Өнөөдөр дэлхийн театрын өдөр. Энэ өдөр дэлхийн олон оронд театр урлагийн зүтгэлтнүүд баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, бүтээл туурвилаараа үзэгч түмэнтэйгээ учран золгож баяр бахдлаар дүүрэн өнгөрүүлдэг.
Олон улсын театрын институт 1961 онд эл өдрийг гуравдугаар сарын 27-нд тэмдэглэж байх саналыг гаргажээ. Манай улсын театрын салбарынхан 1991 онд Олон улсын театрын институтэд гишүүнээр элсэж, уран бүтээл, уран бүтээлчдийн хамтын ажиллагаанд нь нэгдсэн байна.
Дашрамд дурдахад, театр урлагийн шилдгүүдийг тодруулан алдаршуулдаг "Гэгээн муза-2015" наадмыг ирэх тавдугаар сард зохион байгуулах юм.
Т.Сар