1. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын дэс түшмэлийн сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг Нийслэлийн нутгийн захиргааны 3 дугаар байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-ийн байранд /Зоос гоёлын үйлдвэрийн замын урд талд/ 2 дугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянга/ төгрөг байна.
2. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ
Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
Ажил байдлын тодорхойлолт;
Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
“3 х 4”-гийн хэмжээний цээж зураг 4 хувь;
Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь;
Шалгалтын үйлчилгээний төлбөр
3. Шалгалтын хуваарь
Шалгалт Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хойно байрлах “Гэгээрэл хөгжил төв”-ийн байранд 08.00 цагаас эхэлнэ.
Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан, 04 дүгээр сарын 29-ний өдрийн 14.00 цагаас өмнө Төрийн албаны зөвлөлийн www. csc.gov.mn гэсэн цахим хуудсаар шалгалт өгөх иргэдийн нэр, цагийн хуваарийг мэдээлэх болно.
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
4. Мэдээлэл лавлагаа
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд мэргэшлийн шалгалт өгөх хүсэлтэй иргэд дараах утсаар холбогдож лавлагаа авч болно.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба: 315348
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба: 267061;
Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба: 70233348; 91031020;
Нийслэлийн Автозамын газар: 325385;
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 320461;
Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар 70212206; 99022576
Англи хэлний түвшингийн үнэлгээ тогтоолгохтой холбогдсон бусад мэдээлэл, лавлагаа
Англи хэл дээр сургалт нь явагддаг гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба мөн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт /TOEFL, TOEIC, IELTS/ өгсөн иргэний гэрчилгээнд бичигдсэн оноо доорхи хүснэгтэд заасан жишгийг хангаж байгаа тохиолдолд англи хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэнд тооцож, шалгалтанд оруулна.
Заавал TOEIC шалгалтын үнэлгээ, шалгалт гэхгүйгээр TOEFL, IELTS-ийн шалгалтыг зохих стандартын дагуу өгсөн үнэлгээний хуудастай байж болно.
“TOEIC” Шалгалт, Мэдээллийн Үндэсний төв нь: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж-16 (Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн баруун талд буюу Спортын төв ордны зүүн талд)