"Ирээдvйг цогцлоох эмэгтэйчvvдийн зөн" сэдэвт Олон Улсын Эмэгтэйчvvдийн хурал энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдав. Уг хурлаар УИХ-ын гишvvн, УИХ дахь эмэгтэйчvvдийн бvлгийн дарга Л.Эрдэнэчимэг илтгэл тавьж, Бvгд Найрамдах Индонез Улсын Ардын Төлөөлөгчдийн танхимын гишvvн, Парламент хоорондын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Хорооны Дарга хатагтай Нурхаяти Али Ассагафтай Ардын Төлөөлөгчдийн ордонд уулзлаа.
Тэрээр илтгэлдээ “Манай хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоод 59 жил болж байна, урт хугацааны найрсаг харилцаатай улсын хувьд бидэнд хийх ажлууд багагvй байгаа. Ялангуяа хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхижvvлэх, харилцан туршлагаа солилцох, хоер талын айлчлалуудыг зохион байгуулах ажлыг дэмжин ажиллах болно” гэлээ. Мөн Эмэгтэй улс терчид шийдвэр гаргах төвшинд 40% хvртэл өсгөх шаардлагатай байгааг онцлоод хэдийгээр эмэгтэйчvvдийн тvгээмэл эрхийг хамгаалсан багагvй хууль дvрэм улс орнуудад vйлчилж байгаа ч хууль тогтоох тvвшний эмэгтэйчvvдийн хувь хангалтгvйгээс бидэнд шийдvvлэх естой асуудлаа шийдvvлж чадахгvй хvч дутах, улс төрд бэлтгэгдсэн эмэгтэйчvvдээ сонгуулийн санхvvгийн дарамт, босго өндөрөөс нэр дэвшvvлж чадахгvй байгаа зэрэг асуудлууд нийтлэг тулгарч байгааг хэллээ. Цаашид энэ чиглэлээр Индонезийн парламентч эмэгтэйчvvдтэй нягт хамтран ажиллаж хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдvvлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаад баяртай байгаагаа мэдэгдлээ.
Бvгд Найрамдах Индонез Улсын Ардын Телеелегчдийн танхимын гишvvн, Парламент хоорондын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Хорооны Дарга хатагтай Нурхаяти Али Ассагаф цаашид хоер орны парламент хооронд хамтын ажиллагааны санаж бичгийн теслийг ажил хэрэг болгохоо илэрхийлэв.
Сэтгэгдэл (1)