Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнөөдөр 16.00 цагт нийслэлд гамшгаас сэргийлэх дуут дохиог дуугаргалаа. Дуут дохионы дагуу иргэд гамшгаас хамгаалах дадлага сургуулилт хийдэг уламжлалтай. Нийслэлийн онцгой байдлын газраас дуут дохио дугармагц иргэдийг байгаа газрынхаа аюулгүй гэх газар, буланд бүгэхийг зөвлөдөг. Тухайлбал, ширээн доогуур орох, гарч гүйхгүй байх гэх мэт. Энэ зөвлөгөөг яам, төрийн байгууллагуудын ажилтнууд болон сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд сайтар дагаж, гамшгийн үеийн сургуулилт хийхийг Онцгой байдлын газраас мэдэгдэж байна.
Т.Энхэлээ