ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан өчигдөр мэдээлэл хийж нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын тэргүүлэгчдийг хууль, дүрэм зөрчиж хууль бус шийдвэр гаргасан гэсэн.
Тодруулбал, тэрбээр Нийслэлийн удирдлагуудын 70-80 мянган төгрөгөөр машин ачих шийдвэрийг гаргасан нь буруу гэж үзсэн юм. Мөн автомашинаа 70-80 мянган төгрөгөөр ачуулсан хүмүүс зөрүү мөнгөө шүүхэд хандан олж авах боломжтой гэж хэлсэн. Учир нь одоо 55000 төгрөгөөр машин ачиж байгаа юм.
Тэгвэл түүний хийсэн мэдээлэлтэй холбогдуулан НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ талаар “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, төлбөр хураамж авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг даалгасан Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” НИТХ-ын тогтоол нь хууль, дүрэм зөрчөөгүй, хуулийн дагуу бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн. Мөн аливаа аж ахуй нэгж байгууллагыг ялгасан, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн юм байхгүй” гэв.
Уг асуудлаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа хууль зөрчсөн эсэх нь тодорхой болно гэв.
Т.Сар
Сэтгэгдэл (2)