Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 113-р сургуулийн нийт 7-9 дүгээр ангийн 200 сурагчдад “Хүүхдээ сонсоё зангиагүй ярилцлага“ арга хэмжээ явууллаа. Эн хүрээнд насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж “Хүүхдийн хүмүүжил, анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа.