Авлигын эсрэг хуульд зааснаар Төрийн албан хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой билээ. Энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-ынхан авч дууссан ч зарим хүндрэлүүд гараад байна.
Тодруулбал, нэр бүхий албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхгүй, цааргалаад байгаа аж.
Тиймээс АТГ-аас ирэх дөрөвдүгээр сарын 1-нд хөрөнгө орлогоо мэдүүлээгүй албан тушаалтнуудын нэрсийг олон нийтэд зарлахаар болжээ.
Д.Ундрах