Төр мах бэлтгэлийн компаниудыг хулхидсанаас нөөцийн мах худалдаанд гарахгүй саатсаар байна. Энэ жил нийслэлчүүдийн хэрэгцээнд 12 мянга орчим тонн, Дарханы иргэдэд зориулан 1000, Орхон аймагт 1000 тонн мах нөөцлөхөөр болсон. Гэтэл жил бүрийн 12 дугаар сарын сүүлчээр худалдаанд гардаг нөөцийн мах өнөөдрийг хүртэл сураг алдарсаар. Энэ талаар манай сайт удаа дараа сурвалжлага хэлбэрээр мэдээллийг иргэдэд хүргэж байсан.
Тэгвэл нөөцийн махыг ирэх долоо хоногоос худалдаанд гаргахаар болсон талаар албаны эх сурвалж онцоллоо. Мөн махны эрүүл ахуй, хадгалалтын хувьд ямар нэг асуудал үүсгэхгүй гэдгийг тэд баталж байна.
Д.Ундрах