ШЕЗ-өөс ирэх даваа гаригт буюу энэ сарын 30-нд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа сэдвээр мэдээлэл өгөхөөр болжээ. Мөн Хөвсгөл, Булган аймгийн шүүхүүдтэй онлайнаар холбогдож мэдээлэл авахаар болсон байна. Хурал даваа гаригт 11.00 цагаас ШЕЗ-ийн байранд болно.