даваа гарагт НҮБ-ын Йемен дэх төлөөлөгч тус улсыг иргэний дайны ирмэгт ирснийг сануулсан билээ. Харин мягмар гарагт шахаанд орсон ерөнхийлөгч Хади НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд гомдол гаргаж, Хоуди босогчдын эсрэг цэргийн интервэнц хийхийг хүссэн юм.
Д.Идэр