Баянзүрх дүүрэг дэхь "Цоглог жаалууд цэцэрлэг" нь нэмэлт элсэлтээ авч эхэллээ. Тус цэцэрлэг нь хүүхдийн сурч боловсрох орчныг стандартын шаардлагад нийцүүлэн тохижуулсан бөгөөд дэргэдээ төгөлдөр хуурын сургууль, Орос хэлний өдөр өнжүүлэх ангитай юм. Тиймээс 4 дээш насны хүүхэдтэй эцэг, эхчүүд цэцэрлэгээс гадна төгөлдөр хуур, Орос хэлний сургалтад хүүхдээ сургах боломжтой.
Таны хүүхдийг мэргэжлийн өндөр боловсролтой, туршлагатай багш нар хүлээж байна.
Бид цэцэрлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг захирал н.Нямхүүгээс асууж тодрууллаа.
- Танай цэцэрлэгийн давуу тал юу вэ?
- Нэгдүгээрт, манай цэцэрлэг нь хотын төвдөө ойрхон байдаг. Мөн орчин сайтай. Жишээлбэл, гэр хорооллын цэцэрлэгүүдэд хүүхдийг нарлуулж, салхилуулахад төвөгтэй санагддаг. Шороо их босдог гэх мэт бэрхшээл ихтэй. Энд бол тийм биш. Хотын төв болон автобусны буудалдаа ойр байх нь эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгч, авч байхад төвөггүй гэсэн үг юм.
Хоёрдугаарт, манай цэцэрлэгийн багш улсад 20 гаруй жил ажилласан ахлах зэрэгтэй, туршлагатай маш сайн хүн. Тэгэхээр хүүхдийнхээ аюулгүй болоод амгалан тайван байдалд бүрэн итгэж болно гэсэн үг.
- Орчноос гадна сургалтын чанарт эцэг, эхчүүд анхаарлаа их хандуулдаг шүү дээ. Энэ тал дээр танай цэцэрлэг яаж ажиллах вэ?
- Мэдээж сургалтын чанар чухал. Би дээр хэлсэн шүү дээ. Манай багш маш туршлагатай сайн багш байгаа. Бид цэцэрлэгийн хүүхдүүдийн насны онцлогт тааруулсан сургалтын арга барилыг боловсруулан хичээлээ заана. Цэцэрлэгийн хүүхдүүд айхтар математикийн томъёо цээжлээд зохион бичлэг бичнэ гэж юу байхав. Мэдээж дуу дуулж, шүлэг унших, хувцсаа эмхлэх, гараа угааж сурахаас эхлээд ахуйн дадалд суралцана шүү дээ. Бид бусад цэцэрлэгийн адил л сургалттай.
- Төгөлдөр хуурын сургалттай гэлээ? "Цоглог жаалууд" цэцэрлэгт явж буй хүүхдүүд энд суралцах боломжтой юу?
- 4 дээш насны хүүхдүүд суралцах боломжтой. Дөрвөн нас гэж хэлж буйн учир төгөлдөр хуурын сургалтыг энэ наснаас эхлэн заахад илүү тохиромжтой байдаг юм. Төгөлдөр хуурын сургалт нь одоохондоо өглөөний цагаар хичээллэж байна. Гэхдээ тусдаа төлбөртэй байгаа. Аль алинд явуулах хүсэлтэй эцэг, эхчүүд бидэнтэй ярьж тохироход асуудал байхгүй.
- Цэцэрлэгт хүүхдээ явуулахад үнэ нь хэр вэ?
- Төгөлдөр хуурын сургалт нь тусдаа үнэтэй. Цэцэрлэгийн хувьд бид та бүхэнд боломжийн үнийг санал болгоно.
Тус цэцэрлэг нь 2-5 насны хүүхдүүдтэй эцэг, эхчүүдийг урьж байна. Та бүхэн доорх утсаар холбоо барин илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)