АНУ-ын Хууль зүйн департмент террорист бүлэглэл “Исламын улс”-д туслах гэж хуйвалдаан зохиосон америк цэргийг үеэлийнх нь хамт баривчилсан тухай мэдээллээ.
Үндэсний харуулын албан хаагч, 22 настай цэрэг Хасан Эдмондс нь Иллиноис муж улсын цэргийн зэвсгийн үйлдвэрлэлд нэвтрэхийн тулд санаатайгаар цэргийн дүрэмт хувцсаа өмссөн байна. Түүнийг мөн Ойрхи Дорнодод зорчиж “Исламын улс”-д нэгдэхээр төлөвлөж байсан гэлээ.
Баривчлагдсан хоёр эрэгтэйг хоёуланг нь террорист бүлэглэлийг дэмжихийг оролдсон хэмээх үндэслэлээр буруутгажээ. Хэрвээ тэд буруутай хэмээн нотлогдвол 15 хүртэлж жил шоронд сууха болон 250 мянган ам.доллар хүртэлх торгууль годуулах ял авах юм.
Холбооны мөрдөх товчоо Хасан Эдмондсийг анх 2014 онд террорист бүлэглэлтэй холбогдсон байж магадгүй хэмээн ажиглаж, хараандаа авсан байжээ. Тиймээс үйлдэл дээр нь буюу Чикаго хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр Каир луу нисэх гэж байхад нь баривчилжээ. Харин 29 настай үеэл Жонас Эдмондсийг нь харьяа дүүргийн гэрээс нь баривчилсан байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)