Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодоон болоод байна гэх дуудлага шөнийн 04.00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиход СХД-ийн долдугаар хороонд оршин суугч, 28 настай У гэгч нь цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь мэс хүргэж хүнд гэмтэл учруулсан байна. Цагдаагийн алба хаагч цус их алдсан учраас яаралтай түргэн тусламж 103 дуудаж, эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор цагдаагийн алба хаагчийн биеийн байдал тааруу эмнэлэгт эмчлүүлж байна. Харин хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)