Бангладешийн Нараяанганж нэрт ариун газарт багадаа арван сүсэгтэн амиа алджээ. Хинди шашинтнуудын угаалга үйлдэх ёслолын үеэр энэ хэрэг болсон бөгөөд тавиас дээш насны долоон эмэгтэй, гурван эрэгтэй таалал төгссөн байна.
Цагдаагийн шинжээч Намир Ахмед хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ ёслолд оролцохоор ирсэн хүний тоо хэт олон байсантай холбоотой байх хэмээн таамаглаж байгаа гэлээ. Гэвч хэргийн шалтгааныг нарийн тодорхой тогтоогоогүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
“Астами Снан” хэмээн нэрлэгддэг угаал үйлдэх ёслолын үйл ажиллагаа нь Бангладеш дахь хинди шашинтнуудын хамгийн том баяруудын нэг аж. Уг арга хэмжээнд оролцогчид нийслэл Дака хотоос өмнө зүгт 20 км-т орших Лангалбанд дүүргийн Брахмапутра голд биеэ угаадаг юм байна.
Энэхүү ёслолд оролцохоор мянга мянган сүсэгтэн цуглардаг байна. Одоогоор хэдэн хүн угаал үйлдэх ёслолд ирснийг тогтоогоогүй байгаа ч голын ойролцоо олон мянган гутал хүмүүсийн хөлд хаягдсан байсан гэлээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)