“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, цагдаагийн алба хаагчаас гаргаж буй нийтлэг алдаа дутагдал анхаарах асуудал” сэдвээр 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Авто эргүүлийн цагдаа-жолооч нарт сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар ЦЕГ-н авто баазын хэсгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Л.Содхүү цагдаа-жолооч нарт авто эргүүлийн автомашин зам тээврийн осол зөрчилд холбогдох болон түүнээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрэм журмыг чанд баримталж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг алба хаагчдад сануулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээр тестээр шалгалт авлаа.