150 хүний аминд хүрсэн Германы онгоцыг санаатайгаар осолдуулсан тухай албаны мэдээлэхдээ энэ хэрэгт туслах нисэгч Андриас Лубитзийг буруутгаж байна. Компанийн мэдээлснээр туслах нисэгч нь 27 настай герман үндэстэн Андриас Лубитз гэх залуу аж.
Энэхүү мэдээллийн дараа Германы хүчнийхэн онгоцтой хамт осолдсон Андриас Лубитзийн Дьюсселдорф хот дахь гэрт нэгжлэг хийжээ. Гэвч одоо хүртэл яагаад гэсэн хариултын сэжүүр олдохгүй байгаа аж. Тиймээс Францын засгийн газар Холбооны мөрдөх товчоог уг хэргийг шалгахыг даалгасан байна.
Ажилтнаа яагаад ийм зүйл хийх болсныг “Lufthansa” компани ч тайлбарлаж чадахгүй байгаа юм. Тэрээр аль нэг шашны байгууллага болон террорист бүлэглэлд хамааралгүй хүн аж.
Хар хайрцагны мэдээлэлд бүхээг дотор хэн нэгэн нь сонин авиа гаргаж байсныг магадгүй бүхээгт түгжигдсэн ахмад гарахыг оролдсон байх хэмээн таамаглаж байна. Туслах нисэгчийг хэргийн хэрэгтнээр сэжиглэж буй хамгийн гол шалтгаан нь тэрээр нисэгчдийн бүхээгний хаалгыг ахмадад нээж өгөхөөс татгалзсан нь хар хайрцагт бичигджээ.
Андриас Лубитз 2013 оны есдүгээр сард тус компанид ажилд орсон байна. Тэрээр нийт 630 цагийн нислэг үйлдсэн бөгөөд Бремен хот дахь Андриас Лубитз “Lufthansa”-гийн нислэгийн төвд сургуулилт хийдэг байжээ. Ажлын хамт олон нь түүний ийм зүйл хийхээргүй хүн хэмээн тодорхойлж байгаа юм.
Тэрээр биеийн эрүүл мэндийн ямар ч асуудалгүй нь ажилд орох болон нислэгийн өмнө авсан шижилгээнүүдээр тогтоогдож байгаа юм. Гэвч компани түүнээс сэтгэцийн шинжилгээ авч байгаагүй аж.
Нислэг үйлдсэн “Germanwings” компанийг бүрэн эзэмшдэг “Lufthansa”-ийн гүйцэтгэх захирал Карстен Спохр энэ тухай мэдэгдэхдээ “Бид онгоцыг туслах нисэгч санаатайгаар сөнөөснийг мэдээд хэлэх үггүй болсон” хэмээн ярьсан байна.
Нислэгийн багийн зургаан гишүүнээс гадна 144 зорчигч явсан бөгөөд тэдний 72 нь Германы, 51 нь Испанийн иргэд байсныг оролцуулахад нийт 18 орны иргэд осолдсон юм. Хэрэглэгчдэд илүү хямд үнээр үйлчилдэг “Germanwings” компанийг аюулгүй байдлаараа тэргүүлдэг Германы томоохон авиа компани “Lufthansa” эзэмшдэг юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (6)