АНУ-ын Хар тамхитай тэмцэх албаны албан хаагчид секс партид очдог байсан нь илчлэгдсэнээр тус улсын хувьд дуулиант мэдээлэл боллоо. Учир нь тэд зүгээр нэг үдэшлэгт очсонгүй, хар тамхины худалдаачдын спонсорлосон секс үдэшлэгт биеэ үнэлэгчидтэй хамт очдог байжээ.
2012 онд Ерөнхийлөгч Барак Обама Колумб улсад чуулганд оролцох үед хамт явсан аюулгүйн албаныхан биеэ үнэлэгчид хөлсөлсөн хэрэг гарч байсан. Энэхүү хэргийн дараагаас Конгресс аюулгүйн албаныханд давхар хяналт тавьж, мөрдлөг явуулсны үр дүнд дээрх явдлыг олон нийтэд мэдээллээ.
Одоогийн байдлаар Конгрессын ажиглалтад өртсөн ажилчдаас долоо нь хар тамхи худалдаалагчдын зохион байгуулсан секс үдэшлэгт очсоноо хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр ийм маягийн үдэшлэг 2-10 хоног үргэлжилдэг бөгөөд очсон албан хаагчдад зэвсэг, мөнгө зэрэг үнэтэй бэлэг өгдөг байсан байна.
Хэргийн талаар нарийн тодорхой дэлгээгүй ч бохир албан хаагчид хар тамхины худалдаачидтай холбоотой болох нь тодорхой болсон байна. Мөрдлөгийг явуулагчид зөвхөн энэ үдэшлэг бус ёс зүй, хууль зөрчсөн олон үйлдэл байгаа гэжээ.
Д.Үжин
Сэтгэгдэл (2)