Улаанбурхан өвчний анхны тохиолдол ХӨСҮТ-д энэ сарын 18-нд бүртгэгджээ. Тэгвэл 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүрэгт өвчний сэжигтэй 135 тохиолдол бүртгэгдсэнээc 50 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Мөн Өмнөговь аймагт 19 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 8 хүн лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Тэгвэл энэ тоо өсөх хандлагатай байна. Улаанбурханы дэгдэлт асар хурдацтай өсч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.