Засгийн газраас зохион байгуулдаг “Сайдын цаг” нээлттэй уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцлоо. Энэ үеэр түүнтэй зарим асуудлаар ярилцлаа.
- Нефтийн үйлдвэр барих асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
- Нефтийн үйлдвэрийн талаар бид олон жил ярьсан. 15 үйлдвэрийн төсөл явдаг хэрнээ нэг нь ч өнөөдөр бодит ажил болж хэрэгжээгүй. Төрийн нэгдсэн бодлого байгаагүйтэй холбоотой. Өөрөө нефтьтэй хэрнээ нефть үйлдвэрлэдггүй орон дэлхийд цор ганц Монгол Улс. Дотоодынхоо түүхий эдэд тулгуурласан нефьт боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар батласан. Засгийн газрын тогтоолд хаана үйлдвэр барих, хэдэн үйлдвэр дээр урдчилсан ТЭЗ-ын үзүүлт хийх вэ гэдийг тогтоосон. Хамгийн түрүүнд говийн бүст хоёр тонн сая хүртлэх нефть үйлдвэрлэх хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэрээ барина. Мөн зүүн бүст буюу өнөөдөр газрын тос гаргаж байгаа газраа сонгосох нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Бид ядаж гаднаас импортлодог шатхууныхаа асуудлыг шийдэж чадахгүй бол валютын тогтвортой байдлаа шийдэж чадахгүй. Намар гэхэд нефтийн үйлдвэр байгуулах сонирхолтой сонирхогч талуудад саналтаа тавина. Дэлхийн жишигт нефтийн үйлдвэрийг далайн эрэг орчимд, нэг бол хоолойгоор дамжуулан авах боломжтой газар байгуулдаг. Үүнийг бид баримтлана.Нефтийн үйлдвэрээ барьчихвал 2000 хүрсэн доллар 1000-аас доошоо бууна. Тиймээс энэ үйлдвэрийг эхлүүлэх шийдвэр гаргасан. Одоо бид бүгдийг үйлдвэржилт эдийн засгийн хэлээр ярина. Өөр арга бидэнд байхгүй.
- Импортын татварт ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?
-Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэгдэж байна. Тус хуулийн дагалдаж Импортын гаалийн татварын тухай хуулийн төсөл орно. Үүнд дотооддоо үйлдвэрлэж чаддаг бараа бүтээгдэхүүний импортын татварт өөрчлөлт оруулах тухай санал орж байгаа. Тодруулбал, найман төрлийн 300 гаруй нэр төрлийн барааны импортын татварт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа. энэ импортын татвар худалдаанд сөрөг нөлөөтэй гэх боловч үнэндээ үйлдвэрлэгчид болон хэрэглэгчидэд ашигтай, үр дүнтэй дусах юм.
-888 төсөл цаашид үргэлжилэх үү?
-888 төсөл гэж нэр өгөхөө больё. Энэ өдрөөс эхлэн монгол Улсын үйлдвэрийн бодлогод нийцсэн төслүүдийн тухай гэж нэрлэе. Энэ төслийг дэмжихэд манай яам бэлэн байна. Өмнө нь ирсэн 3000 гаруй төсөл байна. Эдгээр төсөлд шалгуур үзүүлэлт гаргаад шүүх ажлыг явуулж байна. Үүний хажуугаар сонгон шалгаруулалт зайлшгүй шаардлагатай салбарууддаа сонгон шалгаруулалт явуулна.
- Нефтийн үйлдвэр барих ажил яг хэдийд дуусах вэ?
-Нефтийн үйлдвэрлэл байгуулах чиглэлд төрийн бодлого чиглэгдэх цаг нь болсон. Олон жил бид эргэлзлээ шүү дээ. Тиймээс бид 2020 он гэхэд нефтийн үйлдвэр барьж дуусгах зорилтыг тавьж байгаа. Хамгийн гол нь 2020 онд монгол Улс өөрийн шатахуунтай байх. Тиймдээ ч аж үйлдвэрийн яам энэ чиглэлийн бодлогын суурийг тавих ёстой. Манай улсад түүхий нефть хангалттай байгаа. өнөөдөр 600 мянган тонныг гаргаж байна. Цаашдаа нэг сая болно. Харин үйлдвэр баригдаж дуусахад сая түүхий нефть гаргах боломж үүсэх учраас түүхий эдийн дутагдалд орох асуудал байхгүй.
-Долларын ханш өндөр, эдийн засгийн хүндрэлийн үед үйлдвэрүүдээ барих нь зөв үү?
-Үйлдвэрүүдээ барих нь зөв. Ялангуяа импортоос хараат байгаа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Эрчим хүчний дутагдалтай, гаднаас хараат байгаа улс орон бид. Тэгэхээр цахилгаан станц бариад эрчим хүч илүүднэ гэсэн ойлгот ойрын гурван жилдээ манай уласад гарахгүй. Тиймээс маш олон станц барихаар төлөвлөсөн боловч хараматсалтай нь хэрэгжих төсөл тун ховор байна. Одоогоор ТЭЦ-5, Багануурын ТЭЦ баригдах ажил бодитой яригдаж байна. Тэгэхээр экспортын тухай яриа бол одоогоор байхгүй. Мэдээж эрчим хүч экспортлох тухай яриа эхлэх юм бол бид цэсийн үйдвэрийн бүтээгдэхүүнээ экспортлох тухай яриа бас үүснэ. Энэ бол БНХАУ-тай нэгдсэн экспортын хэлэлцээрт орох тухай асуудалд байгаа.
- Чөлөөт худалдааны гэрээ байгуулах тухай асуудлыг судалж үзсэн үү?
-Чөлөөт худалдааны гэрээ байгуулах тухай асуудал тавигддаг. Гэхдээ БНХАУ-ын тавьж буй импортын татвар өндөр. Тиймээс энэ асуудлыг тухайн цаг үед нь шийдээд явна.
-УИХ-ын дарга Япон, Герман, Польш улсад ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр ажил үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай сониролтой гэдгээ илэрхийлж байсан. Энэ үед аж үйлдвэрийн салбарт аль чиглэлд хөрөнгө оруулагчид хамтрах санал тавигдаж байна вэ?
-Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг уналт хөрөнгө оруулалтыг багасгасантай санал нийлж байна. Үүний эсрэг нь бид аж үйлдвэрийн салбарт хамтарсан хөрөнгө оруулалт хий сонирхол өндөр болж байна. харин бид дөнгөж эхэлж байгаа учир цэгцтэй бодлого байхгүй байгаагаас хүндрэл үүсч байна. Харин бид хөрөнгө оруулагчидтайгаа ямар харилцаа тогтоох чиглэл рүү анхаарч байгаа. Бид эхлээд Япон улсын хөрөнгө оруулалт сонирож буй компаниудтай тулж ажиллаж байгаа. Энэ компаниудынхаа багцыг аваад манай яамны төрийн нарийн бичгийн дарга Япон улсад айлчлал хийнэ. Ингээд Японд монгол компанид хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй компаниудтай харилцаа үүсгэх юм. Ингэж чадвал Монгол Улс Япон улстай маш том хамтын ажиллагааны бизнесийн форум зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Форумын үр дүнд компаниуд маань шууд бараа бүтээгдэхүүн, техник технологи, үйлдвэрүүд дээрээ хамтран ажиллах гэрээгээ хийх нөхцлийг бүрдүүлж байна. Харин Европууд манай арьс ширний салбарт хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Арьс ширний боловсруулалт, түүгээр хийсэн бараа бүтээгдэхүүн, ноос ноолуураар хийсэн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэнд дээрх системээр ажиллахаар төлөвлөж байгаа. Чөлөөт бүсийн хууль нь харьцангуй либараль, хөрөнгө оруулагчдийн сонирхолыг татсан хууль болсон. Ажил эхэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн чөлөөт бүсийн захирагчдыг сольсон. Одоо шинэ бүтцээр чөлөөт бүс ажиллана. Ингээд хөрөнгө оруулагчдын форумыг ирэх зургадугаар сард хийхээр төлөвлөж байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (4)